ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМЫН ҮНДСЭН ДҮРЭМ
12 оны 01 сарын 28-ны өдөр хуралдсан ИЗН-ын
ээлжит 8 дугаар Их хурлаар хэлэлцэж батлав.
ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМЫН ДҮРЭМ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1 дүгээр зүйл. Намын тодорхойлолт, нэр, бэлгэдэл, далбаа
1.1 Иргэний Зориг Ногоон нам нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн, байгальтай харьцах үндэсний уламжлалт сэтгэлгээ, хандлагаа эрхэмлэн хөгжүүлэгч, хувийн өмчид суурилсан тогтвортой эдийн засаг, ногоон хөгжлийг тэргүүлэх бодлогоо болгон тууштай хэрэгжүүлэгч, нийгмийг шинэчлэгч нам мөн.
1.2 Тус нам нь ардчилал, хүний эрх, чөлөөний үзэл санаанд тулгуурлан, экологийн чиг баримжаатай нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжлийн замд улс орноо хөтөлж, хүн бүр өөрийн хүсэл эрмэлзлэлээрээ, шударга хөдөлмөрийнхөө үрээр Монголдоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ.
1.3 Намыг “Иргэний Зориг Ногоон Нам” гэж нэрлэнэ. Намын товчилсон нэр “ИЗНН” байна. Намын нэрийг англи хэл рүү “Civil Will-Green Party of Mongolia” гэж хөрвүүлнэ.
1.4 Намын бэлэгдэл нь: Үнэн шударгын цагаан мөр замаар, мөнх хөх тэнгэр, эх ногоон байгальд эр зориг, оюун ухааны бэлэгдэл цагаан шонхор шувуу урагш шунган нисэх дүрс байна.
Намын далбаа нь: Хэвтээ хэлбэртэй урт, өргөн нь 1:2-ын харьцаатай байх бөгөөд мөнх тэнгэрийг илэрхийлсэн хөх дэвсгэр бүхий хошуу гурвалжин хэсэг дээр намын бэлэгдэл цагаан шонхор шувууны дүрсийг байрлуулж, гурвалжин дүрсийн 2 талын ижил зайг цагаан өнгөөр хүрээлэн үлдэх хэсгийг эх байгалийг бэлэгдэн ногоон өнгөөр илэрхийлнэ.
2 дугаар зүйл. Намын үйл ажиллагааны болон хөгжлийн бодлогын зарчим
2.1 Нам үйл ажиллагаандаа Улс төрийн намын түхай хуулийн 5 дугаар зүйлд заасан нийтлэг зарчмыг баримтлахын гадна хөгжлийн бодлогодоо дараахь зарчмыг баримтлана. Үүнд:
2.1.1 Эх орон, ард түмний нийтлэг эрх ашгийг алив ашиг сонирхлоос ямагт эхэнд тавих;
2.1.2 Намаа байнга өргөжүүлэн бэхжүүлэх, шинээр гишүүн элсэх дэмжигчид болон бусад намыг тус намд нэгтгэхэд хэдийд ч нээлттэй байх;
2.1.3 Намын орон нутгийн удирдах байгууллага болон төлөөллийн төв байгууллага түүнчлэн намын удирдах төв байгууллагын бүрэлдэхүүнийг дүрэмд заасны дагуу шинэчлэн сэлбэж /ротаци/байх.
3 дугаар зүйл. Бусад зүйл
3.1 Нам нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу Улсын Дээд Шүүхэд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрхтэй болох ба өөрийн бэлгэдэл, далбаа бүхий хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
3.2 Нам дэргэдээ залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын байгууллагатай байж болох ба улс төрийн бодлогын хүрээлэн буюу эрдэм шинжилгээ, судалгааны бусад нэгжтэй байж болно.
3.3 Намын дэргэдэх байгууллагууд зохион байгуулалтын бүтэц, удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааны чиглэл, журмаа тус тусын дүрмээр тодорхойлох ба удирдлагаа /дарга/ сонгохдоо Улс Төрийн Зөвлөлтэй зөвшилцөн нэр дэвшүүлнэ.
3.4 Их хурал болон Үндэсний Хороогоор хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийлэх зорилгоор Их хурлын төлөөлөгчид болон Үндэсний Хорооны гишүүд дотроо жигүүр байгуулж болно. Жигүүр байгуулах асуудлыг санаачлагчид Улс төрийн зөвлөлд урьдчилан мэдэгдэх ба Улс төрийн зөвлөл уг асуудлыг авч хэлэлцээд Үндэсний Хорооны Хуралд оруулна.
3.5 Их Хурал болон Үндэсний Хорооны Хуралд оролцсон нийт гишүүдийн гуравны нэгээс дээш хэсгийн дэмжлэг хүлээсэн тохиолдолд энэ дүрмийн 3.4-д заасан асуудлаар жигүүр байгуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргана.
4 дүгээр зүйл. Намын дэмжигч
4.1 Тус намын үзэл баримтлал, дүрэм, намын болон сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрч дэмждэгээ илэрхийлсэн хүнийг намын “дэмжигч” гэж үзэж, бүртгэн авна. Үүнээс гадна оюун санааны болон эд хөрөнгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн хуулийн этгээд байж болно.
4.2 Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу намын дэмжигчийн бичгээр гаргасан зөвшөөрлийг нь үндэслэн тус намаас УИХ-д нэр дэвшүүлж болно.
4.3 Тус Нам нь алив улс-төрийн шийдвэр гаргахдаа дэмжигчдийнхээ санаа бодлыг намын гишүүний нэг адил харгалзан үзнэ. Дэмжигчдийг бүртгэх, мэдээлэл солилцох, тэдгээртэй харилцах асуудлыг тусгай журмаар зохицуулах ба уг журмыг Намын ажлын бодлогын хороо боловсруулж, Үндэсний хороогоор батлуулна.
ХОЁРДУГААРБҮЛЭГ
НАМЫН ГИШҮҮН
5 дугаар зүйл. Намын гишүүн
5.1 Намын дүрэм, үзэл баримтлал, намын мөрийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрч намын дүрэмд заасан журмын дагуу элссэн хүнийг тус намын гишүүн гэнэ.
5.2 Тус намд нэгдсэн бусад намын гишүүд болон тийнхүү нэгдсэнээс хойш дүрэмд заасан журмын дагуу гишүүнээс гараагүй, хасагдаагүй гишүүд мөн тус намын гишүүн байна.
6 дугаар зүйл. Намд гишүүн элсүүлэх журам
6.1 Монгол улсын харьяат, 18 насанд хүрсэн хүн тус намд гишүүнээр элсэж болно.
6.2 Намд гишүүнээр элсэхийг хүссэн хүн өөрийн оршин суудаг нутаг дэвсгэрийн намын анхан шатны байгууллага (үүр)-д өргөдөл гаргана. Ингэхдээ Хэрэг эрхлэх газраас баталсан өргөдлийн загварыг бөглөх ба түүнд тухайн хүн гарын үсэг зурсан байна.
6.3 Оршин суугаа нутаг дэвсгэрт нь намын анхан шатны байгууллага байгуулагдаагүй бол тухайн аймаг, дүүргийн намын хороонд гишүүнээр элсэж болно. Энэ тохиолдолд энэ дүрмийн 6.2-т заасан журмыг нэг адил баримтлана.
6.4 Тухайн намын байгууллага уг өргөдлийн дагуу түүнийг бүртгэн авч намын гишүүний үнэмлэх гардуулна.
6.5 Тус Намд гишүүнээр элссэн хүний ажил, албан тушаал, гэрийн хаяг, утасны дугаар, еmail хаяг, интернет ашиглах боломж зэргийг гишүүний бүртгэлд заавал тусгах ба энэ нь тухайн гишүүнтэй мэдээлэл солилцох, сургалтанд хамруулах боломж, нөхцлийг бүрдүүлэх зорилготой.
6.6 Намын гишүүдтэй интернетээр болон бусад хэлбэрээр мэдээлэл солилцох журмыг Намын дотоод ажлын бодлогын хороо боловсруулж, Үндэсний хороогоор батлуулна.
7 дугаар зүйл. Намын гишүүний эрх, үүрэг
7.1 Намын гишүүн дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:
7.1.1 харьяалагдах намын байгууллагынхаа үйл ажиллагаанд тогтмол оролцох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх;
7.1.2 намын орон нутгийн байгууллагын удирдах болон төлөөллийн байгууллага, түүнчлэн намын удирдах дээд болон Төлөөллийн төв байгууллагын бүрэлдэхүүнд сонгогдох;
7.1.3 намын орон нутгийн байгууллагын удирдах болон төлөөллийн байгууллага, түүнчлэн намын удирдах дээд болон төлөөллийн төв байгууллагын бүрэлдэхүүнийг сонгоход оролцох;
7.1.4 намын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар намын аль ч байгууллага, удирдлагад санал тавих, мэдээлэл авах, нгүүмжлэл хэлэх, хариу авах;
7.1.5 намын боддогыг нийтэд сурталчлах;
7.1.6 бичгээр хүсэлт гаргасны үндсэн дээр намаас сайн дураар гарах, намд дахин элсэх;
7.1.7 бүх шатны сонгуульд хууль тогтоомжид заасны дагуу нэр дэвших;
7.1.8 бүх шатны сонгуулъд өөрийн намаас нэр дэвшигчийн талаар санал гаргах, нэр дэвшигчийг дэмжих, сурталчлах;
7.1.9 намын дүрмийн дагуу гаргасан хамтын шийдвэрийг биелүүлэх;
7.1.10 намаа өөрийн үйл ажиллагаагаар болон санхүүгийн талаар дэмжих;
7.1.11 намын гишүүний болон сонгуульт гишүүний хувьд татвараа хугацаанд нь төлөх;
7.1.12 гишүүдээ шагнаж, урамшуулах, төрөөс болон бусад байгууллагаас олгодог шагнал, урамшилд намаар уламжлан тодорхойлох;
7.1.13 намын гишүүний ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх.
7.2 Тус намын гишүүн өөр намд давхар харьяалалтай байхыг хориглоно.
7.3 Намын гишүүний ёс зүйн дүрмийг Үндэсний Хороо батална.
8 дугаар зуйл. Намын гишүүний татвар, хандив
8.1 Намын гишүүний болон сонгуульт гишүүний татварын бодлого, татварын хэмжээ, татвар төлөх хугацаа, зарчим зэргийг санхүүжилтийн Бодлогын хороо тодорхойлж, Үндэсний Хороогоор батлуулна.
8.2 Намын гишүүд, дэмжигчид үзэл бодол, итгэл үнэмшлээрээ намд хандив өгч болно. Гэхдээ уг хандив Улс төрийн намын тухай хуульд заасан хэмжээ /иргэн нэг сая, хуулийн этгээд арван сая/-нээс илүү байж болохгүй. Хандивыг мөнгөн бус хэлбэрээр өгвөл түүнийг мөнгөн хэлбэрт шилжүүлэн үнэлж тооцно.
8.3 УИХ-ын сонгуульд зориулан тус намд болон намаас нэр дэвшигчид өгөх хандив УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагжж хувь хүнээс нэг сая төгрөг хүртэл, хуулийн этгээдээс гурван төгрөг хүртэл байж болно.
8.4 Улс төрийн намын тухай хуулийн 18.7-д заасан хориглосон этгээдээс намд хандив авч болохгүй
8.5 Намын гишүүний болон сонгуульт гишүүний татвар, намын дэмжигчдээс тус намд өгсөн хандивыг тооцооны нэг дансанд байршуулна.
9 дүгээр зүйл. Намын гишүүн болон сонгуульт гишүүнд шийтгэл ногдуулах үндэслэл, журам
9.1 Намын гишүүд болон сонгуульт гишүүдэд дараахь үндэслэл, журмаар шийтгэл ногдуулна. Үүнд:
9.1.1 аль нэг шатны сонгуульд бие даан нэр дэвшиж, өөрийн намаас нэр дэвшигчтэй өрсөлдсөн намын гишүүнийг Улс төрийн зөвлөлийн шийдвэрээр намаас хасах;
9.1.2 тус намын гишүүн аль нэг намд давхар харъяалалтай болохыг нь Хяналтын зөвлөл тогтоосон бол Улс төрийн зөвлөлийн шийдвэрээр намаас хасах;
9.1.3 аль нэг шатны сонгуульд нэр дэвшсэн намын гишүүн тодорхой асуудлаар намтай байгуулсан гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол Улс төрийн зөвлөлийн шийдвэрээр намаас хасах;
9.1.4 намын дүрмийг хоёр ба түүнээс дээш удаа буюу зөрчсөн эсхүл гишүүний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь шийтгэл ногдуулах үндэслэл болохыг Хяналтын Зөвлөлөөс тогтоосон бол Улс төрийн зөвлөлийн шийдвэрээр намаас хасахыг сануулах эсхүл хасах;
9.1.5 сонгуульт гишүүний хувьд үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг нь Хяналтын зөвлөл тогтоосон бол түүнийг сонгосон эрх бүхий хурлын шийдвэрээр сонгуульт үүргээс нь эгүүлэн татах;
9.1.6 Сонгуульт гишүүн татвараа хоёр улирал дараалан төлөөгүйг Хяналтын Зөвлөл тогтоосон бол түүнийг сонгосон эрх бүхий хурлын шийдвэрээр сонгуульт үүргээс нь эргүүлэн татах.
9.2 Намын орон нутгийн байгууллагаас өөрт харъяалагдах гишүүнд шийтгэл ногдуулах үндэслэл журмыгтухайн намын байгууллагын “Бага хурал” батална.
10 дугаар зүйл. Шийтгэлийн хэлбэр
10.1 Намын шийтгэл дараах хэлбэртэй байна. Үүнд:
10.1.1 сонгуульт үүргээс нь эргүүлэн татах;
10.1.2 намын гишүүнээс хасахыг сануулах;
10.1.3 намын гишүүнээс хасах.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
НАМЫН АНХАН ШАТНЫ БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛАХ ЖУРАМ
11 дүгээр зүйл. Намын анхан шатны байгууллага
11.1 Тус нам дараах анхан шатны байгууллагатай байна. Үүнд:
11.1.1 багт “Намын хэсэг”
11.1.2 с ум, хороонд “Намын үүр”
11.1.3 аймаг, дүүрэг, нийслэлд “Намын хороо” тус тус байна.
11.2 Энэ дүрмийн 11.1 -д заасан намын анхан шатны байгууллагуудыг намын дүрэмд “Намын орон нутгийн байгууллага” гэж томъёолно.
12 дугаар зүйл. Баг, сум, хороонд намын үүр байгуулах журам
12.1 Багт гишүүдийн тоо 3-аас дээш байвал намын хэсэг байгуулж болно.
12.2 Сум, хороонд гишүүдийн тоо 8-аас дээш байвал намын үүр байгуулж болно
12.3 Хэд хэдэн сум эсхүл хэд хэдэн хороо нийлж 1 намын үүр байгуулж болно.
12.4 Баг, сум, хорооны намын анхдугаар хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд:
12.4.1 тухайн баг, сум, хороонд намын үүр, хэсэг байгуулах шийдвэр гаргах;
12.4.2 намын үүрийн дарга, орлогч, болон хэсгийн ахлагчийг сонгох;
12.4.3 намын үүр, хэсгийн тэргүүлэгчдийг сонгох;
12.4.4 Хяналтын Комиссын гишүүдийн тоог 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтоож комиссын дарга, гишүүдийг сонгох;
12.4.5 тухайн намын үүр, хэсгийн ажлын албаны бүтцийг тогтоох.
13 дугаар зүйл. Намын орон нутгийн байгууллагын эрх үүрэг
13.1 Намын орон нутгийн байгууллага нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар бие даан ажиллах бөгөөд дараах нийтлэг эрх, үүрэгтэй байна.Үүнд:
13.1.1 тус намын бодлого, шийдвэрийг тухайн орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
13.1.2 олон нийттэй харилцаа холбоо тогтоож, оршин суугчдын санал хүсэлтийг судлах, намын гишүүдээс ирүүлсэн санал, хүсэлтийг хүлээн авч тухай бүр шийдвэрлэх, шаардлагатай асуудлыг удирдлага болон удирдах байгууллагад танилцуулах;
13.1.3 гишүүд, дэмжигчдийн эгнээг өргөжүүлэх ажлыг байнга зохион байгуулж, гишүүд, дэмжигчдийн тоо бүртгэлийг хөтлөх;
13.1.4 намын бодлого шийдвэрийг сурталчлах;
13.1.5 намын ажлын талаар гишүүддээ тогтмол мэдээлэх;
13.1.6 бүх шатны сонгуулийн үед үйл ажиллагаагаа улам идэвхжүүлж, нэр дэвшигчдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх;
13.1.7 намын Удирдах дээд болон Төлөөллийн төв байгууллагаас гарах баримт бичиг, шийдвэрийн талаар саналаа илэрхийлэх, шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлаар өөр төсөл, хувилбар боловсруулах
13.1.8 гишүүдээ шагнаж урамшуулах, төрөөс болон бусад байгууллагаас олгодог шагнал, урамшилд намаар уламжлан тодорхойлох;
13.2 Нийслэлийн намын хороо энэ дүрмийн 13.1-д зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:
13.2.1 дүүргүүдийн намын хорооны үйл ажиллагааг удирдлагаар хангах;
13.2.2 нийслэлд намын бодлого шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх үүднээс гишүүд, дэмжигчдийн дунд улс төрийн үйл ажиллагаа бие даан зохион байгуулах;
13.2.3 нийслэлийн төр, захиргааны байгууллагад ажиллуулах боловсон хүчний талаар санал боловсруулж, Улс төрийн зөвлөлтэй зөвшилцөн шийдвэрлэх.
14 дүгээр зүйл. Намын орон нутгийн Удирдах байгууллага
14.1 Намын орон нутгийн байгууллага тус бүрийн Удирдах байгууллага нь дараах байдлаар нэрлэгдэх “Хурал” байна. Үүнд:
14.1.1 баг, сум, хороонд “Бүх гишүүдийн хурал”;
14.1.2 аймаг, дүүрэг, нийслэлд “Бүгд хурал”.
14.2 Энэ дүрмийн 14.1-д заасан Удирдах байгууллага тус бүрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хэлбэр нь ээлжит “Хурал” байна. Ээлжит Хурлыг 4 жил тутамд 1 удаа зарлан хуралдуулна.
14.3 Энэ дүрмийн 14.1-д заасан хурал тус бүрийн бүрэн эрхийн хугацаа намын Их хурлын бүрэн эрхийн хугацаагаар тодорхойлогдоно.
14.4 Аймаг, дүүрэг, нийслэлийн Бүгд хурлыг зарлан хуралдуулах тов, түүнд оролцуулах төлөөлөгчийн тоог Бага хурал тогтооно.
14.5 Аймаг, дүүрэг, нийслэлийн “Бүгд хурал” дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд:
14.5.1 тухайн аймаг, дүүрэг, нийслэлийн “Бага хурал”-ын гишүүдийг сонгож, батлах;
14.5.2 орон нутгийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг батлах;
14.5.3 орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнийг хэлэлцэж батлах.
14.5.4 тухайн орон нутгийн төр, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх;
14.5.5 орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх эсэх, бусад намуудтай эвсэх, түншлэх асуудлаар шийдвэр гаргах, шийдвэрийг цуцлах.
15 дугаар зүйл. Намын орон нутгийн төлөөллийн байгууллага
15.1 Аймаг, дүүрэг, нийслэлийн “Бүгд хурал”-ын чөлөөт цагт үйл ажиллагаа явуулах Төлөөллийн байгууллага нь “Бага хурал” байна.
15.2 Бага хурал жил бүр хуралдах бөгөөд дараах асуудлыг хэлэлцэжийдвэрлэнэ. Үүнд:
15.2.1 аймаг, дүүрэг, нийслэлийн намын хорооны дарга, орлогчийг сонгох;
15.2.2 Хяналтын Комиссын гишүүдийн тоог 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтоож, дарга, гишүүдийг сонгох;
15.2.3 тухайн намын хорооны ажпын албаны бүтцийгтогтоох;
15.2.4 аймаг, дүүрэг, нийслэлийн намын хорооны Тэргүүлэгч гишүүдийн тоог тогтоох, тэдгээрийг сонгох;
15.2.5 тухайн аймаг, дүүргээс Үндэсний хорооны бүрэлдэхүүнд оруулах гишүүдийг энэ дүрмийн 20.3-д зааснаар бүрдүүлж, Үндэсний хороонд санал оруулах;
15.2.6 аймаг, дүүрэг, нийслэлийн намын хорооны жилийн төсвийн төслийг батлах, төсвийн зарцуулалтын тайланг хэлэлцэх;
15.2.7 УИХ-ын сонгуульд тухайн аймаг, дүүргээс нэр дэвшүүлэх хүнийг хэлэлцэж, Үндэсний Хороонд санал оруулах.
15.3 “Бага хурал”-ын гишүүдийг дараах байдлаар бүрдүүлнэ. Үүнд:
15.3.1 сум, хорооны намын үүр тус бүрийг төлөөлсөн 1 гишүүн;
15.3.2 сум, хорооны намын үүрийн дарга нар;
15.3.3 тухайн намын хорооны Хяналтын комиссын дарга, гишүүд;
15.3.4 аймгийн төв дэх сумын баг тус бүрийг төлөөлсөн 1-ээс доошгүй гишүүн;
15.3.5 тухайн намын хорооны тэргүүлэгч гишүүд.
15.4 Бага хурлыг тухайн аймаг, дүүрэг дэх нийт намын үүрийн 50- иас доошгүй хувийн төлөөллийн оролцоотойгоор хуралдуулах ба хуралд оролцогчдын олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.
15.5 Бага хурлын бүрэн эрхийн хугацаа түүнийг сонгож, бүрдүүлсэн “Бүх гишүүдийн хурал”, “Бүгд хурал”-ын бүрэн эрхийн хугацаагаар тодорхойлогдоно.
16 дугаар зүйл. Бага хурлын Тэргүүлэгчид
16.1 Аймаг, дүүрэг, нийслэлийн Бага хурлын чөлөөт цагт түүний тэргүүлэгчид тухайн намын байгууллагын үйл ажиллагааг удирдлагаар хангана.
16.2 Тэргүүлэгчдийг дараах байдлаар сонгож бүрдүүлнэ.
16.2.1 сум, хороонд бүх гишүүдийн хурлаас сонгогдсон 5 хүртэл тооны гишүүн;
16.2.2 аймаг, дүүрэг, нийслэлд Бага Хурлаас сонгогдсон 11-15 хүртэл тооны тэргүүлэгч гишүүн
17 дугаар зүйл. Намын анхан шатны байгууллагын удирдлага
17.1 Намын анхан шатны байгууллага нь түүний өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг бүхий дараах удирдлагатай байна. Үүнд:
17.1.1 багт хэсгийн ахлагч, түүний орлогч;
17.1.2 сум, хороонд энэ дүрмийн 12.4.2-т заасны дагуу сонгогдсон намын үүрийн дарга, түүний орлогч;
17.1.3 аймаг, дүүрэг, нийслэлд энэ дүрмийн 15.2.1-д заасны дагуу сонгогдсон намын хорооны дарга, түүний орлогч.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
НАМЫН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН
ТОГТОЛЦОО
18 дугаар зүйл. Намын Удирдах дээд байгууллага
18.1 Намын Удирдах дээд байгууллага нь “Улс төрийн намын тухай” хуульд заасны дагуу тус намын “Их хурал” байна.
18.2 Их хурлыг жил тутам зарлан хуралдуулна.
18.3 Их хурлыг зарлан хуралдуулах тов түүнд оролцуулах төлөөлөгчийн тоог Үндэсний Хороо тогтооно.
18.4 Үндэсний Хорооны нийт гишүүдийн дөрөвний гурваас дээш хувийн саналаар ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулж болно. Ээлжит бус Их хурлын тов тогтоох болон хуралдааны дэг тогтоох журам энэ дүрэмд заасан Их хуралтай нэг адил байна.
19 дүгээр зүйл. Их хурлын бүрэн эрх
19.1 Дараах асуудлыг Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу зөвхөн намын Их хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд:
19.1.1 намын дүрэм, намын мөрийн хөтөлбөрийг батлах;
19.1.2 намын даргыг сонгох, чөлөөлөх;
19.1.3 намын даргын бүрэн эрхийн хугацааны тайланг хэлэлцэх;
19.1.4 Үндэсний хороог сонгож байгуулах, бүрэн эрхийн хугацааны тайланг хэлэлцэх;
19.1.5 Хяналтын төв байгууллагын бүрэлдэхүүнийг сонгох, бүрэн эрхийн хугацааны тайланг хэлэлцэх;
19.1.6 намыг өөрчлөн байгуулах, үйл ажиллагааг нь зогсоох;
19.1.7 намын нэрийг өөрчлөх.
19.2 Их хуралд оролцох төлөөлөгчдийн гуравны хоёр нь хүрэлцэн ирснээр хурал хүчин төгөлдөр болох ба хуралд оролцогчдын олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.
19.3 Их хурлын хуралдааны дэгийг тухайн Их хурал өөрөө тогтоон
20 дугаар зүйл. Намын Төлөөллийн төв байгууллага буюу Үндэсний хороо
20.1 Их Хурлаас сонгогдсон Үндэсний Хороо нь түүний чөлөөт цагт үйл ажиллагаа явуулах намын Төлөөллийн төв байгууллага бөгөөд намын улс төрийн бодлого боловсруулах үндсэн үүрэгтэй.
20.2 Үндэсний Хороо 210 хүртэл гишүүнтэй байна.
20.3 Үндэсний Хорооны гишүүдийг дараахь байдлаар бүрдүүлнэ. Үүнд:
20.3.1 аймгийн намын хороо тус бүрээс тухайн аймаг дахь УИХ-ын сонгуулийн мандатын тоог 2 дахин нэмэгдүүлснээс илүүгүй тоогоор;
20.3.2 дүүргийн намын хороо тус бүрээс тухайн дүүрэг дэх УИХ-ын сонгуулийн мандатын тоог 5 дахин нэмэгдүүлснээс илүүгүй тоогоор;
20.3.3 аймац дүүрэг, нийслэлийн намын хорооны дарга нар;
20.3.4 Улс Төрийн Зөвлөлөөс санал болгосон 27 хүртэл тооны гишүүн;
20.3.5 Энэ дүрмийн 27.1-д заасан намын удирдлагууд албан тушаалаараа.
20.4 Үндэсний хорооны нийт гишүүдийн 30-аас доошгүй хувийг эмэгтэйчүүдийн төлөөлөл /суудал хадгалах квот/ бүрдүүлнэ. Энэ заалт Улс төрийн зөвлөлийг сонгож бүрдүүлэхэд нэг адил хамаарна.
20.5 Үндэсний Хорооны бүрэн эрхээ хэрэгжүүлэх хэлбэр нь Үндэсний Хорооны Хурал байна. Тухайн Хурлын бүрэн эрхийн хугацаа нь уг Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг сонгосон Их хурлын бүрэн эрхийн хугацаагаар тодорхойлогдоно.
20.6 Тухайн Үндэсний Хорооны бүрэн эрхийн хугацаа дуусмагц түүний гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох ба дараагийн ээлжит Их хурлаас шинээр сонгогдох Үндэсний хорооны бүрэлдэхүүнд бүрэн эрх нь дуусгавар болж буй Үндэсний хорооны гиигүүдийн гуравны хоёроос илүүгүй хэсгийг дахин сонгож /ротаци/ болно.
20.7 Үндэсний Хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа дараах үндэслэлээр дуусгавар болно. Үүнд:
20.7.1 тухайн Үндэсний Хорооны бүрэн эрхийн хугацаа дууссанаар;
20.7.2 Үндэсний Хорооны гишүүнээс гарах тухай өөрөө бичгээр хүсэлт гаргаснаар;
20.7.3 намын дүрмийн 10.1.1., 10.1.3-т заасан шийтгэл хүлээснээр;
20.7.4 гишүүн нас барснаар
20.8 Үндэсний Хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох үндэслэл Улс төрийн Зөвлөлийн болон Хяналтын Зөвлөлийн гишүүдэд нэг адил хамаарна.
20.9 Энэ дүрмийн 20.7.2-20.7.4-д заасан үндэслэлээр бүрэн эрх нь дуусгавар болсон Үндэсний хорооны гишүүний оронд шинээр гишүүн сонгож болох ба уг гишүүний бүрэн эрхийн хугацаа бүрэн эрх нь дуусгавар болж буй гишүүний үлдсэн хугацаагаар тодорхойлогдоно.
21 дүгээр зүйл. Үндэсний Хорооны Хуралдаан
21.1 Үндэсний Хорооны Хуралдаан ээлжит буюу ээлжит бус байж болно. Ээлжит хуралдааныг жилд 2-оос доошгүй удаа зарлан хуралдуулна. Хурлын товыг Улс төрийн Зөвлөл тогтоох ба хурал болохоос 7 хоногийн өмнө гишүүдэд зарлана. Ингэхдээ Хурлаар хэлэлцэх асуудлын дараалал болон судлах шаардлагатай гэж үзсэн материалыг гишүүдэд хурлаас өмнө хүргүүлж болох ба тэдгээрийн саналыг урьдчилан бичгээр болон е-ша11-ээр авч болно.
21.2 Хэлэлцэх асуудлын дараалалд тусгагдаагүй асуудлыг уг хуралд оролцсон нийт гишүүдийн дөрөвний гурваас дээш хэсгийн зөвшөөрснөөр хэлэлцэж болно.
21.3 Үндэсний Хорооны нийт гишүүдийн гуравны нэгээс дээш хэсгийн шаардсанаар ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно. Ингэхдээ уг шаардлагыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор Улс төрийн зөвлөл хурлын товыг тогтоох ба хурал болохоос 3 хоногийн өмнө Үндэсний хорооны гишүүдэд зарлана. Үндэсний Хорооны ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудалд бичгээр болон е-шай-ээр санал авах түүнчлэн хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй зүйлийг хэлэлцэх журам ээлжит бус хуралд нэг адил хамаарна.
21.4 Үндэсний Хорооны гишүүдийн олонхи хүрэлцэн ирснээр хурал хүчин төгөлдөр болох ба энэ дүрмийн 22.2-т зааснаас бусад тохиолдолд хуралд оролцогчдын олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.
21.5 Үндэсний Хорооны хурлаас гарах шийдвэр тогтоол хэлбэртэй байна Тогтоолд хурлын дарга, Тэргүүлэгчид гарын үсэг зурж баталгаажуулна. Харин хурлын тэмдэглэлтэй хурлын дарга танилцаж гарын үсэг зурах ба тэмдэглэл хөтлөх үүрэг бүхий ажилтныг томилох, түүний хариуцлагыг тодорхойлох, тогтоол, тэмдэглэлийн хадгалалт, хамгаалалтыг журамлах асуудлыг Хэрэг эрхлэх газар хариуцна.
21.6 Үндэсний Хорооны хуралдааны дэгийг тухайн Үндэсний Хороо өөрөө тогтооно.
22 дугаар зүйл. Үндэсний Хорооны бүрэн эрх
22.1 Үндэсний Хорооны Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд:
22.1.1 намын дүрэм, намын мөрийн хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах;
22.1.2 Үндэсний Хорооны гишүүн орон гарах тохиолдолд түүний оронд санал болгосон гишүүнийг хэлэлцэж шийдвэрлэх;
22.1.3 Улс Төрийн Зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх, эгүүлэн татах;
22.1.4 Хяналтын Зөвлөлийн даргыг сонгох, гишүүн орон гарсан тохиолдолд түүний оронд санал болгосон гишүүнийг хэлэлцэж шийдвэрлэх, эргүүлэн татах;
22.1.5 намын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн даргыг сонгох, чөлөөлөх, эргүүлэн татах;
22.1.6 шаардлагатай гэж үзвэл намын хүндэт даргыг өргөмжлөх;
22.1.7 намын үйл ажиллагааны тайланг жил бүр хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх;
22.1.8 аймаг, дүүргийн намын хорооны Бага хурлын саналыг үндэслэн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хүнийг хэлэлцэж батлах;
22.1.9 сонгуулийн мөрийн хөтөлбөрийг батлах.
22.1.10УИХ-д суудал бүхий нам болсон тохиолдолд дангаараа эсхүл парламентад суудалтай бусад намтай хамтран Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эсэх асуудлаар шийдвэр гаргах, нэр дэвших хүнийг хэлэлцэх, нууцаар санал хурааж батлах;
22.1.11бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх эсэх болон бусад намтай эвсэх, түншлэх асуудлаар шийдвэр гаргах, шийдвэрийг цуцлах;
22.1.12намын жилийн төсвийн төслийг хэлэлцэж батлах;
22.1.13жилийн төсвийн зарцуулалтын тайланг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгөх;
22.1.14намын дүрмийг дагалдан гарах энэ дүрэмд заасан заавар, журмыг хэлэлцэж батлах;
22.1.15Улс төрийн зөвлөл болон Бодлогын хороодоос чиг үүргийнхээ дагуу оруулсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх.
22.2 Үндэсний Хороо шаардлагатай гэж үзвэл Улс төрийн намын тухай хуульд тусгайлан зааснаас бусад зарим бүрэн эрхээ Улс төрийн Зөвлөлд шилжүүлж болно. Энэ тухай асуудал хэлэлцэх Үндэсний Хорооны хуралд гишүүдийн олонхи хүрэлцэн ирсэнээр хурал хүчин төгөлдөр болох ба хуралд оролцогчдын дөрөвний гурваас дээш хэсгийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.
22.3 Үндэсний хороо УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хүнийг хэлэлцэж батлахдаа Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшиж байгаа хүний 20-оос доошгүй хувийг эмэгтэйчүүдийн төлөөлөллөөр бүрдүүлнэ.
22.4 УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх асуудлаар дотоодод мөрдөх журмыг Намын дотоод ажлын бодлогын хороо боловсруулж, Үндэсний хороогоор батлуулна.
23 дугаар зүйл. Бодлогын хорооны бүтэц
23.1 Үндэсний Хороо нь улс төрийн бодлого боловсруулах үндсэн үүргээ “Бодлогын хороо” байгуулж ажиллуулах хэлбэрээр хэрэгжүүлнэ. Бодлогын хороог төрийн бодлогын болон намын ажлын салбар, чиглэлээр байгуулна.
23.2 Төрийн бодлогын салбар, чиглэлээр дараах Бодлогын хороод байна. Үүнд:
23.2.1 Аюулгүй байдал, гадаад харилцааны;
23.2.2 Ногоон хөгжлийн;
23.2.3 Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны;
23.2.4 Төсөв, эдийн засгийн;
23.2.5 Төрийн байгуулалт, хууль зүйн.
23.3 Намын ажлын чиглэлээр дараах Бодлогын хороод байна. Үүнд:
23.3.1 намын дотоод ажлын;
23.3.2 намын гадаад харилцааны ;
23.3.3 намын санхүүжилтийн;
23.3.4 Шаардлагатай гэж үзвэл Бодлогын хороодын бүтцийг өөрчилж болно
24 дүгээр зүйл. Бодлогын хороодын зохион байгуулалт
24.1 Бодлогын хороог Үндэсний хорооны гишүүдээс бүрдүүлнэ. Бодлогын хороо 20-иос доошгүй гишүүнтэй байх ба хороо тус бүрийг намын дэд дарга болон аль нэг нарийн бичгийн дарга эрхлэн удирдана.
24.2 Бодлогын хороодын бүрэлдэхүүн, тухайн хороог эрхлэн удирдах дэд дарга болон нарийн бичгийн дарга, хороо тус бүрийн чиг үүрэг, тэдгээрийн ажплах нийтлэг журмыг намын дотоод ажпын Бодлогын хороо боловсруулж,Үндэсний Хороогоор батлуулна.
24.3 Бодлогын хороод нь өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар хууль тогтоомж, бодлогын шинжтэй бусад баримт бичиг болон энэ дүрэмд заасан заавар журмын төсөл боловсруулах, шаардлагатай асуудлаар судалгаа хийж санал, дүгнэлт гаргах, зөвлөлгөө өгөх хэлбэрээр намын Удирдлага, Үндэсний хороо, Улс төрийн зөвлөл, намаас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүд, түүнчлэн намаас санал болгож сонгогдсон буюу томилогдсон улс төрийн албан тушаалтнуудыг бодлого, чиглэлээр хангаж ажиллах үүрэгтэй.
24.4 Бодлогын хороод гаднаас нэг буюу хэд хэдэн зөвлөхтэй байж болно.
24.5 Бодлогын хороод чиг үүргийнхээ дагуу боловсруулсан асуудлаа Улс төрийн зөвлөл болон Үндэсний хороонд оруулж хэлэлцүүлэх буюу энэ дүрмийн 24.3-д заасан албан тушаалтнуудад танилцуулах, тэдгээрээс шаардлагатай асуудлаар тухай бүр мэдээлэл авах эрхтэй.
24.6 Бодлогын хороо тус бүрийн ажпын тайланг Улс Төрийн Зөвлөл жил бүр хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгнө.
25 дугаар зүйл. Намын Удирдах төв байгууллага
25.1 Намын Удирдах төв байгууллага нь Улс Төрийн Зөвлөл бөгөөд Үндэсний Хорооны хуралдааны чөлөөт цагт намын үйл ажиллагааг удирдана.
25.2 Улс Төрийн Зөвлөлийг Үндэсний Хорооны гишуүдээс бүрдүүлэх ба 41 хүртэл гишүүнтэй байна. Улс Төрийн Зөвлөлийн бүрэлдэхүүнд энэ дүрмийн 27.1-д заасан намын удирдлагууд албан тушаалаараа орно.
25.3 Улс Төрийн Зөвлөлийн хурлыг улиралд 1-ээс доошгүй удаа зарлан хуралдуулна. Шаардлагатай гэж үзвэл намын дарга, Улс Төрийн Зөвлөлийн нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүй хэсгийн шаардсанаар Улс төрийн зөвлөлийн ээлжит бус хурлыг хэдийд ч зарлан хуралдуулж болно.
25.4 Энэ дүрэмд өөрөөр заагаагүй бол Улс Төрийн Зөвлөлийн нийт гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хурал хүчин төгөлдөр болох ба хуралд оролцогчдын олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.
25.5 Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолд хурал даргалагч гарын үсэг зурна. Хурлын тэмдэглэл хөтлөлт болон тогтоол, тэмдэглэлийн хадгалалт, хамгаалалтыг журамлах асуудал энэ дүрмийн 21.5-д зааснаар зохицуулагдана.
25.6 Улс Төрийн Зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа Үндэсний Хорооны бүрэн эрхийн хугацаагаар тодорхойлогдоно.
25.7 Улс Төрийн Зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дууссанаар гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох ба шинээр байгуулагдах Улс төрийн зөвлөлд тэдгээрийн гуравны хоёроос илүүгүй хэсгийг дахин сонгож /ротаци/ болно.
26 дугаар зүйл. Улс Төрийн Зөвлөлийн бүрэн эрх
26.1 Улс Төрийн Зөвлөлийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд:
26.1.1 Их хурал, Үндэсний Хорооны бүрэн эрхэд хамаарахаар зааснаас бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;
26.1.2 Бодлогын хороодоос оруулсан асуудлыг хэлэлцэж
шийдвэрлэх;
26.1.3 холбогдох Бодлогын хорооноос оруулсан саналыг үндэслэн бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх эсэх асуудлаар санал боловсруулж, Үндэсний Хороонд оруулах;
26.1.4 холбогдох Бодлогын хорооны саналыг үндэслэн бүх шатны сонгуульд бусад улс төрийн хүчинтэй эвсэх буюу түншлэх асуудлаар санал боловсруулж, Үндэсний Хороонд оруулах
26.1.5 холбогдох Бодлогын хороо болон аймаг, дүүргийн Бага хурлын саналыг үндэслэн бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх хүний талаар санал боловсруулж, Үндэсний Хороонд оруулах;
26.1.6 намын Хэрэг эрхлэх газрын бүтэц, орон тоо, жилийн төсөв, цалингийн сан, ажилтнуудын чиг үүргийг тогтоох;
26.1.7 Үндэсний Хороо, Бодлогын хороод, Намын орон нутгийн байгууллага, Хяналтын Зөвлөл, намын дэмжигчдээс санал болгосон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх, хэрэв тухайн асуудал Их Хурлын болон Үндэсний хорооны бүрэн эрхэд хамаарахаар бол тэдгээр байгууллагад санал оруулж, шийдвэрлүүлэх;
26.1.8 Шаардлагатай гэж үзвэл намын бодлогын тулгамдсан асуудлаар нийт гишүүдийн дунд санал асуулга явуулах шийдвэр гаргах;
26.1.9 УИХ болон Засгийн газрын шийдвэрээр сонгогддог болон томилогддог албан тушаалд намаас санал болгох хүнийг хэлэлцэж батлах.
26.2 Улс төрийн Зөвлөл энэ дүрмийн 26.1.9-д заасан асуудлаар шийдвэр гаргахдаа “Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай” Монгол Улсын хуулийг баримтлана.
ТАВДУГААР БҮЛЭГ
НАМЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО
27 дугаар зүйл. Намын удирдлага
27.1 Тус нам 3 хүртэл намын даргатай байж болох ба 2 дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, 6 нарийн бичгийн даргатай байна. Эдгээр албан тушаалтныг дүрэмд “Намын удирдлага” гэж томьёолно.
27.2 Намын үйл ажиллагаанд олон жил идэвхи зүтгэл гарган оролцож, үнэтэй хувь нэмэр оруулсан намын гишүүнийг Үндэсний хорооны гишүүдийн 50 хувиас дээш хэсгийн дэмжсэнээр намын хүндэт даргаар өргөмжилж болно.
27.3 Намын дарга нар аливаа асуудалд нэгдмэл байр суурийг илэрхийлнэ. Үүнд хэвлэлийн бага хурал, албан бичиг, мэдэгдэл, бусад улс төрийн нам, байгууллагуудтай гэрээ хэлцэл хийх зэрэг асуудал хамаарна.
27.4 Алив асуудлаар намын дарга нарын байр суурь өөр өөр байгаагаас маргаан, зөрчил гарах тохиолдолд уг асуудлыг УТЗ-ийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
27.5 Намын удирдлага тус бүрийн эрх, үүрэг энэ дүрэмд зааснаар тодорхойлогдоно.
28 дугаар зүйл. Намын даргын эрх үүрэг
28.1 Намын дарга дараах эрх үүрэгтэй байна. Үүнд:
28.1.1 ус намыг хууль ёсоор төлөөлөх;
28.1.2 намыг төлөөлөн бусад нам, Монгол Улсын болон гадаад улсын байгууллага, иргэд, олонулсын байгууллагатай харилцах;
28.1.3 Бодлогын хороодыг удирдлагаар хангаж, намын бусад удирдлагад үүрэг, чиглэл өгөх;
28.1.4 төрийн албанд намаас санал болгож томилогдсон, улс төрийн албан тушаалтныг улс төрийн бодлого, удирдамжаар хангах.
28.1.5 бүх шатны сонгуулийн ажлыг удирдан зохион байгуулах;
28.1.6 намын дэмжигчидтэй харилцах асуудал;
28.1.7 намын шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх.
28.2 Намын дарга тус бүр Улс Төрийн Зөвлөлийн зөвшөөрснөөр орон тооны ажлын албатай буюу орон тооны бус мэргэжлийн зөвлөхтэй байж болно. Хэд хэдэн мэргэжлийн зөвлөхтэй бол зөвлөхүүдийн танхим байгуулж болно.
28.3 Намын даргын бүрэн эрхийн хугацаа түүнийг сонгосон Их Хурлын бүрэн эрхийн хугацаагаар тодорхойлогдох ба дараагийн Их хурлаар улиран сонгогдож болно.
28.4 Намын дарга санхүү, төсвийн үйл ажиллагаанд захиран зарцуулах эрхтэйгээр оролцохыг хориГлоно.
28.5 Хэд хэдэн намын даргатай байх тохиолдолд намын дарга тус бүрийн чиг үүргийг Улс төрийн зөвлөл тогтооно.
29 дүгээр зүйл. Дэд даргын эрх үүрэг
29.1 Намын дэд дарга дараах эрх үүрэгтэй байна. Үүнд:
29.1.1 намын дотоод ажлын бодлогын хороог эрхлэн удирдах,
29.1.2 намын орон нутгийн байгууллага болон намын дэргэдэх байгууллагуудыг ажлыг удирдлагаар хангах;
29.1.3 намын санхүүжилтийн бодлогын хороог эрхлэн удирдах;
29.1.4 намыг санхүүжүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах;
29.1.5 намын төсвийн зарцуулалтыг хариуцаж, тайланг нь жил бүр гаргаж, дараа жилийн нэгдүгээр улиралд багтаан Үндэсний Хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах.
29.2 Хэд хэдэн дэд даргатай байх тохиолдолд дэд дарга тус бүрийн чиг үүргийг Улс төрийн зөвлөл тогтооно.
30 дугаар зүйл. Ерөнхий нарийн бичгийн даргын эрх үүрэг
30.1 Ерөнхий нарийн бичгийн дарга дараахь эрх үүрэгтэй байна. Үүнд:
30.1.1 намын Гүйцэтгэх байгууллага /Хэрэг эрхлэх газар/-ыг удирдах;
30.1.2 намын гишүүдийн улс төрийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, намын ажлын талаарх мэдээллээр хангах, намын гишүүдээс ирүүлсэн санал, хүсэлтийг тухай бүр барагдуулах, шаардлагатай гэж үзвэл холбогдох Удирдлага, Удирдах байгууллагад танилцуулж, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах;
30.1.3 Хэрэг эрхлэх газрын төсвийг захиран зарцуулах;
30.1.4 Хэрэг эрхлэх газрын ажлыг Үндэсний Хороо, Улс Төрийн Зөвлөлийн өмнө хариуцах;
30.1.5 Улс төрийн зөвлөлөөс тогтоосон цалингийн сан, орон тоонд багтаан Хэрэг эрхлэх газрын ажилтнуудыг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилд авах, ажлаас халах, чөлөөлөх, тэдгээрт олгох цалин хөлсний хэмжээг тогтоох, сахилгын шийтгэл ногдуулах, шагнаж урамшуулах;
30.1.6 Хэрэг эрхлэх газрын дотоод журам, ажилтнуудын ажил үүргийн хуваарь, хөдөлмөрийн харицаатай холбоотой бусад журам, зааврыг баталж мөрдүүлэх,
30.1.7 Намын даргын өгсөн эрх хэмжээний хүрээнд намыг төлөөлж бусадтай хууль тогтоомжийн дагуу гэрээ, хэлцэл хийх.
31 дүгээр зүйл. Нарийн бичгийн даргын эрх үүрэг
31.1 Нарийн бичгийн дарга нар энэ дүрмийн 23.2.. 23.3.3,-т заасан Бодлогын хороодыг эрхлэн удирдана. Нарийн бичгийн дарга тус бүрийн эрхлэн удирдах Бодлогын хороог Үндэсний хороо тогтооно.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
НАМЫН ХЯНАЛТ
32 дугаар зүйл. Хяналтын байгууллагын тогтолцоо
32.1 Намын хяналтын байгууллага нь Хяналтын төв байгууллага болох “Хяналтын Зөвлөл”, намын орон нутгийн байгууллага тус бүрийн дэргэдэх “Хяналтын Комисс”-оос бүрдэнэ.
32.2 Хяналтын Зөвлөл нь намын дүрэм, түүнийг дагалдан гарсан бусад журам, зааврын хэрэгжилт болон Үндэсний хороо, Улс төрийн зөвлөл, Хэрэг эрхлэх газрын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн үүрэгтэй.
32.3 Намын орон нутгийн байгууллагын дэргэдэх Хяналтын Комисс нь тухайн орон нутгийн намын Бүгд хурал, Бага хурал, Тэргүүлэгчдийн хурал болон санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн үүрэгтэй ба түүний эрх хэмжээ, бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэл, журмыг Хяналтын Зөвлөл тогтооно.
32.4 Хяналтын Зөвлөл дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:
32.4.1 намын үйл ажиллагаанд хяналт тавих;
32.4.2 намын дүрмээр зохицуулах зохион байгуулалт үйл ажиллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх;
32.4.3 Их хурал, Үндэсний Хороо, Улс Төрийн Зөвлөл, намын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын гаргасан шийдвэр, намын дүрэм, түүнийг дагалдан гарсан бусад журам, зааварт нийцэж буй эсэхийг хянах;
32.4.4 намын дүрэм, түүнийг дагалдан гарсан бусад журам, зааврын хэрэгжилтэд хяналт тавих;
32.4.5 намын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих;
32.4.6 намын удирдлага, Үндэсний Хороо, Улс Төрйин Зөвлөл, Хяналтын комисс болон Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагаатай холбогдох асуудлаар бусдаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг анхан шатны журмаар шийдвэрлэж Улс Төрийн Зөвлөл, болон Үндэсний хороогоор хэлэлцүүлэх;
32.4.7 намын орон нутгийн байгууллагын Хяналтын комиссын шийдвэрийн талаар гишүүдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хяналтын журмаар хэлэлцэх;
32.4.8 намын санхүүгийн үйл ажиллагаанд жил тутам дотоодын хяналт, шалгалт хийх;
32.4.9 намын дүрмийн зүйл, заалтыг тайлбарлах.
33 дугаар зүйл. Хяналтын Зөвлөлийн зохион байгуулалт
33.1 Хяналтын Зөвлөлийн үйл ажиллагаагаа явуулах хэлбэр нь Хяналтын зөвлөлийн хурал байна.
33.2 Хяналтын Зөвлөл 9 гишүүнтэй байх ба тэдгээрийн 2-оос доошгүй нь санхүү, няпглан бодох бүртгэдийн мэргэжилтэй байна.
33.3 Хяналтын Зөвлөлийн бүрэлдэхүүнд энэ дүрмийн 22.1.4-д заасны дагуу өөрчлөлт оруулж болно.
33.4 Хяналтын Зөвлөлийн дарга, гишүүнийг Улс Төрийн Зөвлөлийн гишүүнээр сонгохыг хориглоно.
33.5 Хяналтын Зөвлөлийн дарга нь Улс төрийн Зөвлөлийн хурал дүрэмд заасан журмын дагуу явагдаж байгаа эсэх, болон аливаа асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд, зөв шийдвэрлэж буй эсэхэд хяналт тавих үүрэгтэйгээр хуралд нь тогтмол оролцоно. Ингэхдээ Улс төрийн Зөвлөлийн хуралд саналын эрхгүй оролцох ба шаардлагатай асуудлаар гишүүдэд зөвлөж, тэдгээрийн асуултад хариулж болно.
33.6 Хяналтын зөвлөлийн дарга Улс төрийн зөвлөлийн хуралд оролцох боломжгүй үед түүний зөвшөөрснөөр Хяналтын зөвлөлийн аль нэг гишүүн энэ дүрмийн 34.5.-д заасан үүргийг хэрэгжүүлж болно.
33.7 Хяналтын зөвлөлийн даргын зөвшөөрөлгүйгээр Хяналтын зөвлөлийн аль нэг гишүүн Улс төрийн зөвлөлийн хуралд оролцохыг хориглоно
33.8 хяналтын зөвлөлийн дарга энэ дүрмийн 34.5-д заасан үүргээ биелүүлээгүйгээс Улс Төрийн зөвлөл буруу шийдвэр гаргасан нь тогтоогдвол түүнд намын дүрмийн 10.1.1.-д заасан шийтгэл ногдуулна.
34 дүгээр зүйл. Хяналтын Зөвлөлийн хурал
34.1 Хяналтын Зөвлөлийн хурлыг шаардлагатай асуудлаар хэдийд ч зарлан хуралдуулж болно. Хурлын товыг Хяналтын Зөвлөлийн дарга тогтоох ба хурал болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд мэдэгдэнэ.
34.2 Хяналтын Зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос дээш хэсгийн саналаар Хяналтын зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулж болно.
34.3 Хяналтын Зөвлөлийн гишүүдийн олонхи хүрэлцэн ирснээр хурал хүчин төгөлдөр болох ба хуралд оролцогчдын 50-иас дээш хувийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.
34.4 Хяналтын Зөвлөлийн хурлаас гарах шийдвэр нь тогтоол, дүгнэлтийн хэлбэртэй байх ба анхан шатны журмаар шийдвэрлэсэн асуудлаар тогтоол, хяналтын журмаар хэлэлцсэн асуудлаар дүгнэлт гаргана.
34.5 Хяналтын Зөвлөл нь хэлэлцэх асуудалтай холбогдуулан өргөдөл, гомдол гаргагчаас асууж тодруулах, холбогдох этгээдээс тайлбар авах, шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн хүмүүсээр дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагаа хийж болох ба тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ мэтгэлцэх зарчмыг үндэслэл болгоно.
34.6 Намын орон нутгийн байгууллагын дэргэдэх Хяналтын Комиссын шийдвэрийн талаар холбогдох этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг Хяналтын Зөвлөл хянан хэлэлцээд гаргасан дүгнэлт эцсийн шийдвэр болно.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
НАМЫН ХӨРӨНГӨ, САНХҮҮ
35 дугаар зүйл. Намын санхүүжилт
35.1 Нам нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана.
35.2 Намын үйл ажиллагааг санхүүжүүлэх журмыг Үндэсний Хороо батална.
36 дугаар зүйл. Намын хөронгө, орлого, түүнийг зарцуулах журам
36.1 Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу намын хөрөнгө нь хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөс бүрдэх ба дараах эд зүйл хамаарна.
36.1.1 гингүүний болон сонгуульт гишүүний татвар;
36.1.2 гишүүд, дэмжигчдийн өгсөн хандив;
36.1.3 улс төрийн намын хуульд заасны дагуу төрөөс үзүүлсэн санхүүгийн дэмжлэг;
36.1.4 намын хэвлэл, мэдээлэл, сурталчилгаанаас олсон орлого;
36.1.5 намын нэр, бэлгэдэл, далбаа;
36.1.6 намын архив, намын өмчлөлд байгаа эд юмс;
36.1.7 намын мөнгөн хөрөнгийг банкинд хадгалуулсны хүү;
36.1.8 тус намд нэгдэж, нийлсэн эд хөрөнгө, нэр далбаа, бэлэгдэл, архив, сонгуулийн хуульд заасны дагуу сонгогчийн саналын хуудсанд дээгүүр бичигдэх эрх;
36.1.9 өөрийн эд хөрөнгийг худалдсан, түрээслүүлснээс олсон орлого.
36.2 Намын орлогыг зөвхөн намын мөрийн хөтөлбөр, дүрэмд заасан үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулан зарцуулах ба өөр зүйлд зарцуулах буюу гишүүдэд ногдох ашиг болгон хуваарилахыг хориглоно.
36.3 Намын Хэрэг эрхлэх газрын бүтцэд намын санхүүгийн ажил эрхэлсэн орон тооны алба /Ерөнхий менежер, санхүүгийн албаны дарга, эсхүл эдгээртэй адилтгах албан тушаалтан/ байна.
36.4 Санхүүгийн алба нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөх ба Хэрэг эрхлэх газрын болон намын санхүүгийн тайланг гаргана. Ингэхдээ намын орон нутгийн байгууллагуудын санхүүгийн тайлан гарсны дараа нэгдсэн тайлан гаргана.
36.5 Намын санхүүгийн нэгдсэн тайланг ауцитын байгууллагаар заавал баталгаажуулна.
НАЙМДУГААР БҮЛЭГ
НАМЫН ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ ЖУРАМ
37 дугаар зүйл. Татан буулгах үндэслэл
37.1 Намын үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэрийг Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу зөвхөн намын Их Хурал гаргах ба уг шийдвэрийн талаар ажлын 10 хоногт багтаан Улсын Дээд Шүүхэд мэдэгдэнэ.
37.2 Зөвхөн Их Хурлын шийдвэрээр намыг өөрчлөн байгуулах буюу татан буулгах ба уг шийдвэрийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу Улсын Дээд Шүүхэд бүртгүүлнэ.
37.3 Татан буулгах ажиллагааг уг шийдвэр гаргасан байгууллагаас томилогдсон татан буулгах комисс эрхлэн гүйцэтгэнэ.
37.4 Намыг татан буулгахдаа өдөр тутмын ажил хэргийг нь зогсоож, бэлэн байгаа эд зүйлийг мөнгөөр үнэлэн тодорхойлж, харилцагчидтай тооцоо хийнэ.
37.5 Энэ дүрмийн 38.4-д заасны дагуу тооцоо хийсний дараа үлдсэн эд хөрөнГийг адил үзэл номлолтой нэг буюу хэд хэдэн намд шилжүүлэх, тийм нам байхгүй бол төрийн өмчид шилжүүлж болно. Энэ тухай шийдвэрийг зөвхөн Их Хурал гаргана.
38 дугаар зүйл. Намын дүрэм, намын мөрийн хөтөлбөрт нэмэлт өөрлөлт оруулах журам
38.1 Их хурлаас баталсан намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Улс төрийн намын тухай хуулийн 13.4.-д заасны дагуу Үндэсний хороо шийдвэрлэж болно.
38.2 Дүрэмд намын Их хурлаар шийдвэрлэхээр заасан асуудлаар /нэр, дарга, намын бэлэгдэл, далбааг өөрчлөх зэрэг/ өөрчлөлт оруулсан буюу эсхүл цөөнгүй нэмэлт, өөрчлөлт орсны улмаас дүрмийн бүтэц, уялдаа өөрчлөгдөж, зүйл, заалтын дугаар бүхэлдээ хөдлөхөөр бол дүрмийг шинэчлэн найруулж, намын Их Хурлаар хэлэлцүүлж батлуулхаар Үндэсний Хорооноос шийдвэрлэж болно.
38.3 Намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт /шинэчилсэн найруулга/-ийг уг өөрчлөлт орсноос хойш 10 хоногт багтаан Улсын Дээд Шүүхэд бүртгүүлхээр хүргүүлнэ.