Нүүр / Бид юу хүсдэг вэ?
Аливаа Улсын улс төрийн нам тус улсын ардчиллын хөгжилд чухал нөлөө үзүүлдэг тул залуучуудад улс төрийн нам, тэдгээрийн үзэл баримтлалын тухай мэдлэг, ойлголтыг өгч, тэдэнд улс төрийн үзэл баримтлалаа тодорхойлох чухал хэрэгцээ байдаг.
Монгол улсын хүн амын 1/3 -ийг хамарсан “залуучууд” хэмээх нийгмийн томоохон бүлгийн улс төр, сонгуулийн оролцооны ач холбогдол улсын маань ирээдүй, тогтвортой хөгжилд шууд нөлөөтэй байдаг. Чухамхүү энэхүү ач холбогдлын чухлыг залууст ойлгуулах, түгээн дэлгэрүүлэх нь iVote.mn төслийн гол зорилго болно.
Конрад Аденауэр Сангаас 2016 онд хийсэн "залуучуудын улс төрийн оролцоо" судалгаанд Монгол улсын 3 аймаг, нийслэлийн 3 дүүргийн нийт 10511 залууг хамруулсан байдаг. Энэхүү судалгаанаас онцолбол:
“2.3. Сонгуулийн талаарх залуучуудын ойлголт, төсөөлөл
Өнөөгийн монголын залуучуудын хувьд улс төрийн нөхцөл байдлыг, түүний дотор сонгуулийг ойлгох ойлголт, төсөөлөл нэлээд хийсвэр, улс төрийн талаарх олон нийтийн сөрөг ойлголтын суурь дээр бүрэлдэж байгаагаар онцлог юм. Залуучуудын сонгуулийн талаарх ойлголт, төсөөллийг залуучууд сонгуулийг юу гэж ойлгодог, сонгуулийн талаарх мэдээллийг авч байгаа эх сурвалж, мэдээллийн хүртээмж, сонгуулийн оролцоо болон сонгуульд оролцохгүй байгаа шалтгаан, сонгуулийн тогтолцоо, санал авах, тоолох үйл ажиллагааны зохион байгуулалтын талаарх үнэлгээ, сэтгэл ханамж гэсэн үзүүлэлтийн хүрээнд шинжилсэн. Сонгуулийн талаарх ойлголт Залуучууд нийгэм улс төрийн амьдралыг хэр зэрэг сонирхож байгааг судалгааны дүнгээс харвал 27,6 хувь нь үргэлж анхааран сонирхож байдаг, 59,5 хувь нь өөрт холбоотой асуудлаар зарим үед сонирхдог, 12,9 хувь огт сонирхдоггүй гэж хариулсан байна. Үүнийг улс төр, сонгуулийн талаарх залуучуудын ойлголт, төсөөлөлд суурилсан тэдний байр суурь гэж үзэж болох юм. Судалгаанд хамрагдсан залуучуудаас сонгуулийн талаарх ойлголт, төсөөллийг нь тодруулах зорилгоор орчин үеийн ардчиллын болон сонгуулийн судалгаанд өргөн ашигладаг 9 үзүүлэлтийг сонгож асуулга боловсруулан мэдээлэл авч нэгтгэлээ. Асуулгын судалгааны дүнгээс үзэхэд судалгаанд хамрагдсан залуучуудын 28,4 хувь нь сонгууль бол иргэний улс төрийн сонголт, 2.3. Сонгуулийн талаарх залуучуудын ойлголт, төсөөлөл 37 6,4 хувь нь ардчилсан төрийг бүрдүүлэх арга, 5 хувь нь сонгогчдын саналыг худалдан авах үйлдэл, 15,9 хувь нь иргэдийн улс төрийн оролцооны үндсэн хэлбэр, 13,8 хувь нь сонгогчдын дуу хоолойг төрд хүргэх боломж, 7,4 хувь нь бохир аргаар төрд шургалах оролдлого, 4,1 хувь нь хууль боловсруулахад бэлтгэгдсэн улс төрчдийг сонгох сонголт, 7 хувь нь шалгарсан тэргүүний улс төрчдөөр төр бүрдүүлэх арга, 6,4 хувь нь сонгогчдыг төөрөгдүүлэх, хууран мэхлэх явуулга гэж үзжээ. Мөн залуучуудын 5,6 хувь нь бусад гэсэн хариултыг сонгосон бөгөөд ингэж хариулсан залуучуудын дунд сонгуулийг тодорхойлж мэдэхгүй, ойлгохыг хүсдэггүй гэсэн хандлага ажиглагдаж байна.
Харин сонгуулийн талаарх эерэг ойлголт (сонгогчдын дуу хоолойг төрд хүргэх боломж, хууль боловсруулахад бэлтгэгдсэн улс төрчдийг сонгох сонголт, шалгарсан тэргүүний улс төрчдөөр төр бариулах арга) суурь боловсролтой залуучуудын хувьд түлхүү байсан бол сонгуулийн талаар сөрөг ойлголттой (сонгогчдын саналыг худалдаж авах үйлдэл, бохир аргаар төрд шургалах оролдлого, сонгогчдыг төөрөгдүүлэх, хууран мэхлэх явуулга), итгэл алдарсан иргэд нь бага боловсролтой залуучуудын дунд жин дарсан дүн гарсан.
2.4. Сонгуулийн оролцоо, зан үйл, хандлага
Залуучуудын сонгуулийн оролцоо. Сүүлийн жилүүдийн сонгуулийн оролцооны статистикаас харахад залуучуудын сонгуульд оролцох оролцоо хүн амын бусад бүлгээс харьцангуй доогуур байна. Тухайлбал, 2012 оны УИХ сонгуулийн ирц 65 орчим хувьтай байсан бол 18-35 насын залуучуудын 41 хувьтай байжээ. Энэ асуудлыг илүү нарийвчлан судалж, залуучуудын оролцооны түвшин, сонгуульд оролцохгүй байгаа шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйл зэрэгт дүн шинжилгээ хийлээ.
Залуучуудаас сонгуульд оролцож байгаа эсэхийг нь асуухад судалгаанд хамрагдсан залуучуудын 78 хувь нь ямар нэгэн байдлаар сонгуульд оролцож саналаа өгч байсан бол 22 хувь нь сонгуульд оролцож санал өгч байгаагүй залуучууд байлаа (Зураг 20-оос үзнэ үү). 2.4. Сонгуулийн оролцоо, зан үйл, хандлага Зураг 19. Залуучуудын сонгуулийн оролцоо 22% Тийм 78% Үгүй 44 Судалгаанд хамрагдсан залуучуудын 20.9 хувь нь итгэл хүлээсэн нам, улс төрч байхгүй, 17.9 хувь нь сонгуульд санал өгөх насанд хүээргүй байсан, 13.7 хувь нь улс төрд итгэдэггүй, 11.5 хувь нь улс төр сонирхдоггүй гэсэн үндэслэлийг улс төрд оролцохгүй байх шалтгаан болгон хариулжээ.
Зураг 20. Улс төрд оролцохгүй байх шалтгаан
Сонгуульд саналаа өгч оролцож байгаагүй залуучуудын 17,9 хувь нь сонгуулийн насанд хүрээгүйн улмаас өнгөрсөн хугацаанд зохион байгуулагдсан сонгуулиудад оролцож байгаагүй байна. Харин үлдсэн 80 гаруй хувь нь сонгуулийн насанд хүрсэн хэдий ч сонгуульд оролцохгүй байхад нь дараах зүйлүүдийг тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзжээ. Залуучуудын сонгуульд оролцохгүй байхад хамгийн их нөлөөлж байгаа зүйлүүд нь итгэл хүлээсэн нам, улс төрч байхгүй, улс төрд итгэдэггүй, улс төр сонирхдоггүй байдлууд гэж үзэж байна. Эндээс үзвэл залуучуудын сонгуульд оролцохгүй байх шалтгаан нь улс төрд итгэх итгэл, улс төр сонирхох байдлаас илүү хамаарч байгаа нь ажиглагдаж байна.” гэсэн бол судалгааны үр дүнгээс дараах үндэслэлүүд бидний төслийн зорилготой нийцэхүйц байна. Эдгээр нь:
18-35 насын залуучуудын улс төрийн оролцоо харьцангуй сул (статистик дундаж утга нь 1,72) байна. Гурван залуу тутмын нэг нь улс төрд огт оролцохгүй байна.
Залуучуудын улс төрийг сонирхдоггүй байдалд хамгийн сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлд улс төр, улс төрчдөд итгэдэггүй гэсэн шалтгаан голлох хүчин зүйл болсон байна.
Залуучуудын улс төрийн болон сонгуулийн тухай мэдээлэл авдаг мэдээллийн гол эх сурвалж нь телевиз, интернэт, сонин хэвлэл байгаа бөгөөд тэд энтертаймент мэдээ мэдээлэл илүү их сонирхдог дүр зураг харагдлаа.
Залуучуудын нас, боловсролын түвшин нэмэгдэхийн хэрээр сонгуулийн оролцоо нэмэгдэх зүй тогтол ажиглагдаж байна.
Залуучуудын улс төрийн оролцоо сул байгаа нь улс төрийн үйл явцын ач холбогдлын талаарх тэдний ойлголт, төсөөлөл дутмаг, улс төрийн намууд, улс төрчид итгэл төрүүлэхгүй байгаатай холбоотой нь тодорхой харагдаж байна.
Дээрх судалгаанаас харахад залуусын оролцоо зөвхөн сонгууль өгөхөөр хязгаарлагдах, хувь хүн өөрийн улс төрийн үзэл баримтлалыг тодорхойлон мэдэх боломж хомс байгааг илтгэж байна. Энэхүү төсөл нь залуусын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, цаашид өөрөө өөрийгөө танин мэдэх практик арга замуудын нэг болно.