МОНГОЛын ногоон намын ҮНДСЭН ДҮРЭМ


 

МОНГОЛЫН НОГООН НАМЫН ҮНДСЭН ДҮРЭМ

2011 оны 8 дугаар сарын 28-ны МНН-ын ээлжит Их хурлаар шинэчлэн батлав.

Монголын Ногоон намын 2011 оны 8 дугаар сарын 28-ны ээлжит Их хурлын тогтоолоор батлав.

 

Намыг Монголын Ногоон нам гэж нэрлэнэ. Намын нэрийг МНН гэж товчилж болно. МНН бол Монгол улсын Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлж, хүн ардынхаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой нийгэм экологийн баримжаатай эдийн засгийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн дэвшлийн төлөө бодлого, үйл ажиллагаагаа зориулсан улс төрийн байгууллага мөн.

МНН-ын билэгдэл нь хүн ба байгалийн амьд холбоо бөгөөд үүнийгээ мөнх ногоон өнгөтэй навчийг эхийн ариун сүү шиг цагаан дэвсгэр дээр байрлуулан илэрхийлсэн болно.

МНН-ын туг хэвтээ хэлбэрийн 2:1 харьцаатай байна. Туг нь гурван хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэг нь 1:2 харьцаатай ногоон өнгөтэй тэгш өнцөг голын хэсэг нь 1:1 харьцаатай цагаан өнгийн суурин дээр МНН-ын бэлгэдлийг голд нь байрлуулсан байх ба сүүлийн хэсэг нь эхний хэсэгтэй ижил байна. Тугны билэгдэл байрласан хэсгийн дээд талд нь дармал бичгээр “МОНГОЛЫН”, доор нь “НОГООН НАМ” гэж дүрсэлсэн байна.

МНН-ын төв байгууллага нь улсын нийслэлд байрлана.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1   МНН нь үйл ажиллагаагаа Монгол улсын Үндсэн хууль болон бусадхуулийн хүрээнд явуулна.

1.2   МНН-ын зорилго нь намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

1.3   МНН нь улс үндэснийхээ эрх ашгийн үүднээс дотоод, гадаадын аливаа улс төрийн ба төрийн бус байгууллагуудтай харилцан хүндэтгэх, тэгш эрхийн үндсэн дээр хамтран ажиллахыг эрмэлзэнэ.

/МНН-ын 2011 оны 8 дугаар сарын 28-ны ээлжит Их хурлаар өөрчлөлт оруулсан/

ХОЁРДУГААР БҮЛЭГ

НАМЫН ГИШҮҮД, ДЭМЖИГЧИД

2.1  Гишүүнчлэл

2.1.1        МНН-ын мөрийн хөтөлбөр, дүрмийг хүлээн зөвшөөрч, тус намд сайн дураар нэгдэн орох хүсэлтээ гарган намын зохих байгууллагад бүртгүүлсэн Монгол улсын 18 нас хүрсэн иргэн намд гишүүнээр элсэж болно.

2.1.2        Гишүүн нь оршин суугаа нутаг дэвсгэрийн намын анхан шатны байгууллагад бүртгэлтэй, батлахтай байна.

2.1.3        Намаас сайн дураараа гарч болох бөгөөд энэ тухайгаа өөрийн харьяаллын анхан шатны намын байгууллагадаа бичгээр мэдэгдэж, бүртгэлээс хасуулна.

2.1.4        Намаас өгсөн сануулгыг үл анхаарч намын дүрмийг удаа дараа зөрчсөн гишүүнийг зохих шатны намын байгууллагын шийдвэрээр намын гишүүнээс хасна.

2.2  Гишүүний эрх

2.2.1        Төр засгийн болон намын бүх шатны байгууллагад нэр дэвших, дэвшүүлэх, сонгогдох, сонгох

2.2.2        Намын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл авах, намын бүх шатны байгууллагатай шууд харилцах, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж намын бодлого шийдвэрт тусгуулах

2.2.3        Намын гишүүн намдаа хуулийн хүрээнд хандив өргөх

2.2.4        Намын гишүүнээс түдгэлзэх, намаас өөрийн хүсэлтээр гарах, дахин элсэх

2.2.5        Намын санхүүгийн тайланг шаардах эрхтэй.

/МНН-ын 2011 оны 8 дугаар сарын 28-ны ээлжит Их хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

2.3  Гишүүний үүрэг, хариуцлага

2.3.1        Намын гишүүнчлэлийн татварыг цаг тухайд нь төлж, намын санхүүг бэхжүүлэх

2.3.2        Намын өдөр дутмын үйл ажиллагаанд идэвхитэй оролцохын зэрэгцээ намын шийдвэрийг хэрэгжүүлэх, намын гишүүдийн эгнээ, дэмжигчдийн хүрээг өргөтгөхөд өөрийн хүчийг дайчлан ажиллах

2.3.3        Өөрийн харьяаллын намын байгууллагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж эргэж албан ёсоор тайлагнах

2.3.4        Аливаа сонгуульд өөрийн намаас нэр дэвшигчдэд бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх

2.3.5        Намын сан хөмрөгийг нэмэгдүүлэхэд идэвхитэй оролцох

2.3.6        Экологийн тэнцлийг хадгалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, хамгаалахад олон нийтийн хяналтыг манлайлах

2.3.7        Үүрэг, хариуцлагаа ухамсарлаагүй гишүүнийг тухайн харьяаллын намын байгууллагаас 2 удаа сануулга өгч, 3 дахь удаад намаас хасах хүртэл арга хэмжээг авч болно.

2.4  Дэмжигчид

2.4.1        Намын бодлого, шийдвэрийг талархан хүлээн авч оюун санааны дэмжлэг болон санхүүгийн хандив хуулийн хүрээнд үзүүлэгч Монгол улсын иргэн болон хуулийн этгээдийг тус намын дэмжигч гэнэ.

2.4.2        Байгаль эх дэлхийдээ элэгтэй, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, орчны бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч хүн бүхэн дэмжигч байж болно.

2.4.3        Монгол улсын бүх шатны сонгуульд намын төлөө саналаа өгөхөө илэрхийлсэн Монгол улсын иргэнийг дэмжигч гэнэ.

2.4.4        Намыг дэмжигч өөрөө хүсвэл намд элсэж гишүүний эрх, үүргийг эдлэнэ.

2.4.5        Намын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааг дэмжих гадаадын иргэн, хувь хүмүүстэй, мөн олон улсын байгууллага ба сангуудтай төслийн хүрээнд хамтран ажиллана.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

НАМЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

3.1  Намын бүтэц, зохион байгуулалт

3.1.1        МНН нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр зохион байгуулагдана.

3.1.2        Намын удирдах байгууллага дараах бүтэцтэй байна:

-          Намын Их хурал

-          Намын Дүрэм, Ёс зүйн Хороо /цаашид НДЁЗХ гэж товчлох/

-          Намын Бага хурал

-          Намын дотоод, гадаад асуудал хариуцсан дарга нар /Нам хоёр даргатай байна./

-          Намын Удирдах Зөвлөл

-          Намын ерөнхий нарийн бичгийн дарга /Намын Удирдах зөвлөлийн хурлыг даргална./

-          Аймаг, нийслэлийн намын зовлол Нийслэлийн намын салбар зөвлөл

-          Аймаг, дүүргийн намын хороо

-          Намын анхан шатны зөвлөл үүр

3.2  Намын Их хурал

3.2.1        Намын удирдах дээд байгууллага нь Намын Их хурал мөн. Намын ээлжит Их хурлыг 4 жилд нэгээс доошгүй удаа нэг удаа хуралдуулна. /МНН-ын 2011 оны 8 дугаар сарын 28-ны ээлжит Их хурлаар өөрчлөлт оруулсан/

3.2.2        Намын Их хурлыг тухайн Их хурлын төлөөлөгчдөөс сонгогдсон тэргүүлэгчид удирдана.

3.2.3        Намын Их хурлын бүрэн эрх:

-          Дүрэм, мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлах, өөрчлөх

-          Намын дарга нарыг сонгох

-          Намын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох /МНН-ын 2011 оны 8 дугаар сарын 28-ны ээлжит Их хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

-          Бага хурлыг байгуулах, өөрчлөх

-          Намын Дүрэм Ёс Зүйн зүйн Хороог байгуулах, дүрмийг батлах

-          Намын билэгдлийг батлах, өөрчлөх

-          Намын нэрийг өөрчлөх

-          Сонгуульд оролцох үзэл баримтлалыг батлах, эвсэлд нэгдэх асуудлыг шийдвэрлэх

-          Нам тарах буюу өөр намтай нэгдэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх

3.2.4        УИХ, орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр боловсруулах, бусад улс төрийн намуудтай эвсэл байгуулах, нэр дэвшүүлэх асуудлыг шийдэх эрхээ намын Бага хуралд шилжүүлж болно.

3.3  Намын Бага хурал

3.3.1        Намын Бага хурлын бүрэн эрх:

-          Намын Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх

-          Их хурлын хооронд намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бодлогын шийдвэр гаргах, түүний хэрэгжилтийг хангуулах

-          УИХ, орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр боловсруулах, нэр дэвшүүлэх, бусад улс төрийн намуудтай эвсэл байгуулах талаар шийдвэр гаргах, хэрэгжүүлэх

-          Намын удирдах зөвлөлийг байгуулах, өөрчлөх

-          Намын дарга нарын зөрүүтэй асуудлаар шийдвэр гаргах

-          Намын даргын эрхийг түдгэлзүүлэх /МНН-ын 2011 оны 8 дугаар сарын 28-ны ээлжит Их хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

-          Ерөнхий нарийн бичгийн даргын эрхийг түдгэлзүүлэх /МНН-ын 2011 оны 8 дугаар сарын 28-ны ээлжит Их хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

-          Удирдах зөвлөл, намын дарга нарын тайланг хэлэлцэх, үнэлгээ өгөх

-          Намын гишүүний татварын хэмжээг тогтоох, өөрчлөх

-          Удирдах Зөвлөлийн санал болгосноор орон гарсан намын Бага хурлын гишүүнийг нөхөн сонгох

3.3.2        Намын ээлжит Бага хурал жилд 2-оос цөөнгүй сард нэг удаа хуралдана. Намын Бага хурлын шийдвэрийг дараагийн шатны байгууллагууд хэрэгжүүлнэ. /МНН-ын 2011 оны 8 дугаар сарын 28-ны ээлжит Их хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

3.3.3        Намын ээлжит бус Их хурлыг намын Бага хурлын гишүүдийн дийлэнх ердийн олонхийн шийдвэрээр хуралдуулж болно. /МНН-ын 2011 оны 8 дугаар сарын 28-ны ээлжит Их хурлаар өөрчлөлт оруулсан/

3.3.4        Намын Бага хурал 24-13 гишүүнээс бүрдэнэ. Намын Бага хурлыг тухайн хурлын гишүүдээс сонгогдсон хурлын тэргүүлэгчид удирдан явуулна. /МНН-ын 2011 оны 8 дугаар сарын 28-ны ээлжит Их хурлаар өөрчлөлт оруулсан/

3.3.5        Төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон намын гишүүн Бага хурлын гишүүн байна.

3.3.6        Намын Бага хурлын дотоод үйл ажиллагааг Бага хурлаар батлагдсан журмаар зохицуулна.

3.4  Намын Дүрэм, Ёс зүйн хороо

3.4.1        НДЁЗХорооны бүрэн эрх:

-          Намын дүрэм, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих;

-          Намын удирдах ажилтан болон гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудлаар шийдвэр гаргах;

-          Намын үйл ажиллагааг дүрмийн хүрээнд нийцүүлэн явуулах, аливаа маргаантай асуудлаар эцсийн шийдвэр гаргах;

3.4.2        НДЁЗХорооны бүрэлдэхүүн 5 байх ба дарга, гишүүдийг Намын Их хурлаас сонгоно. НДЁЗХорооны дарга, гишүүд Намын Бага хурал, Удирдах Зөвлөлд сонгогдохгүй. НДЁЗХ- ны дүрмийг Их хурал батлана.

3.4.3        НДЁЗХороо ажлын албатай, аймаг, нийслэлд төлөөлөлтэй байж болно.

3.4.4        НДЁЗХороо зөвхөн Их хуралд ажлаа тайлагнана.

3.4.5        НДЁЗХорооны дүрмийн дагуу гаргасан шийдвэр эцсийн бөгөөд аль ч шатанд хүчин төгөлдөр байна.

3.5  Намын удирдах зөвлөл

3.5.1        Намын Удирдах зөвлөл 9 хүний бүрэлдэхүүнтэй байна. Намын Удирдах Зөвлөлийг намын дарга нар Ерөнхий нарын бичгийн даргын санал болгосноор Бага хурал батлана. Удирдах Зөвлөлийн 50 хүртэл хувь нь Бага хурлын гишүүдээс бүрдэж болно. /МНН-ын 2011 оны 8 дугаар сарын 28-ны ээлжит Их хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

3.5.2        Намын удирдах зөвлөлийн эрх, үүрэг:

-          Намын бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх, намын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах,

-          Аймаг, нийслэлийн Нийслэлийн намын салбар зөвлөлийн, аймаг, дүүргийн намын хорооны ажил үүргийн хэрэгжилтэнд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх; /МНН-ын 2011 оны 8 дугаар сарын 28-ны ээлжит Их хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

-          Намын санхүү, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, намын санхүүгийн хүчин чадлыг бэхжүүлэх;

-          Сонгуулийн үйл ажиллагаанд намын гишүүдийг зохион байгуулан оролцох;

-          Намынхаа орон нутгийн байгууллагуудад туслалцаа дэмжлэг үзүүлэх;

-          Намын ээлжит бус Бага хурлыг удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхийн шийдвэрээр хуралдуулах; /МНН-ын 2011 оны 8 дугаар сарын 28-ны ээлжит Их хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

3.5.3        Намын удирдах зөвлөлийн хурлыг намын Ерөнхий нарийн бичгийн дарга удирдан хуралдуулна. /МНН-ын 2011 оны 8 дугаар сарын 28-ны ээлжит Их хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

3.5.4        Намын удирдах зөвлөлийн хурлын даргын орлогчийг намын удирдах зөвлөл сонгох ба шаардлагатай үед Ерөнхий нарийн бичгийн даргын хариуцсан ажил, үүргийг гүйцэтгэнэ. /МНН-ын 2011 оны 8 дугаар сарын 28-ны ээлжит Их хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

3.6  Намын дарга нар

3.6.1        Нам ижил тэгш эрхтэй хоёр даргатай байна.

3.6.2        Намын дарга нарыг Их хурлаас сонгоно.

3.6.3        Намын дарга нар намын Бага хурлын гишүүн ба Удирдах зөвлөлийн гишүүн байна.

3.6.4        Намын дарга нар Удирдах зөвлөлд тус бүр нэг гишүүнийг сонгуулахаар намын Бага хуралд дэвшүүлэх эрхтэй.

3.6.5        Дарга нар харилцан зөвшилцөн байж улс төрийн нэгдсэн байр суурь илэрхийлнэ. Дарга нар санал зөрвөл бага хурлаар шийдвэрлүүлнэ.

3.6.6        Намын дарга нар дараах эрх үүргийг эдлэнэ. Үүнд:

-          Намын Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх;

-          Намаас гарч буй албан бичигт намын дарга нар, эсвэл аль нэг нь гарын үсэг зурж баталгаажуулах;

-          Намын үзэл баримтлал болон бодлого шийдвэрийг хэвлэл мэдээлэл, олон нийтэд мэдэгдэх;

-          Дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудтай харьцах;

-          Дотоодын нам, улс төрийн хөдөлгөөнүүдтэй харьцах;

-          Намыг бүх шатны сонгуульд оролцох асуудлыг удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх;

-          Гадаадын ногоон намууд ба бусад намуудтай харьцах;

-          Гадаадын төрийн ба төрийн бус байгууллагууд, мөн сангуудтай харьцах;

-          Намын санхүүжилтыг нэмэгдүүлэх асуудлыг хариуцах;

-          Ажлын тайланг сар бүр намын Бага хуралд тайлагнах.

3.6.7        Намын дарга нар ажлын албатай байж болно. /МНН-ын 2011 оны 8 дугаар сарын 28-ны ээлжит Их хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

3.7  Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

3.7.1        Намын Ерөнхий нарийн бичгийн дарга намын тамгыг хариуцан хадгална.

3.7.2        Намын Ерөнхий нарийн бичгийн дарга намын Бага хурлын болон Удирдах зөвлөлийн гишүүн байна.

3.7.3        Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Удирдах Зөвлөлийн хурлыг даргалах ба намын өдөр тутмын ажлыг удирдан дараах ажил, үүргийг хариуцна. Үүнд:

-          Аймаг, нийслэлийн намын салбар зөвлөлийн ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах;

-          Намын анхан шатны байгууллагыг байгуулах, бэхжүүлэх;

-          Гишүүдийн татвар төлөлтийн байдалд хяналт шинжилгээ хийх;

-          Намын санхүүгийн баримт бичигт нэгдүгээр гарын үсэг зурах;

-          Намын санхүүгийн болон төсвийн зарцуулалтын үйл ажиллагаанд жилд нэг удаа аудит хийлгэн баталгаажуулж гишүүд, олон нийтэд мэдээлэх;

-          Намын эгнээг өргөтгөх, гишүүд, дэмжигчдийн тоог нэмэгдүүлэх;

-          Ажлын тайланг сар бүр намын Бага хуралд тайлагнах;

-          Намын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Их хуралд илтгэл тавьж хэлэлцүүлэх;

-          Шаардлагатай үед намын дарга нарын хариуцсан ажил, үүргийг гүйцэтгэх.

3.7.4        Намын Удирдах зөвлөлийг мэргэжлийн удирдлагаар хангана. /МНН-ын 2011 оны 8 дугаар сарын 28-ны ээлжит Их хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

НАМЫН ҮЙЛ АЖ ИЛЛАГААНЫ ЗАРЧИМ

4.1  Шийдвэрлэх асуудлыг ил тодоор, ардчиллын зарчмаар хэлэлцэн олонхийн саналаар хуулийн хүрээнд шийдвэрлэх бөгөөд цөөнхийн саналыг хүндэтгэн үзнэ.

4.2  Намын бүх шатны байгууллагуудыг байгуулж гишүүддээ суурилсан бодлогыг хэрэгжүүлнэ.

4.3  Намын болон төрийн сонгуульд эмэгтэй болон залуу гишүүдийг дэмжих байр суурь баримтлана.

4.4  Намын ахмад гишүүдийг үйл ажиллагаандаа идэвхитэй татан оролцуулж арга туршлагаас нь суралцан ажиллана.

4.5  Намын дэргэд намын бодлого, үйл ажиллагааг дэмжих зорилготой төрийн бус байгууллага ажиллуулна.

4.6  Намын анхан шатны үүрийн даргыг тухайн анхан шатны үүрийн гишүүд олонхийн саналаар нууц санал хураалтаар сонгож, ил тод байдлыг хангана. /МНН-ын 2011 оны 8 дугаар сарын 28-ны ээлжит Их хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

ТАВДУГААР БҮЛЭГ

НАМЫН САНХҮҮЖИЛТ

5.1  Намын эд хөрөнгөд үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна.

5.2  Намын хөрөнгөд дараах зүйлс хамаарна:

5.2.1        Гишүүний татвар

5.2.2        Гишүүн, дэмжигч, хуулийн этгээдээс өгсөн хандив

5.2.3        Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг

5.2.4        Намын бэлгэдэл бүхий бэлэг дурсгалын зүйлс, намын өмчлөлд байгаа эд юмс

5.2.5        Намын хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны орлого

5.2.6        Өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдах буюу түрээслүүлж ашиглуулснаас олсон орлого

5.2.7        Намын мөнгөн хөрөнгийг банкинд хадгалуулсны хүү

5.3  Намын эд хөрөнгийг зохих шатны намын байгууллагууд эзэмшин эрх мэдлийнхээ хүрээнд зориулалтын дагуу зарцуулна.

5.4  Намын Бага Хурлын болон Удирдах Зөвлөлийн гишүүд намын сан хөрөнгийг бүрдүүлэх, санхүүгийн асуудлыг хариуцан зохион байгуулах үүрэгтэй.

5.5  Намын бодлого үйл ажиллагааг дэмжих зорилготой намын дэргэд санхүүгийн зөвлөл байж болно.

5.6  Намаас “Ногоон үйлдвэрлэл”-ийн төслүүдийг дэмжих зорилготой санхүүгийн “Ногоон сан” ба “Ногоон банк” байгуулж ажиллахыг дэмжинэ.

5.7  Нам өөрийн санхүүчтэй байна. Тэр нь мөнгөний баримтанд хоёрдугаар гарын үсэг зурна. /МНН-ын 2011 оны 8 дугаар сарын 28-ны ээлжит Их хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

БУСАД

6.1  Намын дэргэд байгаль орчин, экологийн чиглэлийн хөдөлгөөн, олон нийтийн байгууллагууд үйл ажиллагаа явуулахыг дэмжихийн зэрэгцээ, экологийн боловсрол, хүмүүжил, сулалгаа, сурталчилгааны чиглэлээр түлхүү анхааран ажиллана. /МНН-ын 2011 оны 8 дугаар сарын 28-ны ээлжит Их хурлаас хийсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулав/