2011 оны 9 сарын 14-ний өдрийн III Их Хурлаар батлав.
МОНГОЛ ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН НАМЫН ҮНДСЭН ДҮРЭМ
Өнөөгийн даяаршиж буй ертөнцөд улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын язгуур эрх ашгийг дээдлэн, үндэсний ардчилсан үзэл санааг эрхэмлэн, монгол хүний хөгжлийг дэмжин, хариуцлагыг дээшлүүлж, өрх гэр бүлийг бэхжүүлж эх орны баялгийг шударга хуваарилах замаар улс орныхоо хөгжлийн өндөр хурдацыг хангах бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд Монгол Үндэсний Ардчилсан Намын эрхэм зорилго оршино.
/Энэ хэсэгт 2011 оны 9 дүгээр сарын 14-ний намын их хурлаар өөрчлөлт орсон./
Нэг. Нийтлэг ҮНДЭСЛЭЛ
1.1 Монголын Үндэсний Ардчилсан Нам /МҮАН/нь иргэд сайн дураараа эвлэлдэн нэгдсэн улс төрийн байгууллага мөн.
1.2 МҮАН нъ төрийн бүх шатны сонгуульд ялалт байгуулахын төлөө үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Намыг УИХ болон орон нутгийн сонгуулийн тойргуудаар зохион байгуулна.
1.3 Тус нам нъ үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон холбогдох бусад хуулийг мөрдлөг болгоно.
1.4 Намын удирдах байгууллагуудыг өөрийн дүрэм журмаар сонгож байгуулна.
1.5 МҮАН хуулийн этгээдийн эрх эдлэх бөгөөд өөрийн бэлгэдэл, далбаа, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.
1.6 Намън төв байгууллага Монгол улсын нийслэл хотод байрлана.
Хоёр. Намын гишүүнчлэл, гишүүний эрх, үүрэг
2.1 МҮАН-ын мөрийн хөтөлбөр, дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн нъ өөр улс төрийн намын гишүүн бус аваас үндэс угсаа, хүйс, эрхэлсэн ажил, албан тушаал, ялгаварлахгүйгээр тус намд гишүүнээр элсэж болно.
2.2 Намд элсэх хүсэлтэй гишүүнийг анхан шатны байгууллага нъ элсүүлэн бүртгэж авна. Тус намын гишүүн дараах эрх, үүрэгтэй байна
2.3 Намынхаа харьяалагдах шатны байгууллагаар дамжиж, намын дотоод сонгуульд нэр дэвших, сонгох, сонгогдох;
2.4 Намын боловсон хүчний хувьд намын эрх барих бүхий байгууллагын дэмжлэгээр улс төрийн албан тушаалд сонгогдох, томилогдох;
2.5 Үзэл бодол, нэр төр, ёс зүйн хувъд намын өмгөөлөл, ивээлд багтах;
2.6 Өөрийн намын сонгуульд нэр дэвшигчдэд бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
2.7 Намын хөтөлбөр дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан аливаа шийдвэр, журмыг ёсчлон биелүүлэх;
2.8 Сонгуульт гишүүд Бүгд Хурал болон Удирдах зөвлөлөөс гаргасан тусгай журмаар тогтоосон хэмжээний татварыг төлбөл зохих хугацаанд нь төлөх;
2.9 Намын эрх ашигт үл нийцэх улс төрийн аливаа үйл ажиллагааг дэмжихгүй байх, намын нэр хүнд, эв нэгдлийг хамгаалах.
Гурав. Гишүүнээс түдгэлзэх
3.1 Намын гишүүн хууль тогтоомжид заасан нөхцлөөр МҮАН-ын гишүүнээс түдгэлзэх бөгөөд энэ тухайгаа өөрийн харьяалагдах анхан шатны намын байгууллагад бичгээр мэдэгдэнэ.
3.2 Түдгэлзэх үндэс арилсан бол харьяалагдах анхан шатны намын байгууллагад хүсэлтээ бичгээр гаргаж, гишүүнчлэлээ сэргээнэ.
Дөрөв. Гишүүнээс чөлөөлөх
4.1 Гишүүн намаас чөлөөлөгдөх хүсэлтээ харьяаллын дагуу аль нэг шатны намд бичгээр ирүүлснээр намаас чөлөөлөгдөнө.
Тав. МҮАН-ын гишүүнээс хасах
5.1 Намын дүрмийн заалтыг зөрчиж гишүүний үүргээ биелүүлээгүй, намын нэр хүнд, эв нэгдэлд хохирол учруулсан, эсвэл ҮШН-аас сонгуульд нэр дэвшигчийн эсрэг сурталчилгаанд оролцсон бол түүнийг намын зохих шатны байгууллагын шийдвэрээр намын гишүүнээс хасна.
5.2 МҮАН-ын гишүүнээс хасч байгаа үндэслэлийг бичгээр мэдэгдэнэ. Энэ тухай намын бүх шатны байгууллагад мэдээлнэ. Энэ нь эцсийн шийдвэр болно.
Зургаа. МҮАН-ыг дэмжигч
6.1 Намын үйл ажиллагааг дэмжиж ажиллах хүсэлтээ намын аль нэг шатны байгууллагад илэрхийлсэн иргэдийг дэмжигчээр бүртгэнэ.
6.2 Дэмжигч өөрийн саналаар намаас зохиох төрөл бүрийн арга хэмжээнд оролцоно.
Долоо. МҮАН-ын зохион байгуулалтын зарчим
7.1 Намын байгууллагууд нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулагдаж, УИХ-ын сонгуулийн тойрогт харгалзсан бүртгэлтэй байна.
7.2 МҮАН-ын зохион байгуулалтын бүтэц
7.2.1 Намын удирдах байгууллага
7.2.2 Аймаг, нийслэлийн намын байгууллага
7.2.3 Намын анхан шатны байгууллага
7.3 Намын удирдлага
7.3.1 МҮАН-ын удирдах дээд байгууллага нъ тус бүр 10-аас доошгүй гишүүдээ төлөөлсөн 150-200 төлөөлөгчөөс бүрдсэн Намын Их хурал мөн.
7.3.2 Намын төлөөллийн төв байгууллага нь дөчөөс доошгүй төлөөлөгчөөс бүрдсэн МҮАН-ын Бүгд Хурал мөн.
7.3.3 МҮАН-ын дотоод хяналтын байгууллага нь Хариуцлагын хороо байна.
7.3.4 Аймаг, нийслэлийн намын байгууллагын удирдах байгууллага нь аймаг, иийслэлийн Намын хороо байна.
7.3.5 МҮАН-ын анхан шатны байгууллагын Удирдах байгууллага нь нийслэлийн дүүрэгт Бүгд хурал, сум, хороонд бүх гишүүдийн хурал байна.
7.3.6 МҮАН-ын гүйцэтгэх удирдлага нь намын Удирдах зөвлөл, аймаг, нийслэлийн хувьд Намын хороо, анхан шатны байгууллагад түүний даргын зөвлөл хэрэгжүүлнэ.
Найм. МҮАН-ын Их Хурал
8.1 МҮАН-ын ээлжит Их хурлыг 4 жилд нэг удаа хуралдуулна.
8.2 Ээлжит бус хурлыг Бүгд хурал зарлаж болно.
8.3 Намын Их Хурлын бүрэн эрхэд доорх асуудлууд хамаарна.
8.3.1 Бүгд Хурал, Хариуцлагын хорооны тайланг хэлэлцэж, Бүгд хурлын хуралдаануудаар баталсан дүрмийн өөрчлөлтүүдийг нөхөн ёсчилно.
8.3.2 Нам тарах буюу өөр намтай нэгдэх тухай Бүгд Хурлын саналыг хэлэлцэж, шийдвэрлэх.
8.4 Намын дүрмээр тогтоосон бусад бүрэн эрх.
8.4.1 Намын Их Хуралд сонгогдсон нийт төлөөлөгчдийн гуравны хоёроос илүү нь оролцож байгаа бол Их Хурлыг хүчинтэйд тооцно.
8.4.2 Намын Их Хурлыг Намын дарга болон Бүгд хурлаас томилогдсон 1 төлөөлөгч удирдана.
8.4.3 Намын Их хуралд хэлэлцэж буй асуудлыг хуралдаанд оролцож буй төлөөлөгчдийн олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана.
8.4.4 Намын Их Хурлын тогтоол, тэмдэглэлд Намын дарга болон хурал даргалагч төлөөлөгч гарын үсэг зурж баталгаажуулна.
8.4.5 Намын Удирдах зөвлөл санал болгосноор Намын Бүгд хурлаас намын ээлжит бус Их хурлыг хуралдуулах шийдвэр гаргавал тус намын ээлжит бус Их Хурал хуралдаж болно.
8.5 Намын Их хурлын төлөөлөгчдийг бүгд хурлын гишүүд, шат шатны намын идэвхтэн гишүүд болон бусад гишүүдээс намын удирдах зөвлөл сонгоно.
/8.5 дахь заалтыг 2009 оны сарын бүгд хурлаар нэмж оруулсан/.
Ес. МҮАН-ын БҮГД Хурал
9.1 Намын Бүгд Хурал нь намын Их хурлаас 4 жилийн хугацаагаар сонгогдсон 40-өөс доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
9.2 Намын Бүгд хурал дор дурдсан бүрэн эрх хэрэгжүүлнэ.
9.2.1 Намын бэлгэдэл, далбааны загварыг батлах;
9.2.2 УИХ-ын сонгуульд оролцох намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батлах;
9.2.3 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх;
9.2.4 Өөр нам эвсэлтэй бүх шатны сонгуульд эвсэл байгуулж орох, эвслээс гарах улс төрийн албанд намаас нэр дэвшигчийг сонгож тодруулах;
9.2.5 Намын Удирдах зөвлөлийг байгуулж ажиллуулах, намын Удирдах зөвлөлийн санал болгосноор намын Бүгд хурлын гишүүдийг батлах;
9.2.6 Намын Их хурлын чөлөөт цагт намын дарга, Удирдах зөвлөлийн гишүүд болон Ерөнхий Нарийн Бичгийн дарга орон гарвал намын Удирдах зөвлөлийн саналаар Бүгд хуралд оролцсон гишүүдийн ердийн олонхиор тэднийг нөхөн батлах;
9.2.7 Намын Удирдах зөвлөлийн саналаар намын Ерөнхий нарийн Бичгийн даргыг сонгох;
9.2.8 Намын Их хурлын чөлөөт цагт намьн мөрийн хөтөлбөр, дүрэмд өөрчлөлт оруулах;
9.2.9 Намын Удирдах зөвлөлийн саналаар намын Их хурлын чөлөөт цагт намын Бүгд хурлын бүрэлдэхүүнд орон гарвал нөхөн сонгох;
9.2.10 Сонгуульд нэр дэвшүүлэх, боловсон хүчнийг шилж сонгохдоо хүйсийн тэгш байдлыг хангах зарчмыг баримтална.
9.3 Намын Бүгд хурлын ээлжит хуралдааныг Намын дарга жил тутам зарлан хуралдуулна.
9.4 Намын Бүгд хурлын ээлжит бус хуралдааныг Удирдах зөвлөл санал болгосноор Намын дарга зарлан хуралдуулна.
9.5 Намын Бүгд хурлын хуралдааныг Намын дарга, Ерөнхий Нарийн Бичгийн дарга удирдан хуралдуулна.
9.6 Намын Бүгд хурлын гишүүдийн ердийн олонхи нъ хуралдаанд оролцож байгаа бол хүчинтэйд тооцно.
9.7 Намын Бүгд хурлын хуралдаанд оролцож байгаа гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана.
9.8 Бүгд хурлын тогтоол, тэмдэглэлд Намын дарга, Ерөнхий Нарийн Бичгийн дарга гарын үсэг зурна.
Арав. Намын дотоод хяналт
10.1МҮАНамын дотоод хяналтыг намын Хариуцлагын хороо, аймаг, нийслэлийн Хариуцлагын хороо тус тус хэрэгжүүлнэ.
10.2Намын Хариуцлагын хороог намын Их хурлаас 5 гишүүний, аймаг, нийслэлийн Хариуцлагын хороог тэдгээрийн Бага хурлаас 3 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 4 жилийн хугацаагаар сонгоно.
10.3Шат шатны Хариуцлагын хорооны даргыг гишүүд дотроосоо сонгоно.
10.4Намын Их хурал, аймаг, нийслэлийн Бага хурлын чөлөөт цагт Хариуцлагын хорооны гишүүний орон тоо гарвал намын Бага хурал болон аймаг, нийслэлийн намын хороо нөхөн сонгож болно.
10.5Намын Хариуцлагын хороо нь доорх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
10.5.1 Намын дүрмийн биелэлтэд хяналт тавина.
10.5.2 Намын байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавина.
10.5.3 Нам, түүний гишүүдийн нэр төрийг хамгаалахад туслах.
10.6Хариуцлагын хорооны хуралдааныг тус хорооны дарга зарлан хуралдуулж удирдана.
10.7Хорооны гишүүдийн олонхи нь оролцсон бол хуралдааныг хүчинтэйд тооцно.
10.8Хэлэлцэж буй асуудлыг хуралдаанд оролцож буй гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргана.
10.9Хорооны хурлын тогтоол, тэмдэглэлд хорооны дарга гарын үсэг зурна.
Арван нэг. МҮАН-ын Удирдах Зөвлөл
11.1МҮАН-ын Удирдах Зөвлөл нъ Намын Гүйцэтгэх дээд байгууллага мөн.
11.2Удирдах Зөвлөл нь намын бүгд хурлаас сонгогдсон 15 хүртэл гишүүдээс бүрдэх ба гишүүдийнхээ зөвшилцлөөр шийдвэр гаргана.
11.3Удирдах Зөвлөл нь ажлын албатай байж болно.
11.4Ажлын албыг Намын дарга удирдана.
11.5Ажлын албаны нэгжийн удирдлагыг Намын дарга томилох ба бусад ажилтныг Ерөнхий Нарийн Бичгийн дарга томилж чөлөөлнө.
Арван хоёр. МҮАН-ын дарга
12.1МҮАН-ын даргыг удирдах зөвлөлөөс санал оруулж, бүгд хурлаар дэмжигдсэн 2 хүртэл нэр дэвшигчээс намын их хурлаар 4 жилийн хугацаагаар сонгоно.
12.2МҮАН-ын тамга баригч Намын даргьн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
12.3Намын их хурлын чөлөөт цагт намын даргын орон гарсан тохиолдолд Бүгд хурлаас нөхөн сонгоно.
12.4Намын дарга МҮАН-ыг гадаад, дотоодод төлөөлнө.
/12 дугаар зүйлийн 12.1 мөн 12.3 дахь заалтуудыг 2009 оны 2 сарын 4-ний IX дүгээр бүгд хурлын тогтоолоор өөрчлөн найруулсан/
Арван гурав. Ерөнхий Нарийн Бичгийн давга
13.1 Их хурал, Бүгд хурал, Удирдах зовлөл Намын даргын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг хүлээнэ.
Арван дөрөв. Аймаг. нийслэлийн намын байгууллага
14.1 Аймаг, нийслэлийн намын Бүгд хурал нь сум хорооны намын байгууллагаас сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ.
14.2 Бага хурлын тов, төлөөлөгчдийи тоо, тэдгээрийн сонгох журмыг Удирдах зөвлөлөөс өгсөн чиглэлийг баримтлан хэрэгжүүлнэ.
14.3 Бага хурал 4 жилд нэг удаа хуралдана.
14.4 Бага хуралд сонгогдсон төлөөлөгчдийн олонхи нь оролцсон бол хуралдааныг хүчинтэйд тооцно.
14.5 Бага хурлын хуралдааныг аймаг, нийслэлийн намын хорооны дарга удирдан явуулна.
14.6 Хэлэлцэж буй асуудлыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргана.
14.7 Бага хурлын тогтоол тэмдэглэлд намын хорооны дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
14.8 Бага хурал нь дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
14.8.1 Аймаг, нийслэлийн намын байгууллагуудын бодлого, зорилтыг тодорхойлох
14.8.2 Аймаг, нийслэлийн намын хорооны тайланг хэлэлцэх
14.8.3 Аймаг, нийслэлийн намын хороо болон Хариуцлагын хорооны бүрэлдэхүүнийг 4 жилийн хугацаагаар сонгох.
14.9 Аймаг, нийслэлийн намын хороо нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
14.9.1 Намын анхан шатны байгууллагыг удирдаж, үйл ажиллагааг нь зохицуулах
14.9.2 Намын дүрэм, мөрийн хөтөлбөр, намын Их, Бүгд хурал, аймаг, нийслэлийн намын Бага хурлын шийдвэрийи хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах.
14.9.3 Намын хорооны даргыг Намын даргын өгсөн чиглэлд үндэслэн, Нарийн Бичгийн даргыг намын хорооны даргын санал оруулснаар сонгох.
14.9.4 Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь өөрийн намын бүлэгт үйл ажиллагааны чиглэл өгөх.
14.9.5 Аймаг, нийслэлийн намын байгууллагын боловсон хүчний бодлого боловсруулж, хэрэгжүүлэх
14.9.6 Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүнд өөрийн намаас нэр дэвшигчдийн сонгуулийн ажлыг орон нутагт зохион байгуулах.
14.9.7 Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулъд нэр дэвшүүлэх, сонгуулъд намаа ялалт байгуулах ажлыг зохион байгуулах.
14.9.8 Удирдах зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, засаг даргад нэр дэвшүүлэх.
14.9.9 Намын гишүүдийн тоо бүртгэл хөтлөх.
14.9.10Намын санхүүг бэхжүүлэх, зохицуулан ажиллах.
14.9.11Аймаг, нийслэлийн намын хороо Бага хурлын чөлөөт цагт орон гарсан гишүүнээ нөхөн сонгож болно.
Арван тав. Намын анхан шатны байгууллага
15.1 Намын гишүүдийн тоо, байршлыг харгалзан Намын анхан шатны байгууллагыг аймаг, нийслэлийн намын хорооны тогтоолоор байгуулна.
15.2 Намын анхан шатны байгууллага нъ албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.
15.3 Намын анхан шатны байгууллага хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргах ба анхан шатны байгууллагын дарга гарын үсэг зурна.
15.4 Төрийн болон орон нутгийн сонгуулийн үед өөрийн намаас нэр дэвшигчдэд дэмжлэг туслалцаа үзүүлж, улс төрийн компанит ажлыг нь биечлэн гүйцэтгэнэ.
15.5 Сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж оролцоно.
15.6 Намын анхан шатны байгууллагын дарга нь дэргэдээ даргын зөвлөлтэй байж болно.
Арван зургаа. УИХ дахь МҮАН-ын бүлэг
16.1 УИХ-Д сонгогдсон өөрийн гишүүдээр МҮАН-ын бүлэг байгуулна. 16.2УИХ дахь МҮАН-ын бүлэг нъ үйл ажиллагааныхаа талаар намын Удирдах Зөвлөлөөс тогтмол мэдээлэл, улс төрийн бодлогын чиглэл авч ажиллана.
Арван долоо. Намын дэргэдэх байгууллагууд
16.1 МҮАН-ын дэргэд сонгогчидтой ажиллах зорилгоор олон нийтийн байгууллагуудыг ажиллуулж болно.
Арван найм. Намын өмч. херөнгө
18.1МҮАН-ын хөрөнгө нъ сонгуульт үүргийн дагуу өгөгдөх гишүүдийн татвар, байгууллага ба хүмүүсээс өгсөн хандив, төрөөс олгосон санхүүгийн дэмжлэг, гэрээсэлсэн эд хөрөнгө, намын бэлгэдлийн зүйлс, намын өмчлөлд байгаа барилга байгууламж, намын хэвлэл, мэдээлэл, хуульд заасан бусад орлого болно.
18.2Намын архив, сан хөмрөг нь түүний халдашгүй, хуваагдашгүй өмч хөрөнгө мөн.
18.3Намын бүх шатны байгууллага намын үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор хөрөнгө, хандив хуримтлуулах ажлыг зохион байгуулна.
18.4Намын зохих сонгуульт гишүүний татвар, хураамжийн хэмжээ, орлогыг хуваарилах, зарцуулах журмыг Намын Удирдах Зөвлөл тогтоон хэрэгжүүлнэ.