МОНГОЛ ЛИБЕРАЛ АРДЧИЛСАН НАМЫН ҮНДСЭН ДҮРЭМ
НАМЫН ДҮРЭМ
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
Монголын Либерал Ардчилсан Нам /МоЛАН/ бол дэлхийн Либерал Интернационалаас мөрдлөг болгодог либерал ардчилсан зарчмуудыг Монголын нийгэм эдийн засгийг асар хурдан хөгжүүлэх хувилбарыг үйл ажиллагаандаа удирдлага болгон Монгол Улсад хөгжингүй хүмүүнлэг нийгэм байгуулах зорилго бүхий санаа нийлсэн хүмүүсийн улс төрийн байгууллага мөн.
МоЛАН нь бодит эрх чөлөө шударга ёс эв нэгдэл нийгмийн хамгааллыг эрхэм зорилгоо болгоно.
МоЛАН Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулийн хүрээнд ажилладаг хуулийн этгээд мөн.
Нам өөрийн туг билигдлийн тэмдэгтэй байна.
ХОЁР. НАМЫН ГИШҮҮН, ТАЛАРХАГЧ
2.1 МоЛАН-ын үзэл баримтлал, хөтөлбөр, дүрмийг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэхэд сайн дураараа үүрэг хүлээсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн намд гишүүнээр элсэж болно. Намд гишүүнээр элссэн иргэн харьяаллынхаа дагуу нутаг дэвсгэрийн намын анхан шатны байгууллагад бүртгүүлэн гишүүн болсноо нотлох баримт бичигтэй байна.
2.2 Намын гишүүнээс түдгэлзэх, өөрийнхөө хүсэлтээр намаас гарах бүрэн чөлөөтэй.
2.3 Өөр намын гишүүн уг намаасаа гарсны дараа МоЛАН-д гишүүнээр элсэнэ.
2.4 Намын гишүүний эрх
2.4.1 Намын аль ч байгууллагад нэрээ дэвшүүлэх, сонгогдох, томилогдох
2.4.2 Намын үзэл онол, бодлого хөтөлбөр, бусад баримт бичгийг боловсруулахад оролцох, намын аль шатны байгууллага, гишүүний талаар хурал, цуглаан болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэл бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлэх, намаас ивээл өмгөөлөл эрэх
2.4.3 Бүх шатны сонгуульд намын нэрийн өмнөөс нэр дэвшигчдийгшилж сонгоход санал гаргах, энэ талаар болон намын үйл ажиллагааны талаар мэдээлэл авах
2.5 Намын гишүүний үүрэг
2.5.1 Намын аль нэг байгууллагад харьяалагдаж, намын үзэл, улс төрийн бодлого, шийдвэрийг сурталчилж, хэрэгжүүлэхэд идэвхитэй зүтгэж, намын нийгмийн баазыг өргөтгөх тус дэм үзүүлэх;
2.5.2 Намаас бүх шатны сонгуульд оролцох хөтөлбөр, нэр дэвшигчдийг сурталчилах;
2.5.3 Намын бодлого, зорилгод болон гишүүдийн нэр төрд үл нийцэх аливаа үйлдэлтэй тэмцэх.
2.6 Намыг талархан дэмжигч
2.6.1 Намын бодлого, үйл ажиллагааг дэмжиж тус намаас төрийн байгууллагын сонгуульд нэр дэвшсэн хүнийг дэмжсэн, намд оюун санааны болон санхүү хөрөнгийн дэм үзүүлсэн хүмүүс, байгууллагыг талархагч хэмээн үзнэ.
2.6.2 Гадаадын улс төр, олон нийтийн болон бусад байгууллагын талархал дэмжлэгийг гагцхүү Монгол Улсын хуулийн хүрээнд хүлээн авна.
2.7 Намын гишүүнээс гарах ба түдгэлзэх
2.7.1 Шилжилт хөдөлгөөн хийх, намаас түдгэлзэх, гарахдаа нутаг дэвсгэрийн анхан шатны байгууллагад бүртгүүлэх, гарах тохиолдолд бүртгэлээс хасуулж, гишүүний үнэмлэхээ намын аль ч шатны байгууллагад эргүүлэн өгсөнөөр намаас гарсанд тооцно.
2.7.2 Намын гишүүний эрхэлж буй ажил нь хуулийн дагуу гишүүн намаас түдгэлзэх шаардлагатай бол өргөдлөө гаргаж намаас түдгэлзэнэ.
2.7.3 Намын дүрмийг ноцтой зөрчсөн гишүүнд намаас сануулж зэмлэл хүлээлгэж болно. Энэ талаарх намын байгууллагын шийдвэрийг намын аль ч шатны байгууллагад тавьж болно. Гомдлыг тухайн шатны намын байгууллага 21 хоногийн дотор шийдвэрлэнэ.
ГУРАВ. НАМЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
3.1 Нам үйл ажиллагаандаа зөвшлийн ардчилсан зарчмыг баримтална. Аливаа асуудлаар ердийн олонхи (50+1%)-ийн дэмжлэг авсан тохиолдолд зөвшилцөлд хүрсэн гэж үзнэ. Намын доторхи цөөнхийн үзэл бодолд хүндэтгэлтэй хандана. Намын байгууллагууд нь нутаг дэвсгэрийн харьяалалаар зохион байгуулагдана.
3.2 Намын нутаг дэвсгэрийн анхан шатны байгууллагад бүх гишүүдийн Чуулган, аймаг, нийслэлийн намын байгууллагад Бага чуулган, Монголын Либерал Ардчилсан Намд Их чуулган дээд байгууллага нь байна.
3.3 Анхан шатны байгууллагын бүх гишүүдийн чуулганаас Тэргүүлэгчид, Бага чуулганаас намын хороог, Их чуулганаас Бүгд хурлыг сонгож байгуулна.
3.4 МоЛАН-ын Бүгд хурал, намын хорооны сонгуулийн бүрэн эрхийн хугацаа 4 жил, анхан шатны байгууллагынх 2 жил байна. Намын Их чуулганыг 4 жилд нэгээс доошгүй хуралдуулна.
3.5 Намын бүх шатны байгууллагын сонгуульд нэр дэвшүүлэх үйл ажиллагааг ил тодоор явуулж, саналыг нууцаар хураан шийдвэрлэнэ. Сонгуулийн хугацаанд орсон гарсан гишүүдээ нөхөн сонгоно.
3.6 Намын гишүүд намын бодлого зорилгыг хэрэгжүүлэхэд дэм үзүүлэх хамтлаг, клуб, зөвлөл зэрэгт зохион байгуулагдан нэгдэж болно.
3.7 Орон нутгийн намын байгууллага
3.7.1 Орон нутгийн намын байгууллага нь анхан шатны /АШБ/ ба аймаг нийслэлийн намын байгууллагуудаас бүрдэнэ.
3.7.2 АШБ нь намын бүлэг, хорооны хэлбэртэй байна. Хотын дүүрэг, аймагт намын хороо байгуулж болно. Олон гишүүнтэй намын хороо хорооны гишүүдийг сонгож болно.
3.7.3 АШБ бүх гишүүдийн чуулганаар дарга тэргүүлэгчдийг сонгоно. Намын АШБ байгуулсан тухай дээд шатныхаа намын байгууллагад мэдээлж бүртгүүлнэ.
3.7.4 АШБ-ын бүх гишүүдийн чуулганыг хагас жилд нэгээс доошгүй, тайлан чуулганыг жил бүр чуулна.
3.7.5 АШБ нь бие дааж ажиллах бөгөөд дараах үйл ажиллагааг эрхлэнэ.
1. Намын нийгмийн баазыг өргөтгөж, гишүүдийн тоо бүртгэл хөтөлнө.
2. Намын гишүүд олон түмэнд мэдээллээр үйлчилж, намын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх;
3. Намын дээд байгууллагад сонгогдох болон төрийн бүх шатны байгууллагын нэр дэвшигчдийн талаар санал гаргах;
4. Намын гишүүдийн хандив өргөх, намын санхүүг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж санхүүгийн хувьд бие дааж ажиллахыг чармайх;
5. Гишүүдийн санал хүсэлтэд анхааралтай хандаж нэр төрийг нь хамгаалах;
3.7.6 Аймаг, нийслэлийн Бага чуулган нь АШБ-аас сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ. Чуулганыг тухайн чуулганаас сонгогдсон дарга, орлогч дарга удирдана. Бага чуулга нь:
1. Намын хорооны болон хяналтын албаны тайланг хэлэлцэнэ.
2. Орон нутгийн хэмжээнд намын байгууллагын бодлого, зорилтыгтодорхойлно.
3. Их чуулганд төлөөлөгч сонгоно.
4. Бага чуулганы гишүүдийн тоог тогтоож тухайн шатны намын хяналтын албыг сонгоно.
5. Намын хороо, албанд тухайн шатны намын байгууллагын төлөөлөгчид сонгогдоно.
3.7.7 Намын хороо нь:
1. Анхан шатны байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж удирдах;
2. Нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуульд МоЛАН-аас нэр дэвшүүлж сонгуулийг гардан зохион байгуулах, УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх талаар санал гаргаж орон нутагт сонгуулийн ажлыг зохион байгуулна.
3. Гишүүдийн тоо бүртгэл хөтлөх, намын санхүүг бэхжүүлэх, боловсон хүчний бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
4. Намын хорооны хурлыг жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна.
5. Намын хорооны өдөр тутмын ажлыг тухайн хурлаас сонгогдсон 5-7 хүний бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчид гардан гүйцэтгэнэ.
6. Намын хорооны хурал дарга, дэд дарга, хэвлэлийн төлөөлөгчдийг сонгоно.
3.7.8 Намын дээд байгууллага:
1. Намын Их чуулган намын амьдралын бүх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
2. Намын хөтөлбөр, дүрмийг хэлэлцэн баталж тэдгээрт өөрчлөлт оруулна.
3. Намын бүгд хурал хяналтын хорооны тайланг хэлэлцэнэ.
4. Намын их чуулган Намын бүгд хурлыг сонгож байгуулна. Бүгд хурал намын байгууллагуудаас сонгогдсон 81 гишүүнтэй байна.
5. Хяналтын хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй сонгоно.
6. Намын даргыг сонгоно.
7. Намын Их чуулганыг тухайн чуулганаас сонгогдсон тэргүүлэгчид удирдана.
8. Намын Их чуулганыг чуулах төв, төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг намын Бүгд хурал батлан гаргана.
3.7.9 Бүгд хурал
1. Намын бүгд хурал дараах үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэнэ.
2. Намын Их чуулганы шийдвэрийн биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулна.
3. УИХ, ерөнхийлөгчийн сонгуульд оролцох намын сонгуулийн хөтөлбөрийг хэлэлцэн баталж, УИХ-ын гишүүнд болон Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ.
4. УИХ, ерөнхийлөгчийн сонгуульд эвсэл байгуулж оролцох асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.
5. 9 хүний бүрэлдэхүүнтэй Ерөнхий зөвлөлийг сонгоно. Ерөнхий зөвлөлийн тайланг хэлэлцэн ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгнө.
6. Намын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно.
7. Шаардлагатай гэж үзвэл намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж болно.
8. Намын санхүүгийн төсөв, тайланг батална.
9. Бүгд хурлыг шаардлагатай үед Ерөнхий зөвлөл зарлан хуралдуулна. Бүгд хурлын гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь шаардсан нөхцөлд Бүгд хурлыг хуралдуулж болно.
10. Хуралдааныг тухайн хурлаас сонгогдсон дарга, орлогч удирдана.
3.8 Намын ерөнхий зөвлөл
1. Намын ерөнхий зөвлөл нь
2. Бүгд хурлын хооронд намын өдөр тутмын ажлыг гардан зохион байгуулна.
3. Намын бодлого үйл ажиллагааны талаар дүн шинжилгээ хийж намын олон нийтэд мэдээлэх;
4. Орон нутгийн намын байгууллагад намын ажлын мэдээлэл арга зүйн туслалцаа үзүүлж үйл ажиллагааг нь уялдуулан зохион байгуулах;
5. Намын хэмжээнд сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, намын боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлэх;
6. Намын аж ахуй санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж Бүгд хурал хяналтын хороонд мэдээлж байх;
7. Намын хэрэг эрхлэх газрын даргыг сонгоно.
3.9 Намын дарга
Намын дарга нь 2 Их чуулгын хооронд намыг тэргүүлэхдээ дараах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
· Намын үзэл баримтлал, бодлого, Их чуулганы шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг чиглүүлэн зохион байгуулах;
· Намын Ерөнхий Зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн дарга нарт сонгуулах хүний нэрийг Бүгд хуралд санал болгох;
· Намын Ерөнхий Зөвлөл, нарийн бичгийн дарга нарын ажилд хяналт тавьж чиглүүлэх;
· Намыг гадаад дотоодод төлөөлөх;
· Намын санхүүг хэрхэн зарах тухай ерөнхий удирдлага чиглэл өгнө.
3.10 Намын ерөнхий нарийн бичгийн дарга
Намын ерөнхий нарийн бичгийн дарга нь:
· Намын даргын эзгүйд түүний үүргийг орлон гүйцэтгэнэ.
· Намын өдөр тутмын дотоод амьдралын асуудлыг хариуцах, намын ерөнхий зөвлөлийг толгойлох.
· Мэдээлэл сурталчилгааг хянана.
· Боловсон хүчний бодлогыг хариуцана.
3.11 Намын хэрэг эрхлэх газар
· Намын удирдах байгууллагуудын ажилд туслах үүрэг бүхий улс төр, зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах намын хэрэг эрхлэх газрыг ажиллуулж болно.
· Хэрэг эрхлэх газрын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиг үүргийг орон нутагт тэдгээрийн намын хорооны тэргүүлэгчид, төвд ерөнхий зөвлөл тогтооно.
· Нам дэргэдээ сургалт, эрдэм шинжилгээ, мэдээлэл, соёл үйлчилгээний байгууллагатай байж болно. Төв, орон нутагт хэвлэл, бусад мэдээллийн хэрэгсэлтэй байна.
3.12 Намын хяналтын байгууллага
1. Намын хяналтын хороог Их чуулганаас, орон нутгийн хяналтын албыг тухайн шатны Бага чуулганаас сонгоно.
2. АШБ-д хяналтын хэсэг ажиллана.
3. Намын хяналтын байгууллага нь:
· Намын гишүүдээс гаргасан санал, гомдлыг хянан барагдуулна.
· Намын хяналтын хороо нь орон нутгийн хяналтын албыг, хяналтын алба АШБ-ын хяналтын хэсгийг мэргэжил, арга зүйн хувьд удирдана.
· Намын хөтөлбөр, дүрмийг хэрэгжүүлэх, сан хөмрөгийг зохицуулах, гишүүдийн ёс зүйн болон нэр төртэй холбогдох асуудлаар санал дүгнэлт гаргаж зохих шатны намын байгууллагад танилцуулна.
· Намын нэгдэлд хохирол учруулсан, сан хөмрөгийг зүй бусаар зарцуулсан нь нотлогдсон гишүүдэд зэмлэл хүлээлгэнэ.
· Намын байгууллага, сонгуульт албан тушаалтнаас намын хөтөлбөр дүрмийг зөрчсөн шийдвэр гаргасан нөхцөлд түүнийг нь хянан нягталж зохих шатны намын байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
ДӨРӨВ. МоЛАН ба УИХ дахь намын бүлэг,
ИТХ дахь МоЛАН-ын бүлэг
4.1 УИХ ба ИТХ-д сонгогдсон гишүүдээр МоЛАН өөрийн бүлгийг байгуулж ажиллана. Сонгуульд бусад улс төрийн хүчинтэй эвсэн орсон нөхцөлд эвслийн бүлгийн хэлбэрээр ажиллаж болно.
4.2 Намын бүлэг нь:
· УИХ болон ИТХ-ын шийдвэрт намын үзэл баримтлалын үзэл санаа, зарчим бодлогыг тусгуулах, хууль болон бусад шийдвэртэй холбогдуулж намын байр суурийг илэрхийлэх;
· Намын байгууллагын бодлого шийдвэр боловсруулахад бүлгийн гишүүдийг оролцуулах;
· УИХ-аар батлагдсан, ИТХ-аас нэр нь дэвшигдэж томилогдсон боловсон хүчний ажилд тусалж, хяналт тавих;
· Гишүүдийнхээ үйл ажиллагаа ёс зүйн талаар намын удирдах байгууллагад танилцуулах;
4.3 УИХ, Засгийн газар болон ИТХ, засаг даргад сонгогдож томилогдсон гишүүнийг намаа төлөөлөх боломжгүй гэж үзсэн нөхцөлд эргүүлэн татах, нөхөн сэлбэх асуудлыг Монгол улсын хуулийн дагуу тавьж шийдвэрлэнэ.
4.4 Намын ерөнхий зөвлөл УИХ дахь намын бүлэг, намын хорооны тэргүүлэгчид ИТХ дахь намын бүлэгт намын бодлогын асууддаар чиглэл өгнө.
ТАВ. НАМ БА БУСАД БАЙГУУЛЛАГА
5.1 МоЛАН Монгол улсад хууль ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн нам, төрийн бус байгууллагатай Монгол улсын хуулийн хүрээнд бүх талаар хамтран ажиллах.
ЗУРГАА. НАМЫН ХӨРӨНГӨ САНХҮҮ
6.1 МоЛАН-ын сан хөмрөг нь намын гишүүдийн болон бусад байгууллага гишүүдээс өргөсөн хандив, төрөөс хуулийн дагуу олгосон хөрөнгө, өөрийн хөрөнгө барилга байгууламж, улс төр, хүмүүжлийн үйл ажиллагааны болон бусад орлогоос бүрдэнэ. Намын мэдээллийн сан нь түүний өмч байна.
6.2 Санхүүгийн Алба нь намын санхүүгийн бүрдүүлэх ажлыг хариуцаж хуваарилах саналаа Ерөнхий Зөвлөлд оруулан батлуулж түүний зарцуулалтанд хяналт тавьж тайлангаа Ерөнхий Зөвлөлд гаргана.
6.3 Намын үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор намын байгууллагууд тодорхой ажил зохион байгуулна. Санхүүгийн үйл ажиллагааны тайланг жил бүр намын гишүүдэд мэдээлж байна.