МОНГОЛ ардчилсан хөдөлгөөний НАМЫН ҮНДСЭН ДҮРЭМ


 

Монголын Ардчилсан Хөдөлгөөний намьн Онц Их Хуралдаанаар батлав.

МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХӨДӨЛГӨӨНИЙ НАМЫН ДҮРЭМ

Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын язгуур эрх ашгийг дээдлэн, үндэсний, шударга, ардчилсан үзлийг эрхэмлэн, хүний хөгжлийг дэмжин, хариуцлагыг дээшлүүлж, эх орны баялгийг шударга хуваарилах замаар улс орны эрчимтэй хөгжлийг хангах бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд эрхэм зорилго оршино.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1    Монголын Ардчилсан Хөдөлгөөний намд нь иргэд сайн дураараа, эвлэлдэн нэгдсэн улс төрийн байгууллага мөн.

1.2    Монголын Ардчилсан Хөдөлгөөний нам нь бүх шатны сонгуульд оролцоно.

1.3    Тус нам нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн Хууль, Улс төрийн намын тухай хууль болон холбогдох бусад хуулийг мөрдлөг болгоно.

1.4    Намын удирдах байгууллагуудыг өөрийн дотоод журмаар сонгон байгуулна.

1.5    Монголын Ардчилсан Хөдөлгөөний нам нь хуулийн этгээдийн эрх эдлэх бөгөөд өөрийн бэлгэдэл, далбаа, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.

1.6    Намын төв байгууллага Монгол улсын нийслэл хотод байрлана.

1.7    Тус нам нь намуудтай эвсэл, нэгдэл байгуулан ажиллаж болно.

Хоёр. Намын гишүүнчлэл, гишүүний эрх, үүрэг

2.1  Монголын Ардчилсан Хөдөлгөөний намын мөрийн хөтөлбөр, дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол улсын 18 нас хүрсэн иргэн нь өөр Улс төрийн намын гишүүн бус аваас үндэс угсаа, хүйс, эрхэлсэн ажил, албан тушаал ялгаварлахгүйгээр тус намд гишүүнээр элсэж болно.

2.2  Намд элсэх хүсэлтэй гишүүнийг анхан шатны байгууллага нь элсүүлэн бүртгэж авна. Тус намын гишүүн дараах эрх үүрэгтэй байна.

2.2.1        Намынхаа харьяалагдах шатны байгууллагаар дамжиж намын дотоод сонгуульд нэр дэвших, сонгох, сонгогдох.

2.2.2        Намынхаа боловсон хүчний хувьд намын эрх барих бүхий байгууллагын дэмжлэгээр улс төрийн албан тушаалд сонгогдох, томилогдох.

2.2.3        Үзэл бодол, нэр төр ,ёс зүйн хувьд намын өмгөөлөл, ивээлд багтах.

2.2.4        Өөрийн намын нэрийн өмнөөс сонгуульд нэр дэвшигчдэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх.

2.2.5        Намын хөтөлбөр дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан аливаа шийдвэр, журмыг ёсчлон биелүүлэх.

2.2.6        Сонгуульд гишүүд бага хурал болон намын удирдах зөвлөлөөс гаргасан тухай журмаар тогтоосон хэмжээний татварыг төлбөл зохих хугацаанд нь төлөх.

2.2.7        Намын эрх ашигт үл нийцэх улс төрийн аливаа уйл ажиллагааг дэмжихгүй байх намын нэр хүнд, эв нэгдлийг хамгаалах.

2.3  Намын гишүүний эрхийн хуваарилалт

2.3.1        Гишүүн нь нэр хүнд ёс суртахуун харилцан итгэлцлийн эрх, бодит оролцооны эрх, хуралд баталгаажсан эрх эдэлнэ.

2.3.2        Ёс суртахуун харилцан итгэлцэл, нэр хүндийн эрх, намын бүх шатны байгууллагад сонгогдох сонгох, хянах, цуцлах, нэр дэвших,дэвшүүлэх эрх бүхий байгууллагын дэмжлэгээр улс төрийн албан тушаалд итгэл хүлээн сонгогдох, томилогдох, чөлөөлөгдөх эрх эдэлнэ.

2.3.3        Бодит оролцоонд эрх нь намын бүх шатны байгууллагатай шууд харилцах боддого, үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой мэдээлэл авах, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, сэтгэлгээний өөр хувилбар, зарчмаар хандах бодлого шийдвэр тусгуулах эрх эдэлнэ.

2.3.4        Баталгаажсан эрх нь намын бүх шатны хуралд баталгаажсан саналын эрх эдэлнэ.

2.3.5        Саналын эрх нь бүрэлдэхүүнтэй хурлаар олгогдсон болон төлөөллийн буюу улс төрийн шалгуураар, мөн татвараар баталгаажсан гэж хуваарилагдана.

2.3.6        Хууль дүрэмд нийцүүлсэн журмаар тогтоосон татвар хураалгасан бол гишүүний татвараар баталгаажих саналын болон таслах эрхтэй байна. Энэ дүрэм түүнд нийцүүлэн гаргасан журмын дагуу намын нэгж байгууллага гишүүдэд харилцан үйлчлэх намын аль ч шатны эрх барих хурал хуралдаанаар гаргасан шийдвэр чиг баримтлалыг нам дотор, төр нийгэмд хуульд нийцүүлэн үйлчлэх үүрэгтэй.

2.3.7        Гишүүдийн эрх, эрхийн харилцаа хуваарилалтыг баталгаажуулах журмаар тогтоосон хэмжээ татварыг тодорхой тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй.

Гурав. Гишүүнээс түдгэлзэх

3.1  Намын гишүүн хууль тогтоомжид заасан нөхцөлөөр Монголын Ардчилсан Хөдөлгөөний намын гишүүнээс татгалзах бөгөөд энэ тухайгаа өөрийн харьяалагдах анхан шатны намын байгууллагад бичгээр мэдэгдэнэ.

3.2  Түдгэлзэх үндэслэл арилсан бол харьяалагдах анхан шатны намын байгууллагад хүсэлтээ бичгээр гаргаж гишүүнчлэлээ сэргээнэ.

Дөрөв. Гишүүнээс чөлөөлөх

4.1  Гишүүн намаас чөлөөлөх хүсэлтээ харъяаллын дагуу аль нэг шатны намд бичгээр ирүүлснээр намаас чөлөөлөгдөнө.

Тав. Монголын Ардчилсан Хөдөлгөөний намын гишүүнээс хасах

5.1  Намын дүрмийн заалтыг зөрчиж, гишүүний үүргээ биелүүлээгүй, намын нэр хүнд, эв нэгдэлд хохирол учруулсан, эсвэл Монголын Ардчилсан Хөдөлгөөний намаас сонгуульд нэр дэвшигчийн эсрэг сурталчилгаанд оролцсон бол түүнийг намын зохих шатны байгууллагын шийдвэрээр намын гишүүнээс хасна.

5.2  Монголын Ардчилсан Хөдөлгөөний намын гишүүнээс хасаж байгаа үндэслэлийг бичгээр мэдэгдэнэ. Энэ тухай намын бүх шатны байгууллагад мэдээллэнэ. Энэ нь эцсийн шийдвэр болно.

Зургаа. Монголын Ардчилсан Хөдөлгөөний намыг дэмжигч

6.1  Намын үйл ажиллагааг дэмжиж ажиллах хүсэлтээ намын аль нэг шатны байгууллагад илэрхийлсэн иргэдийг дэмжигчээр бүртгэнэ.

6.2  Дэмжигч өөрийн саналаар намаас зохиох төрөл бүрийн арга хэмжээнд оролцоно.

Долоо. Монголын Ардчилсан Хөдөлгөөний намын зохион байгуулалтын зарчим

7.1  Намын байгууллагууд нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулагдаж, УИХ-ын сонгуулийн тойрогт харгалзсан бүтэцтэй байна.

7.2  Монголын Ардчилсан Хөдөлгөөний намын зохион байгуулалтын бүтэц

7.2.1        Намын удирдах байгууллага.

7.2.2        Аймаг, нийслэл, дүүргийн намын байгууллага.

7.2.3        Намын анхан шатны байгууллага сум хороонд үүр байна.

7.3  Намын удирдлага.

7.3.1        Монголын Ардчилсан Хөдөлгөөний намын удирдах дээд байгууллага нь тус бүр 10-аас доошгүй гишүүдээ төлөөлсөн 300-500 төлөөлөгчөөс бүрдсэн Намын Их Хурал мөн.

7.3.2        Намын төлөөллийн төв байгууллага нь 76 төлөөлөгчөөс бүрдсэн бага хурал мөн.

7.3.3        Монголын Ардчилсан Хөдөлгөөний намын дотоод хяналтынбайгууллага нь намын хяналтын хороо байна.

7.3.4        Аймаг, нийслэлийн намын байгууллагын Удирдах байгууллага нь аймаг нийслэлийн намын хороо байна.

7.3.5        Монголын Ардчилсан Хөдөлгөөний намын анхан шатны байгууллагын Удирдах байгууллага нь аймаг, нийслэлийн дүүрэгт Бага хурал, сум хороонд бүх гишүүдийн хурал байна.

7.3.6        Монголын Ардчилсан Хөдөлгөөний намын гүйцэтгэх удирдлага нь намын удирдах зөвлөл, аймаг нийслэлийн хувьд намын хороо, анхан шатны байгууллагад хувьд түүний даргын зөвлөл хэрэгжүүлнэ.

7.4  Намын хурлууд шийдвэр гаргах эрх мэдлийн хуваарилалт.

7.4.1        Бүх шатны хурлууд шийдвэр гаргана.

7.4.2        Шийдвэр гаргах саналыг нууцаар буюу илээр, эсвэл /зөвшилцөх/ санал нэгдэх зарчмаар шийдвэрлэнэ.

7.4.3        Хурлын шийдвэрээ тогтоол хэлбэрээр гаргана.

7.4.4        Хурлын дарга, орлогч, тэргүүлэгчид гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулна.

7.4.5        Намын үүрийн бүх гишүүдийн хурал чөлөөт сонголтын

- Намын хороодын хурлууд төлөөлөх сонгууль таны

- Нийслэлийн намын хорооны бага хурал нэгдсэн чуулган дүрэм хяналтын хороо, их хурлууд баталгаажсан төлөөлөх сонгуультан, төлөөлөгчдийн хурал байна.

7.4.6        Намын үүрийн бүх гишүүдийн хурал /чөлөөт сонголт/

- Хурлын гишүүд гингүүнчлэлтэй холбоотой,хүсэл сонирхолыг нэгтгэн томъёолох, гишүүддээ үйлчлэх хурал байна. Чөлөөт сонголтын хуралдааны шийдвэр гаргана.

7.4.7        Намын хорооны хурал /төлөөлөх сонгуультан/

- Хурал нь намын бусад шатны байгууллагууд гишүүд болон нийгмийн сонирхлын бүлгүүдтэй харилцах зарчмууд зохион байгуулалт сонирхол нэгтгэн томьёолох иргэд төр захиргаанд хандах, нийгэмдээ үйлчлэх хурал байна. Төлөөлөх сонгуультаны хуралдааны шийдвэр гаргана.

- Хуралд намын хорооны хорооны ажлын хэсэг үйлчилнэ.

7.4.8        Намын их хурал, бага хурал, хяналтын хороо

- Нийслэлийн намын хорооны бага хурал төлөөлөх сонгуультан, төлөөлөгчдийн хурал байна. Баталгаажсан төлөөлөх сонгуультан төлөөлөгчдийн хуралдааны шийдвэр гаргана. Хурал нь намын чиглэл, баримтлал, дүрэм, зохион байгуулалт бүтэц, намын удирдлага төлөөлөл, гишүүн, нийгмийн сонирхлын бүлгийн харилцааг зохицуулан, бодлого шийдвэр боловсруулж, засаг төр,нийгэмдээ хандан үйлчилнэ. Үндэсний эрх ашгийг илэрхийлэн Олон улсын харилцаанд хандах хурал байна.

- Хуралд намын гүйцэтгэх төв байгууллагын ажлын алба, нийслэлийн намын хорооны ажлын алба үйлчилнэ.

- Хурал ээлжит болон ээлжит бус хурлаар дамжуулан бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

Хурал тус бүрийн бүрэн эрхийн хугацаа тус хуралдаанаас товлон зарласан дараачийн хурал хүртэл бугоу тогтоосон хугацаа дуустал хүчинтэй байна.

-          Хурлын бүрэн эрхийн хугацаа дууссанаар сонгуульт эрхтэй удирдлага, тэргүүлэгчид, эрх шилжсэн хурал чуулган болон сонгуульт үүрэгтэй дүрэм хяналтын хороо, нийгмийн сонирхлын бүлгүүдийн ажиллах хугацаа дуусгавар болгоно.

Найм. Монголын Ардчилсан Хөдөлгөөний Намын Их хурал

8.1  Монголын Ардчилсан Хөдөлгөөний намын ээлжит хурлыг дөрвөн жилд нэг удаа хуралдуулна.

8.2  Ээлжит бус их хурлыг Бага хурал зарлаж болно.

8.3  Намын их хурлын бүрэн эрхэд доорх асуудлууд хамаарна.

8.3.1        Бага хурал, намын хяналтын хорооны тайланг хэлэлцэж, бага хурлын хуралдаануудаар баталсан дүрмийн өөрчлөлтүүдийг нөхөн ёсчлоно.

8.3.2        Нам тарах буюу өөр намтай нэгдэх тухай бага хурлын саналыг хэлэлцэж, шийдвэрлэнэ.

8.4  Намын дүрмээр тогтоогдсон бусад бүрэн эрх

8.4.1        Намын Их хуралд сонгогдсон нийт төлөөлөгчдийн ердийн олонхоос дээш нь оролцож байгаа бол их хурлыг хүчинтэйд тооцно.

8.4.2        Намын Их хурлыг намын дарга болон намын бага хурлаас томилогдсон нэг төлөөлөгч удирдана.

8.4.3        Намын Их хуралд хэлэлцэж буй асуудлыг хуралдаанд оролцож буй төлөөлөгчдийн олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргана.

8.4.4        Намын Их хурлын тогтоол, тэмдэглэл намын дарга болон хурал даргалагч төлөөлөгч гарын үсэг зурж баталгаажуулна.

8.4.5        Намын Удирдах зөвлөл санал болгосноор намын Бага хурлаас намын ээлжит бус их хурлыг хуралдуулах шийдвэр гаргавал тус намын ээлжит бус Их хурал хуралдаж болно.

8.4.6        Намын бэлгэдэл, далбааны загварыг батлах.

Ес. Монголын Ардчилсан Хөдөлгөөний Намын Бага хурал

9.1  Намын Бүгд хурал намын Их хурал, намын хороодын хурлаас дөрвөнжилийн хугацаагаар сонгогдсон 76 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

9.1.1        Намын Бага хурал хоёр жилд нэг удаа, шаардлага гарвал Удирдах зөвлөлийн санаачлагаар хуралдана.

9.1.2        Намын Бага хурлыг нутаг дэвсгэрийн нэгжээр зохион байгуулагдсан намын хороод, УИХ-ын тойргийн зохион байгуулалттай зохицуулж байгуулна.

9.1.3        Аймаг, нийслэл, дүүргийн Намын хороод намын Бага хурлын нэг нэг төлөөлөгчийг гишүүдийн хурлаар, улс төрийн шалгуурыг үндэслэж сонгоно.

9.1.4        Аймаг, нийслэл, дүүргийн, УИХ-ын олон мандаттай тойрогт намын удирдах зөвлөлөөс гаргасан удирдамж журмын дагуу бага хурлын бусад гишүүдийг сонгоно.

9.2  Намын бага хурал дор дурдсан бүрэн эрх хэрэгжүүлнэ.

9.2.1        УИХ-ын сонгуульд оролцох намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батлах.

9.2.2        УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх

9.2.3        Өөр нам эвсэлтэй бүх шатны сонгуульд эвсэл байгуулж орох, эвслээс гарах төрийн, улс төрийн албанд намаас нэр дэвшигчийг сонгож тодруулах.

9.2.4        Намын удирдах зөвлөлийг байгуулж ажиллуулах. Намын удирдах зөвлөлийн санал болгосноор намын Бага хурлуудын гишүүдийг батлах

9.2.5        Намын Их хурлын чөлөөт цагт намын дарга, дэд дарга, намын удирдах зөвлөлийн гишүүд болон ерөнхий нарийн бичгийн дарга орон гарвал намын удирдах зөвлөлийн саналаар бага хуралд оролцсон гишүүдийн ердийн олонхоор нөхөн батлах.

9.2.6        Намын даргын саналаар намын дэд дарга, намын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох.

9.2.7        Намын Их хурлын чөлөөт цагт намын мөрийн хөтөлбөр, дүрэмд өөрчлөлт оруулах, зохицуулах журам боловсруулах.

9.2.8        Намын удирдах зөвлөлийн саналаар намын их хурлын чөлөөт цагт намын Бага хурлын бүрэлдэхүүнд орон гарвал нөхөн сонгох.

9.2.9        Сонгуульд нэр дэвшүүлэх, боловсон хүчнийг шилж сонгохдоо хүйсийн тэгш байдлыг хангах зарчмын баримтлана.

9.2.10    Сонгуульд нэр дэвшүүлэх журам тусгайлан боловсруулж нийтийн итгэл хүлээсэн нийгэмд зүтгэлтэй нам бус хүмүүсийг дэвшүүлж болно.

9.3  Намын Бага хурлын ээлжит хуралдааныг намын дарга жил бүр зарлан хуралдуулна.

9.4  Намын Бага хурлын ээлжит бус хуралдааныг удирдах зөвлөл санал болгосноор зарлан хуралдуулна.

9.5  Намын Бага хурлын хуралдааныг намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга удирдан хуралдуулна.

9.6  Намын Бага хурлын гишүүдийн ердийн олонхи нь хуралдаанд оролцож байгаа бол хүчинтэйд тооцно.

9.7  Намын Бага хурлын хуралдаанд оролцож байгаа гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.

9.8  Бага хурлын тогтоол, тэмдэглэлд намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

Арав. Намын хяналтын хороо

10.1Намын дотоод хяналтыг намын хяналтын хороо аймаг, нийслэлийн хяналтын хороо тус тус хэрэгжүүлнэ.

10.2Намын хяналтын хороог намын Их хурлаас таван гишүүний, аймаг нийслэлийн, хяналтын хороог тэдгээрийн бага хурлаас мөн гурван гишүүнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.

10.3Шат шатны хяналтын хорооны даргыг гишүүд дотроосоо сонгоно.

10.4Намын Их хурал, аймаг, нийслэлийн бага хурлын чөлөөт цагт хяналтын хорооны гишүүний орон тоо гарвал намын бага хурал болон аймаг,нийслэлийн намын хороо нөхөн сонгож болно.

10.5Намын хяналтын хороо нь доорх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

10.5.1    Намын дүрмийн биелэлтэнд хяналт тавина.

10.5.2    Намын байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавина.

10.5.3    Нам түүний гишүүдийн нэр төрийг хамгаална.

10.6Намын хяналтын хорооны хуралдааныг тус хорооны дарга зарлан хуралдуулж удирдана.

10.7Хорооны гишүүдийн ердийн олонхи оролцсон бол хурал хүчинтэйд тооцогдоно.

10.8Хэлэлцэж буй асуудлыг хуралдаанд оролцож байгаа гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргана.

10.9Хорооны хурлын тогтоолд хорооны дарга гарын үсэг зурна.

Арван нэг. Монголын Ардчилсан Хөдөлгөөний Намын Удирдах зөвлөл

11.1Намын удирдах зөвлөл нь намын гүйцэтгэх дээд байгууллага мөн. Намын удирдах зөвлөл нь 19 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

11.2Удирдах зөвлөл нь бүх гишүүдийнхээ зөвшлөөр шийдвэр гаргана.

11.3Удирдах зөвлөл нь ажлын албатай байна. Ажлын алба нь намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн даргатай байна.

11.4Ажлын албыг намын дарга удирдана.

11.5Ажлын албын нэгжийн удирдлагыг намын дарга томилж, бусад ажилтныг ерөнхий нарийн бичгийн дарга томилно.

Арван хоёр. Намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга

12.1Намын дарга намыг төлөөлөн Улс төрийн удирдлагаар хангаж бодлого үйл ажиллагааны үр дүнг хариуцна.

12.2Намын дэд дарга намын их хурлын чөлөөт цагт хийгдэх чуулган, хуралдаанд түүнтэй адилтгах хурал болон хүндэтгэл ёслолын ажиллагааг удирдана.

12.3Ерөнхий нарийн бичгийн дарга намын ажлын албыг удирдана.

12.4Намын зөвлөлийн төв байгууллага нь намын ажлын алба байна.

12.5Намын ажлын алба, их хурал, бага хурал, дүрэм хяналтын хороо, намын доторх нийгмийн сонирхлын бүлгүүдийн харилцааг зохицуулан чөлөөт цагт хийгдэх хуралдаан намын удирдлагад үйлчилнэ.

12.6Их хурал, бага хурал, удирдах зөвлөл нь намын даргын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг хүлээнэ.

Арван гурав. Хурлын бүрэлдэхүүний эрх, эрх мэдлийн шилжүүлэлт, хувиарлалт

13.1Хурлын хуралдааны чөлөө цагт түүний бүрэн эрхийг тухайн шатны хурлаас сонгогдсон тэргүүлэгчид төлөөлөн хэрэгжүүлнэ.

13.2Хурал, хуралдаан хийх эрх хүчин төгөлдөр байх хугацаа, эрх шилжүүлэх журам, тэргүүлэгчдийн эрхийн хэмжээг дүрэмд нийцүүлэн орон нутгийн намын байгууллага өөрөө тогтооно.

13.3Намын гүйцэтгэх төв байгууллага, нийслэлийн намын хорооны бага хурлын бүрэлдэхүүн эрх хэмжээ, үйл ажиллагааны чиглэл, үйлчлэх зарчмыг намын удирдлага дүрэм, хяналтын хорооноос тусгайлан тогтооно.

13.4Хурал, хуралдааны бүрэлдэхүүн нь улс төрийн шалгуураар баталгаажсан эрх байна.

13.5Улс төрийн шалгуураар баталгаажих эрхийг дүрмийн заасан нөхцөл болзлыг хангасан гишүүдийн намын үүр, хорооны хурлаар хэлэлцэн, сонгож батална.

13.6Татвараар баталгаажих эрхийг намын дотоод сонгуулиар (ротаци) сонгож олгоно.

13.7Хурал хуралдааны бүрэлдэхүүний ирцийн 50 хүртэлх хувь нь улс төрийн шалгуураар баталгаажсан эрхтэй гишүүд байна.

13.8Төлөөлөх сонгуультаны болон түүнээс дээд шатны баталгаажсан төлөөлөх сонгуульт төлөөлөгчдийн хуралд улс төрийн шалгуураар, татвараар баталгаажсан, таслах эрхтэй оролцогч бүр саналын нэг эрхтэй байна.

13.9Шийдвэрийг хуралд таслах эрхтэй оролцогчдын 50-с дээш хувийн саналаар гаргана.

13.10      Улс төрийн шалгуураар, баталгаажсан саналыг буюу таслах эрхийг татвараар баталгаажсан эрхэд шилжүүлж болно.

13.11      Шилжүүлэх эрхийг, эрх шилжүүлэн авах гишүүний бодит хураалгасан татварын хэмжээнд харьцуулан хувь ноогдуулан тооцож төлбөр хийнэ.

13.12      Гишүүний хураалгасан татвараас гадна эрх шилжүүлэн авах сан байгуулж тухайн хурлын баримтыг үндэслэн төлбөр хийнэ.

13.13      Гишүүд нийлж эрх шилжүүлэн авах сан байгуулж болно.

13.14      Улс төрийн шалгуураар баталгаажсан эрхийн 30 хувьтай таслах эрхийг татвараар баталгаажсан эрхийн 40 хувийг дүйцүүлэн тооцож төлбөр хийнэ.

13.15      Намын дарга, намын дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, тухайн хуралдааны дарга, орлогч тэргүүлэгчид нь саналын болон таслах эрхээ татвараар баталгаажих эрхэд шилжүүлэхийг хориглоно.

13.16      Эрх шилжүүлэн авах санд бүртгэгдээгүй буюу урьдчилгаа хураамж байршуулаагүй гишүүн эрх шилжүүлэн авах эрхгүй.

Арван дөрөв. Аймаг, нийслэлийн намын байгууллага

14.1Аймаг нийслэлийн намын бага хурал нь сум хорооны намын байгууллагаас сонгогдсон төлөөлөгчөөс бүрдэнэ.

14.2Аймаг нийслэл, дүүргийн намын хороод 10-15 гишүүнийг хорооны хурлаараа улс төрийн шалгуурыг үндэслэн сонгоно.

14.2.1    Аймаг, нийслэл, дүүргийн Иргэний Хурлын Төлөөлөгчийн мандаттай уялдуулж, намын дүрэм, Удирдах Зөвлөлөөс гаргасан удирдамж, журмын дагуу бусад гишүүдийг сонгоно.

14.3Бага хурал 2 жилд нэг удаа хуралдана.

14.4Аймаг нийслэлийн бага хуралд сонгогдсон төлөөлөгчдийн олонхи нь оролцсон бол хуралдааныг хүчинтэйд тооцоно.

14.5Аймаг нийслэлийн бага хурлын хуралдааныг аймаг, нийслэлийн намын хорооны дарга удирдан явуулна.

14.6Хэлэлцэн буй асуудлыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн ердийн олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргана.

14.7Бага хурлын тогтоол тэмдэглэлд намын хорооны дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

14.8Бага хуралд нь дор дурьдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

14.8.1    Аймаг, нийслэлийн намын байгууллагуудын бодлого, зорилтыг тодорхойлох.

14.8.2    Аймаг, нийслэлийн намын хорооны тайланг хэлэлцэх

14.9Аймаг нийслэлийн намын хороо нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

14.9.1    Намын анхан шатны байгууллагыг удирдаж , үйл ажиллагааг нь зохицуулах.

14.9.2    Намын дүрэм, мөрийн хөтөлбөр, намын Их, Бүгд Хурал, аймаг, нийслэлийн намын Бага хурлын шийдвэрийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах.

14.9.3    Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь өөрийн намын бүлэгт үйл ажиллагааны чиглэл өгөх.

14.9.4    Аймаг, нийслэлийн намын байгууллагын Боловсон хүчний бодлого боловсруулж, хэрэгжүүлэх.

14.9.5    Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүнд өөрийн намаас нэр дэвшигчдийн сонгуулийн ажлыг орон нутагт зохион байгуулах.

14.9.6    Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэлшүүлэх, сонгуульд намаа ялалт байгуулах ажлыг зохион байгуулах.

14.9.7    Удирдах Зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, засаг даргад нэр дэвшүүлэх.

14.9.8    Намын гишүүдийн тоо бүртгэх хөтлөх.

14.9.9    Намын санхүүг бэхжүүлэх, зохицуулан ажиллах.

14.9.10                        Аймаг, нийслэлийн намын хороо Бага хурлын чөлөөт цагт орон гарган гишүүнээ нөхөн сонгож болно.

Арван тав. Намын анхан шатны байгууллага

15.1Намын гишүүдын тоо, байршлыг харгалзан намын анхан шатны байгууллагыг аймаг, нийслэлийн намын хорооны тогтоолоор байгуулна.

15.2НАШБ нь албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.

15.3НАШБ нь хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргах ба анхан шатны байгууллагын дарга гарын үсэг зурна.

15.4Төрийн болон орон нутгийн сонгуулийн үед өөрийн намаас нэр дэвшигчдэд дэмжлэг туслалцаа үзүүлж, улс төрийн компанит ажлыг нь биечлэн гүйцэтгэнэ.

15.5Сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшүүлж оролцоно.

15.6НАШБ-ын Дарга нь дэргэдээ даргын зөвлөлтэй байж болно.

Арван зургаа. УИХ дахь Монголын Ардчилсан Хөдөлгөөний намын бүлэг

16.1УИХ-д сонгогдсон өөрийн гишүүдээр Монголын Ардчилсан Хөдөлгөөний намын бүлэг байгуулна.

16.2УИХ дахь Монголын Ардчилсан Хөдөлгөөний намын бүлэг нь үйл ажиллагааныхаа талаар намын Удирдах Зөвлөлөөс тогтмол мэдээлэл, улс төрийн бодлогын чиглэл авч ажиллана.

Арван долоо. Намын дэргэдэх байгууллагууд

17.1Монголын Ардчилсан Хөдөлгөөний намын дэргэд сонгогчидтой ажиллах зорилгоор олон нийтийн байгууллагуудыг ажиллуулж болно.

Арван найм. Намын өмч, хөрөнгө

18.1Монголын Ардчилсан Хөдөлгөөний намын хөрөнгө нь сонгуульт үүргийн дагуу өгөгдөх гишүүдийн татвар, байгууллага ба хүмүүсээс өгсөн хандив, төрөөс олгосон санхүүгийн дэмжлэг, гэрээслэсэн эд хөрөнгө, намын бэлэглэлийн зүйлс, намын өмчлөлд байгаа барилга байгууламж, намын хэвлэл мэдээлэл, хуульд заасан бусад орлого болно.

18.2Намын архив, сан хөмрөг нь түүний халдашгүй, хуваагдашгүй өмч хөрөнгө мөн.

18.3Намын бүх шатны байгууллагын намын үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор хөрөнгө, хандив хуримтлуулах ажлыг зохион байгуулна.

18.4Намын зохих сонгуульт гишүүний татвар, хураамжийн хэмжээ орлогыг хувиарлах, зарцуулах журмыг Намын Удирдах Зөвлөл тогтоон хэрэгжүүлнэ.