ард түмний НАМЫН ҮНДСЭН ДҮРЭМ


 

АРД ТҮМНИЙ НАМЫН ҮНДСЭН ДҮРЭМ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ЕРӨНХИЙ ЗАРЧИМ, ЗҮЙЛ

1  дүгээр зүйл. Бид хэн бэ?

1.1.    Ард түмний нам гэж нэрлэнэ. Намыг “АТН” гэж товчилно. Англи хэл дээр “The People’s Party”, Герман хэл дээр “Die Parter des Volkes” гэж хөрвүүлнэ.

1.2.    Ард түмний шаардлага, нийгмийн захиалгын дагуу бий болсон Ард түмний нам нь ард түмнийхээ хүсэл сонирхол, мөрөөдлийн тусгал илэрхийлэл болж ард түмнийхээ өргөн дэмжлэг, итгэл сэтгэл дээр тулгуурлан тэдний сайн сайхны төлөө бүхий л үйл ажиллагаагаа зориулан ард түмнээ хайрлан, ард түмнээрээ хүрээлүүлсэн нам байна.

             Ард түмний нам бол үндэсний эх оронч нам байна. Бид зүүн барууны үзлийн аль дэвшилтэт талуудыг шингээж Монголын ард түмний сайн сайхны төлөө шаардагдах бүхий л бодлогыг хэрэгжүүлнэ. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэхийн зэрэгцээ, хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөөг дээд зэргээр хангахын төлөө нам байна.

 

2  дугаар зүйл. Намын үйл ажиллагааны зарчим

2.1    Ардчилсан ёс, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолыг хангах, нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх;

2.2     Үйл ажиллагаагаа ил тод явуулах;

2.3    Гишүүддээ намын удирдах байгууллагын төлөөлөлд сонгогдох бүх шатны сонгуульд нэр дэвших, сонгогдоход үндэс угсаа, арьсны өнгө, нас хүйс, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил албан тушаалаар нь ялгаварлахгүйгээр адил тэгш боломж олгох;

2.4     Дотоод асуудлаа ардчилсан зарчмыг баримтлан шийдвэрлэх;

2.5    Үйл ажиллагаагаа нутаг дэвсгэрийн шинжээр явуулах;

2.6    Монгол Улсаас гадаад улстай тогтоосон найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг эрхэмлэн хүндэтгэх;

2.7    Эх орон ард түмний нийтлэг эрх ашгийг алив ашиг сонирхолоос ямагт эхэнд тавих;

2.8    Намаа байнга өргөжүүлэн бэхжүүлэх тутамд бусад намыг нэгтгэхэд хэдийд ч нээлттэй байх;

 

3  дугаар зүйл. Намын эрх

3.1 Улсын Их хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшүүлэх;

3.2    Жагсаал, цуглаан болон улс төрийн бусад үйл ажиллагааг хуулийн хүрээнд санаачлан зохион байгуулах;

3.3   Намынхаа болон гишүүдийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хамгаагаалах;

3.4   Хуульд өөрөөр заагаагүй бол үйл ажиллагааныхаа зохион байгуулалтын бүтэц, зорилт, арга хэлбэрийг чөлөөтэй тогтоох;

3.5   Өөртөө тусгайлсан хөрөнгөтэй байх;

3.6   Үндэсний эрх ашигт харшлахгүйгээр олон улсын болон гадаад улсын байгууллагатай харилцах, холбоо тогтоох;

3.7   Тус нам нь Улсын Их Хуралд суудалтай болсон тохиолдолд дараахи эрхтэй болно. Үүнд:

3.7.1        Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх;

3.7.2        Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон бодлогын асуудлыг, нам /эвсэл/-ын бүлгээрээ, хэрэв бүлэг байгуулах тоонд хүрэхээргүй суудалтай бол Улсын Их Хурлын гишүүнээрээ дамжуулан Улсын Их Хуралд оруулах;

3.7.3        Улсын Их Хурал дахь нам /эвсэл/-ын бүлгээрээ эсвэл Улсын Их Хурлын гишүүнээрээ дамжуулан улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх санал тавих;

3.7.4        Улсын Их Хурал дахь нам /эвсэл/-ын бүлгээрээ дамжуулан Улсын Их Хурлын чуулганы нээлтийн ажиллагаанд үг хэлэх, улс орны бодлогын асуудлаар байр сууриа илэрхийлэх;

 

4   дүгээр зүйл. Бусад зүйл

4.1 Нам нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу Улсын Дээд Шүүхэд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрхтэй болох ба өөрийн гэсэн бэлгэдэл, далбаа, хэвлэмэл хуудас хэрэглэнэ;

4.2 Нам дэргэдээ залуучууд, эмэгтэйчүүд, оюутнууд, ахмадын байгууллагатай байж болох ба улс төрийн бодлогын хүрээлэн буюу эрдэм шинжилгээ, судалгааны бусад нэгжтэй байж болно;

4.3 Намын дэргэдэх байгууллага нь бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа явуулах чиглэл, журмаа өөрсдөө тодорхойлох ба удирдлагаа сонгохдоо Их хуралдайтай зөвшилцөн нэр дэвшүүлнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
НАМЫН ГИШҮҮН ДЭМЖИГЧ

5  дугаар зүйл намын гишүүн, дэмжигч

5.1 Намын мөрийн хөтөлбөр, дүрмийг хүлээн зөвшөөрч намын дүрэмд заасан журмын дагуу гишүүнээр элссэн хүнийг тус намын гишүүн гэнэ.

5.2 Ард Түмний намд нэгдсэн бусад намуудын гишүүд болон ийнхүү нэгдсэнээс хойш дүрэмд заасан журмын дагуу гишүүнээсээ гараагүй, хасагдаагүй гишүүд мөн тус намын гишүүн байна.

5.3 Намын аль нэг байгууллага буюу удидлагаар уламжлан намын үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлж, намд оюун санаа, эд хөрөнгийн тусламж үзүүлсэн Монгол улсын болон гадаад иргэн, хуулийн этгээд, олон улсын байгууллагыг намын дэмжигч гэнэ.

 

6  дугаар зүйл. Намд гишүүн элсүүлэх журам

6.1 Монгол улсын харьяат, 18 насанд хүрсэн хүн тус намд гишүүнээр элсэж болно.

6.2 Намд гишүүнээр элсэхийг хүссэн хүн өөрийн оршин суудаг нутаг дэвсгэрийн намын анхан шатны байгууллага (үүр)-д энэ тухайгаа өргөдөл гаргана. Ингэхдээ Хэрэг газраас баталсан өргөдлийн загварыг бөглөх ба түүнд тухайн хүн гарын үсэг зурсан байвал зохино.

6.3 Тухайн намын байгуулгага уг өргөдөлийн дагуу түүнийг бүртгэн авч тус намын гишүүний үнэмлэхийг шууд гардуулна.

6.4 Оршин суугаа нутаг дэвсгэрт нь намын анхан шатны байгууллага байгуулагдаагүй бол тухайн аймаг, дүүргийн намын хороонд гишүүнээр элсэж болно. Энэ тохилдолд дүрмийн энэ 6.2-т заасан журмыг нэг адил баримтална.

 

7   дугаар зүйл. Намын гишүүний эрх, үүрэг

7.1 Намын гишүүн дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:

7.1.1 Харьяалагдах намын байгууллагынхаа үйл ажиллагаанд тогтмол оролцож үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх

7.1.2 Намын орон нутгийн байгууллагын эрх барих болон төлөөллийн байгууллага, түүнчлэн намын удирдах        дээд болон төлөөллийн төв байгууллагын бүрэлдэхүүнд сонгогдох;

7.1.3        Намын орон нутгийн байгууллагын удирдах болон төлөөллийн байгууллага, түүнчлэн намын удирдах дээд болон төлөөллийн төв байгууллагын бүрэлдэхүүнийг сонгоход оролцох;

7.1.4        Намын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар намын аль ч байгууллага, удирдлагад санал тавих, мэдээлэл авах, шүүмжлэл гаргах, хариу авах;

7.1.5         Намын бодлогыг нийтэд сурталчилах;

7.1.6        Бичгээр хүсэлт гаргасны үндсэн дээр намаас сайн дураар гарах буюу намд дахин элсэх;

7.1.7        Бүх шатны сонгуульд хууль тогтоомжид заасан журмын дагуу нэр дэвших;

7.1.8        Бүх шатны сонгуульд өөрийн намаас нэр дэвшигчийн талаар санал гаргах, нэр дэвшигчийг дэмжих, сурталчлах;

7.1.9        Намын дүрмийн дагуу гаргасан хамтын шийдвэрийг биелүүлэх;

7.1.10    Намаа үйл ажиллагаагаараа буюу санхүүгийн талаар дэмжих;

7.1.11    Намыг гишүүний болон сонгуульт гишүүнийхээ татварыг тогтоосон хугацаанд төлөх;

7.1.12    Шагнал, урамшил хүртэх;

7.1.13    Намын гишүүний ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх;

7.2     Тус намын гишүүн өөр намд давхар харьяалалтай байхыг хориглоно.

7.3     Намын гишүүний ёс зүйн дүрмийг намын Бага хуралдай батална.

 

 дугаар зүйл.  Намын гишүүний болон сонгуульт гишүүний татвар

8.1     Намын гишүүний болон сонгуульт гишүүний татвар хувь хэмжээ, татвар төлөх хугацаа, татвараас чөлөөлж болох үндэслэл журмыг Санхүүжилтийн зөвлөх хэсгийн саналыг үндэслэн намын “Бага хуралдай” батлах ба дараах татварын төрөлтэй байна. Үүнд:

8.1.1        Намын гишүүний татвар;

8.1.2        Аймаг, дүүргийн намын хорооны тэргүүлэгч гишүүний тавар;

8.1.3        Нийслэлийн намын хорооны тэргүүлэгч гишүүний тавар;

8.1.4        Намын “Бага хуралдай”-н гишүүний тавар

8.1.5        Их хуралдайн гишүүний тавар;

8.2      Энэ дүрмийн 8.1.2-8.1.5-д заасан сонгуульт гишүүн намын гишүүний татвараас нэмэгдүүлсэн хэмжээгээр тавар төлнө.

 

9  дүгээр зүйл. Намын гишүүд болон сонгуульт гишүүдэд шийтгэл ноогдуулах үндэслэл, журам

9.1      Намын гишүүд болон сонгуульт гишүүдэд дараахь үндэслэл, журмаар шийтгэл ногдуулж болно.Үүнд:

9.1.1        Аль нэг шатны сонгуульд өөрийн намаас нэр дэвшигчтэй бие даан нэр дэвшиж өрсөлдсөн гишүүний Их хуралдайн шийдвэрээр намаас хасах;

9.1.2        Тус намын гиишүүн аль нэг намд давхар харьяалалтай болохыг нь Хяналтын зөвлөл тогтоосон бол Их хуралдайн шийдвэрээр намаас хасах;

9.1.3        Аль нэг шатны сонгуульд нэр дэвшсэн гишүүн тодорхой асуудлаар намтай байгуулсан гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол Их хуралдайн шийдвэрээр намаас хасах;

9.1.4        Намын дүрмийг 2 ба түүнээс дээш удаа буюу ноцтой зөрчсөн эсхүл гишүүний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь шийтгэл ноогдуулах үндэслэл болохыг Хяналтын зөвлөлөөс тогтоосон бол Их хуралдайн шийдвэрээр намаас хасахыг сануулах эсхүл  хасах;

9.1.5        Сонгуульт гишүүн болохынхоо хувьд үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг нь Хяналтын зөвлөлөөс тогтоосон бол түүнийг сонгосон эрх бүхий хурлын шийдвэрээр сонгуульт үүргээс нь эргүүлэн татах;

9.1.6        Энэ дүрэмд заасан сонгуульт гишүүн татвараа хоёр улирал дараалан төлөөгүйг нь Хяналтын зөвлөлөөс тогтоосон бол Бага хуралдайн шийдвэрээр сонгуульт үүргээс нь эргүүлэн татах;

9.1.7        Энэ дүрмийн 26.2-т заасан сонгуульт гишүүн тогтоосон хугацаанд татвараа төлөөгүйг нь Хяналтын зөвлөлөөс тогтоосон бол Их хуралдайн шийдвэрээр Их хуралдайн гишүүний нь хувьд саналын эрхийг нь хязгаарлах

9.2       Намын орон нутгийн байгууллагаас өөрт харьяалагдах гишүүнд шийтгэл ноогдуулах үндэслэл журмыг тухайн намын байгууллагын Бага хуралдай батлана.

 

10  дугаар зүйл. Шийтгэлийн хэлбэр

  1. Намын шийтгэл дараах хэлбэртэй байна. Үүнд:
    1. Сонгуульт гишүүний саналын эрхийг нь хязгаарлах;
    2. Сонгуульт үүргээс нь эргүүлэн татах;
    3. Намын гишүүнээс хасахыг сануулах;
    4. Намын гишүүнээс хасах;

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ
НАМЫН ОРОН НУТГИЙН БАЙГУУЛЛАГА,

ТҮҮНИЙ БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, УДИРДЛАГА

11  дүгээр зүйл. Намын орон нутгийн байгууллага

11.1Тус нам нь орон нутагт дараах байгууллагатай байж болно.

Үүнд:

11.1.1    Баг, сум, хороонд үүр байна. “Намын аравт, зуут”-ын зохион байгуулалтыг давхар баримталж болно.

11.1.2    Аймаг, дүүрэг, нийслэлд хороо байна. “Намын аравт, зуут, мянгат, түмэт, бумт”-ын зохион байгуулалтыг давхар баримталж болно.

11.1.3    Эдгээрийг намын дүрэмд “Намын орон нутгийн байгууллага” гэсэн ойлголтоор томьёолно.

12  дугаар зүйл.  Баг, сум, хороонд намын орон нутгийн байгуулага байгуулах журам

12.1Баг, сум, хорооны намын анхдугаар хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд:

12.1.1    Намын үүр байгуулах

12.1.2    Тухайн баг, сум, хороонд намын аравт, зуут, мянгат, түмэт байгуулах шийдвэр гаргах

12.1.3    Намын аравт, зуутын захирагч нарыг сонгох

12.1.4    Намын мянгат, түмэт бумтын удирдагч нарыг сонгох

12.1.5    Хяналтын Комиссын гишүүдийн тоог 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтоож, Комиссын дарга, гишүүдийг сонгох

12.1.6    Тухайн намын орон нутгийн байгууллагын ажлын бүтцийг сонгох

 

13  дугаар зүйл. Намын орон нутгийн байгууллагын эрх үүрэг

13.1Намын орон нутгийн байгууллага нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар бие даан ажиллах бөгөөд дараах нийтлэг эрх үүрэгтэй байна. Үүнд:

13.1.1    Тус намын бодлого, шийдвэрийг тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

13.1.2    Олон түмэнтэй ойр дотно холбоо тогтоож, оршин суугчдын санал хүсэлтийг судлах, намын гишүүдээс ирүүлсэн санал, хүсэлтийг хүлээн авч тухай бүр шийдвэрлэх, шаардлагатай гэж үзвэл удирдлага болон удирдах байгууллагадаа танилцуулах;

13.1.3    Гишүүд дэмжигчдийн эгнээг байнга өргөтгөж гишүүдийн тоо бүргэлийг хөтлөх;

13.1.4    Намын бодлого шийдвэрийг сурталчлах;

13.1.5    Намын ажлын талаар гишүүддээ тогтмол мэдээлэх;

13.1.6    Бүх шатны сонгуулийн үед идэвхтэй үйл ажиллагаа явуулж, нэр дэвшигчдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх;

13.1.7    Намын Удирдах дээд болон Төлөөллийн төв байгууллагаас гарах баримт бичиг, шийдвэрийн талаар саналаа илэрхийлэх, шаардлагатай бол шинэ төсөл боловсруулах;

13.1.8    Гишүүдээ шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулах

 

13.2  Нийслэлийн намын байгууллагууд энэ дүрмийн 13.1-д зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:

13.2.1    Дүүргүүдийн намын хорооны үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах;

13.2.2    Нийслэлд намын бодлого шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх үүднээс гишүүд, дэмжигчдийн дунд улс төрийн зохион байгуулалггай үйл ажиллагааг бие даан явуулах

13.2.3    Нийслэлийн төр, захиргааны байгууллагад ажиллуулах боловсон хүчний талаар санал боловсруулж, Их хуралдайтай зөвшилцөн шийдвэрлэх;

14  дүгээр зүйл. Намын орон нутгийн байгууллагын Удирдах байгууллага

14.1  Намын орон нутгийн байгууллага тус бүрийн Удирдах байгууллага дараах байдлаар нэрлэгдэх “Хурал” байна. Үүнд:

14.1.1    Баг, сум, хороонд “Бүх гишүүдийн хурал”;

14.1.2    Аймаг, дүүрэг, нийслэлд “Бүгд хурал”;

14.2  Орон нутгийн намын Удирдах байгууллагын бүрэн эрхээ хэрэгжүүлэх хэлбэр нь ээлжит Хурал байна. Хурлыг 4 жил тутамд нэг удаа зарлан хуралдуулна.

14.3  Энэ дүрмийн 14.1-д заасан хурал тус бүрийн бүрэн эрхийн хугацаа намын Их хурлын бүрэн эрхийн хугацаагаар тодорхойлогдоно.

14.4  Аймаг, дүүрэг, нийслэлийн Бүгд хурлыг зарлан хуралдуулах тов, түүнд оролцуулах төлөөлөгчийн тоог Бага хурал тогтооно.

14.5  Аймаг, дүүрэг, нийслэлийн “Бүгд хурал” дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд:

14.5.1    Тухайн аймаг, дүүрэг, нийслэлийн “Бага хурал”-ын гишүүдийг сонгож батлах;

14.5.2    Орон нутгийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг батлах;

14.5.3    Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнийг хэлэлцэж батлах;

14.5.4    Тухайн орон нутгийн төр, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх;

14.5.5    Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх эсэх бусад намуудтай эвсэх түншлэх асуудлаар шийдвэр гаргах, шийдвэрийг цуцлах;

 

15  дугаар зүйл. Намын орон нутгийн байгууллагын Төлөөллийн байгууллага

15.1Аймаг, дүүрэг, нийслэлийн “Бүгд хурал”-ын чөлөөт цагт үйл ажиллагаа явуулах Төлөөллийн байгууллага нь “Бага хурал” байна

15.2Бага хурал жил бүр хуралдах бөгөөд дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд:

15.2.1    Аймаг, дүүрэг, нийслэлийн намын хорооны дарга орлогчийг сонгох. Мянгат, түмэт, бумтын удирдагч нарыг баталгаажуулах;

15.2.2    Хяналтын Комиссын гишүүдийн тоог 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтоож, дарга, гишүүдийг сонгох;

15.2.3    Тухайн намын хорооны ажлын албаны бүтцийг тогтоох;

15.2.4    Аймаг, дүүрэг, нийслэлийн намын хорооны Тэргүүлэгч гишүүдийн тоог тогтоох, тэдгээрийг сонгох,

15.2.5    Тухайн аймаг, дүүргээс Бага хуралдайн бүрэлдэхүүнд оруулах гишүдийг энэ дүрмийн 20.3-д заасны дагуу сонгох;

15.2.6    Аймаг, дүүрэг, нийслэлийн намын хорооны жилийн төсвийн төслийг батлах, төсвийн зарцуулалтын тайланг хэлэлцэх;

15.2.7    УИХ-ын сонгуульд тухайн намын байгууллагаас нэр дэвшүүлэх хүнийг хэлэлцэж, Бага хуралдайд санал оруулах;

15.3“Бага хурал”-ын гишүүдийг дараах байдлаар бүрдүүлнэ. Үүнд:

15.3.1    Сум, хорооны намын үүр тус бүрийг төлөөлсөн 1 гишүүн;

15.3.2    Сум, хороооны намын үүрийн дарга нар;

15.3.3    Тухайн намын хорооны Хяналтын комиссын дарга, гишүүд;

15.3.4    Аймгийн төв дэх сумын баг тус бүрийг төлөөлсөн 1-ээс доошгүй гишүүд;

15.3.5    Тухайн намын хорооны тэргүүлэгч гишүүд;

15.3.6    Мянгат, түмэт, бумтын удирдагч нар;

15.4  Бага хурлыг тухайн аймаг, дүүрэг дэх нийт намын 50-иас доошгүй хувийн төлөөллийн оролцоотойгоор хуралдуулах ба хуралд оролцогсдын олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.

15.5  Бага хурлын бүрэн эрхийн хугацаа түүнийг сонгож, бүрдүүлсэн “Бүх гишүүдийн хурал”, “Бүгд хурал”-ын бүрэн эрхийн хугацаагаар тодорхойлогдоно.

16  дугаар зүйл. Тэргүүлэгчид

16.1  Аймаг, дүүрэг, нийслэлийн Бага хурлын чөлөөт цагт түүний тэргүүлэгчид тухайн намын байгууллагын үйл ажиллагааг удирдлагаар хангана.

16.2  Тэргүүлэгчдийг дараах байдлаар сонгож бүрдүүлнэ.

16.2.1    Сум, хороонд бүх гишүүдийн хурлаас сонгогдсон 5 хүртэл тооны гишүүн

16.2.2    Аймаг, дүүрэг, нийслэлд Бага хурлаас сонгогдсон 11-15 хүртэл тооны тэргүүлэгч гишүүн;

16.2.3    Мянгат, түмэт, бумтын удирдагч нар;

17  дугаар зүйл. Намын орон нутгийн байгууллагын удирдлага.

17.1  Намын орон нутгийн байгууллага нь түүний өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг бүхий дараах удирдлагатай байна. Үүнд:

17.1.1    Багт хэсгийн ахлагч, түүний орлогч;

17.1.2    Сум, хороонд энэ дүрмийн 12.4.2-т заасны дагуу сонгогдсон намынүүрийн дарга, түүний орлогч;

17.1.3    Аймаг, дүүрэг, нийслэлд энэ дүрмийн 15.2.1-д заасны дагуу сонгогдсон намын хорооны дарга, түүний орлогч;

 

ДӨРӨВД ҮГЭЭР БҮЛЭГ
НАМЫН УДИРДАХ БАЙГУУЛЛАГУУД

 

18  дугаар зүйл. Намын удирдах дээд байгууллага

18.1  Намын Удирдах дээд байгууллага нь “Улс төрийн намын тухай” хууль заасны дагуу тус намын “Их хурал” байна.

18.2  Их хурлыг 4 жил тутамд 1 удаа зарлан хуралдуулна.

18.3  Их хурлыг зарлан хуралдуулах товыг болон оролцуулах төлөөлөгчийн тоог намын дарга тогтооно.

18.4  Бага хуралдайн нийт гишүүдийн дөрөвний гурваас дээш хувийн саналаар ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулж болно.

18.5  Намын дарга ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.

18.6  Ээлжит бус Их хурлын тов тогтоох болон хуралдааны дэг тогтоох журам энэ дүрэмд заасан Их хуралтай нэг адил байна.

19  дүгээр зүйл. Их хурлын бүрэн эрх

19.1 Дараах асуудлыг зөвхөн намын Их хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд:

19.1.1    Намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг батлах;

19.1.2    Намын даргыг сонгох, чөлөөлөх;

19.1.3    Намын даргын бүрэн эрхийн хугацааны тайланг хэлэлцэх;

19.1.4    Бага хуралдайн бүрэлдэхүүнийг сонгох, бүрэн эрхийн хугацааны тайланг хэлэлцэх;

19.1.5    Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох, бүрэн эрхийн хугацааны тайланг хэлэлцэх;

19.1.6    Намыг өөрчлөн байгуулах, үйл ажиллагааг нь зогсоох, татан буулгах;

19.1.7    Намын нэрийг өөрчлөх;

19.2  Их хуралд оролцвол зохих нийт төлөөлөгчдийн дийлэнх олонх нь хүрэлцэн ирснээр хурал хүчин төгөлдөр болох ба хуралд оролцогсдын олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.

19.3  Их хурлын хуралдааны дэгийг Их хурал өөрөө тогтооно.

19.4  Их хурлаар баталсан намын дүрэм, мөрийн хөтөлбөр, нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Бага хуралдай, Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг Бага хуралдай шийдвэрлэнэ.

19.5  Намын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ.          

20  дугаар зүйл. Намын төлөөллийн төв байгууллага

20.1  Их хурлаас сонгогдсон бага хуралдай нь түүний чөлөөт цагт үйл ажиллагаа явуулах намын Төлөөллийн төв байгууллага бөгөөд намын улс төрийн бодлого боловсруулах үндсэн үүрэгтэй.

20.2  Бага хуралдай нь 200 хүртэл гишүүнтэй байна.

20.3  Бага хуралдайн гишүүдийг дараахь байдлаар сонгон бүрдүүлнэ. Үүнд:

20.3.1    Аймгийн намын хороо тус бүрээс тухайн аймаг дахь УИХ-ын сонгуулийн мандатын тоогоор;

20.3.2    Дүүргийн намын хороо тус бүрээс тухайн дүүрэг дэх УИХ-ын сонгуулийн мандатын тоог 3 дахин нэмэгдүүлснээс илүүгүй тоогоор;

20.3.3    УИХ-ын сонгуульд бие даасан тойрог болж оролцдоггүй аймаг, дүүргийг төлөөлсөн нэг гишүүн;

20.3.4    Аймаг, дүүргийн, намын хорооны дараг нар;

20.3.5    Их хуралдайн санал болгосон 20 хүртэл тооны гишүүн;

20.3.6    Намын дарга, дэд дарга нар, Ерөнхий нарийн бичгийн дарга нар албан тушаалаараа;

20.3.7    Түмэт, бумтын удирдагч нар;

20.4  Бага хуралдайн нийт гишүүдийн 30-аас доошгүй хувийг эмэггэйчүүдийн төлөөлөл бүрдүүлнэ. Энэ заалт Улс төрийн зөвлөлийг сонгож бүрдүүлэх, түүнчлэн бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх, улс төрийн албан тушаал болон төрийн захиргааны удирдах албан тушаалд нэр дэвшүүлэх боловсон хүчнийг санал болгоход нэг адил хамаарна.

20.5  Бага хуралдайн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хэлбэр нь Бага хуралдайн хурал байна. /цаашид Бага хуралдай гэнэ/ Хурлын бүрэн эрхийн хугацаа Их хурлын бүрэн эрхийн хугацаагаар тодорхойлогдоно.

20.6  Бага хуралдайн бүрэн эрхийн хугацаа дуусмагц түүний гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно. Үүнд:

20.6.1    Бага хуралдайн бүрэн эрхийн хугацаа дууссанаар;

20.6.2    Бага хуралдайн гишүүнээс гарах тухай өөрөө хүсэлт /бичгээр/ гаргасанаар;

20.6.3    Намын дүрмийн 10.1.2-10.1.4-т заасан шийтгэл хүлээснээр

20.6.4    Гишүүн нас барсанаар;

20.6.5    Бага хуралдайн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох үндэслэл Их хуралдайн болон Хяналтын зөвлөлийн гишүүдэд нэг адил хамаарна.

21 дүгээр зүйл. Бага хуралдай

21.1  Бага хуралдай ээлжит буюу ээлжит бус байж болно. Ээлжит хуралдааныг жилд нэг удаа зарлан хуралдуулна. Ээлжит болон ээлжит бус бага хуралдайн товыг намын дарга тогтоох ба хурлаар хэлэлцэх асуудлыг Намын дарга Их хуралдайтай зөвшилцөж байж тогтооно. Намын хурлыг наад зах нь 7 хоногийн өмнө гишүүдэд зарлана. Хурлаар хэлэлцэх асуудлын дараалал болон урьдчилан судлах шаардлагатай гэж үзсэн зарим материалыг гишүүдэд хүргүүлэх ба тэдгээрийн саналыг урьдчилан бичгээр авч болно.

21.2  Хэлэлцэх асуудлын дараалалд тусгагдаагүй зүйлийг Бага хуралдайн хурлаар хэлэлцэхийг хориглоно.

21.3  Бага хуралдай нь нийт гишүүдийнхээ гуравны хоёроос дээд хэсгийн шаардсанаар ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно. Ингэхдээ уг шаардлагыг хүлээн авснаас хойш Намын дарга хурлын товыг тогтоох ба хурал болохоос 3 хоногийн өмнө бага хуралдайн гишүүдэд зарлана.

21.4  Энэ дүрэмд өөрөөр зааснаас бусад тохиолдлолд Бага хуралдайн гишүүдийн олонхи хүрэлцэн ирснээр болон намын дарга хурлыг даргалснаар хурал хүчин төгөлдөр болох ба энэ дүрэмд өөрөөр заагаагүй бол хуралд оролцогсдын олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.

21.5  Бага хуралдайн Хурлаас шийдвэр тогтоол хэлбэрээр байна. Тогтоолд намын дарга, хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж баталгаажуулна. Харин хурлын тэмдэглэлтэй намын дарга танилцаж гарын үсэг зурах ба тэмдэглэл хөтлөх үүрэг бүхий ажилтныг томилох, түүний хариуцлагыг тодорхойлох, тогтоол тэмдэглэлийн хадгалалт, хамгаалалтыг журамлах асуудлыг Хэрэг эрхлэх газар хариуцна.

22  дугаар зүйл. Бага хуралдайн бүрэн эрх

22.1  Бага хуралдай дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд:

22.1.1    Намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах, Намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нийт хуралд оролцогчдын доод тал нь дөрөвний гурвын нэгдмэл саналаар өөрчлөлт орж болно.

22.1.2    Бага хуралдайн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, гишүүүнээс эргүүлэн татах;

22.1.3    Их хуралдайн гишүүдийг сонгох, чөлөөлөх, эргүүлэн татах;

22.1.4    Хяналтын зөвлөлийн даргыг сонгох, чөлөөлөх, гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, гишүүүнээс эргүүлэн татах;

22.1.5    Намын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох, чөлөөлөх, эргүүлэн татах;

22.1.6    Шаардлагатай гэж үзвэл намын хүндэт даргыг өргөмжлөх;

22.1.7    Намын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх;

22.1.8    Аймаг, дүүргийн намын хорооны Бага хурлын шийдвэрийг үндэслэн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хүнийг хэлэлцэж батлах;

22.1.9    УИХ-д суудал бүхий нам болсон тохиолдолд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх;

22.1.10Хэрвээ намын дарга 45 нас хүрсэн байх юм бол Монгол Улсын Ерөнхийлөгчид намын даргыг нэр дэвшүүлэх, Намын дарга тодорхой шалтгааны улмаас өөрөө татгалзвал буюу өөр тохиолдолд өөр хүнийг дэвшүүлэх;

22.1.11Бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх эсэх болон бусад намтай эвсэх, түншлэх асуудлаар шийдвэр гаргах, шийдвэрийг цуцлах;

22.1.12Намын жилийн төсвийн төслийг батлах;

22.1.13Жилийн төсвийн зарцуулалтын тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх;

22.1.14Намын дүрмийг дагалдан гарах энэ дүрэмд заасан бусад заавар, журмыг хэлэлцэж батлах;

22.1.15Зөвлөх хэсгүүдээс чиг үүргийнхээ дагуу оруулсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;

22.2  Бага хуралдайн хуульд тусгайлан зааснаас бусад зарим бүрэн эрхээ Их хуралдайд шилжүүлж болно. Энэ тухай асуудал хэлэлцэх Бага хуралдайн хуралд гишүүдийн олонхи хүрэлцэн ирсэнээр хурал хүчин төгөлдөр болох ба хуралд оролцогчдын 75 хувийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.

23 дугаар зүйл. Зөвлөх хэсгүүд түүний бүтэц

23.1   Бага хуралдай намын улс төрийн бодлого боловсруулах үндсэн үүргээ “Зөвлөлдөх хэсгүүд”-ээр дамжуулан хэрэгжүүлэх ба дараах зөвлөх хэсгүүдтэй байна. Үүнд:

23.1.1    Намын мөрийн хөтөлбөр, сонгууль, хүний нөөцийн

23.1.2    Мэдээлэл, сурталчилгааны

23.1.3    Намын байгуулалтын

23.1.4    Санхүүжилтийн

23.2  3өвлөлдөх хэсгүүд нь намын дүрэмд заасан өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар бодлого боловсруулж, Бага хуралдай, Их хуралдай, намыг удирдлагыг бодлогоор хангаж ажиллах үндсэн үүрэгтэй.

24  дүгээр зүйл. Зөвлөх хэсгүүдийн чиг үүрэг

24.1  Намын мөрийн хөтөлбөр, сонгууль, хүний нөөцийн бодлогын зөвлөл нь дараах чиг үүрэгтэй байна. Үүнд:

24.1.1    Намын мөрийн хөтөлбөрийн биелэлтэд мониторинг хийх сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр боловсруулах;

24.1.2    Намын эрхэм, зорилго зорилтыг тодорхойлох;

24.1.3    Намын нэр бэлгэдэл, далбааны загвар, улс төрийн урианы талаар санал боловсруулах;

24.1.4    Эрх баригч болон бусад намын бодлого, шийдвэрт тус намаас өгөх улс төрийн дүгнэлт, санал боловсрулах;

24.1.5    Хүний нөөцийн сан бүрдүүлэх;

24.1.6    Бүх шатны сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн болон төрийн захиргааны удирдах албан тушаалд намаас санал болгох боловсон хүчинд тавих шалгуурыг боловсруулж, Бага хуралдайгаар батлуулах;

24.1.7    Бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;

24.1.8    Сонгуулийн менежментийн бодлого боловсруулах;

24.1.9    Өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар бодлого боловсруулж, Бага хуралдай, Их хуралдайгаар хэлэлцүүлэх, уцирдлагад танилцуулах;

24.2  Мэдээлэл, сурталчилгааны бодлогын зөвлөл дараах чиг үүрэгтэй байна. Үүнд:

24.2.1    Намын имижийг боловсруулах;

24.2.2    Намын мөрийн хөтөлбөрийг олон нийтэд сурталчлах ажлыг удирдлагаар хангах;

24.2.3    Намын рейтингийн судалгааг тогтмол явуулж, дүтнэлт гаргах;

24.2.4    Намын үйл ажиллагаатай холбоотой гол, гол мэдээллийг нийтэд хүргэх ажлыг цаг алдалгүй зохион байгуулах;

24.2.5    Өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар бодлого боловсруулж, Бага хуралдай, Их хуралдайгаар хэлэлцүүлэх, удирдлагад танилцуулах;

24.3  Намын байгуулалтын зөвлөх хэсэг нь дараах чиг үүрэгтэй. Үүнд:

24.3.1    Намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах;

24.3.2    Намын дүрмийг дагалдан гарах бусад дүрэм, журмыг боловсруулах;

24.3.3    Орон нутгийн намын байгууллагын үйл ажиллагааг удирдлагаар хангах;

24.3.4    Намын гишүүдээс ирүүлсэн санал хүсэлтээр сан бүрдүүлж, мониторинг хийх;

24.3.5    Өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар бодлого боловсруулж Бага хуралдай, Их хуралдайгаар хэлэлцүүлэх, удирдлагад танилцуулах;

24.4  Санхүүжилтийг зөвлөх хэсэг дараах чиг үүрэгтэй байна. Үүнд:

24.4.1    Намын санхүүжилтийн журмыг боловсруулж Бага хуралдайгаар хэлэлцүүлэн батлуулах;

24.4.2    Намын гишүүний болон сонгуульт гишүүний татварын хувь хэмжээ, төлөх хугацаа, татвараас чөлөөлөх үндэслэл журмыг тогтоож Бага хуралдайгаар батлуулах

24.4.3    Намын тухайн жилийн төсвийн төслийг Хэрэг эрхлэх газартай хамтарч боловсруулах;

24.4.4    Намын тухайн жилийн төсвийг зардуулалтын тайланг Хяналтын комисстой хамтран шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх;

25 дугаар зүйл. Зөвлөх хэсгийн зохион байгуулалт

25.1  Зөвлөх хэсгүүдийг Бага хуралдайгаар гишүүд дотроос бүрдүүлэх ба хэсэг тус бүр 5-9 гишүүнтэй байна. Зөвлөлдөх хэсгүүдийн ажиллах журам хэсгийн дарга, хэсэг тус бүрийн бүрэлдэхүүнийг Бага хуралдай батлана.

25.2  Зөвлөх хэсэг орон тооны бус байна.

25.3  Зөвлөх хэсэг гаднаас нэг буюу хэд хэдэн зөвлөхтэй байж болно.

25.4  Зөвлөх хэсгүүд чиг үүргийнхээ дагуу боловсруулсан асуудлыг Их хуралдай болон Бага хуралдайд оруулж хэлэлцүүлэх буюу намын удирдлагад тухай бүр танилцуулна.

25.5  Зөвлөх хэсэг тус бүрийн ажлын тайланг Их хуралдай хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгнө.

26  дугаар зүйл. Намын удирдах төв байгууллага

26.1  Намын удирдах төв байгууллага нь Их хуралдай бөгөөд Бага хуралдайн хуралдааны чөлөөт цагт намын үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангана.

26.2   Их хуралдайг Бага хуралдайн гишүүд дотроос бүрдүүлэх ба 21 хүртэл гишүүнтэй байна. Их хуралдайн бүрэлдэхүүнд намын удирдлага албан тушаалаараа орно.

26.3  Их хуралдайн хурлыг жилд нэг удаа намын дарга дөрвөн удаа зарлан хуралдуулна. Шаардлагатай гэж үзвэл намын дарга Их хуралдайн ээлжит бус хурлыг хэдийд ч зарлан хуралдуулж болно.

26.4  Энэ дүрэмд өөрөөр заагаагүй бол Их хуралдайн хуралд оролцогсдын 50-иас дээш хувийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.

26.5  Хурлын шийдвэр тогтоол хэлбэрээр байна. Тогтоолд намын дарга гарын үсэг баталгаажуулна. Хурлын тэмдэглэл хөтлөлт болон тогтоол, тэмдэглэлийн хадгалалт, хамгаалалтыг журамлах асуудал нь дүрмийн 25.1-д зааснаар зохицуулагдана.

26.6  Их хуралдайн бүрэн эрхийн хугацаа Бага хуралдайн бүрэн эрхийн хугацаагаар тодорхойлогдоно.

26.7  Их хуралдайн бүрэн эрхийн хугацаа дууссанаар түүний гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно

27  дугаар зүйл. Их хуралдайн бүрэн эрх

27.1  Их хуралдайн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд:

27.1.1    Их хуралдай, Бага хуралдайн бүрэн эрхэнд хамаарахаар зааснаас бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;

27.1.2    Зөвлөх гишүүдээс оруулсан асуудлаар шийдвэр гаргах эс гаргах;

27.1.3    Бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх асуудлаар санал боловсруулж, Бага хуралдайд оруулж шийдвэрлүүлэх;

27.1.4    Бүх шатны сонгуульд бусад улс төрийн хүчинтэй эвсэх юм уу түншлэх асуудлаар санал боловсруулж Бага хуралдайд оруулна.

27.1.5    Бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх хүний талаар санал боловсруулж, Бага хуралдайд оруулах;

27.1.6    Намын хэрэг эрхлэх газрын бүтэц, орон тоо, жилийн төсөв, цалингийн сан, чиг үүргийг тогтоох;

27.1.7    Бага хуралдай, Хяналтын Зөвлөлөөс санал болгосон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх.

ТАВДУГААР БҮЛЭГ

НАМЫН УДИРДЛАГА

28  дугаар зүйл. Намын удирдлага

28.1  Тус нам нь намын дарга, дөрвөн дэд дарга нар, Ерөнхий нарийн бичгийн даргатай байна. Намын дарга, дэд дарга нар, Ерөнхий нарийн бичгийн даргыг “Намын удирдлага” гэнэ.

28.2  Намын үйл ажиллагаанд олон жил идэвхи зүтгэл гарган оролцож, үнэтэй хувь нэмэр оруулсан намын гишүүнийг Бага хуралдайн гишүүдийн 50-иас дээш хувь нь дэмжвэл намын хүндэт даргаар өргөмжилж болно.

28.3  Намын удирдлага тус бүрийн эрх, үүрэг энэ дүрэмд зааснаар тодорхойлогдоно.

29  дүгээр зүйл. Намын дарга

29.1  Намын дарга нь тус намыг хууль ёсоор төлөөлөх эрх бүхий сонгуульт албан тушаалтан мөн.

29.2  Намын даргыг намын Их хурлаас 4 жилийн хугацаатайгаар сонгоно. Намын даргыг улируулан сонгож болно.

29.3  Намын дарга дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:

29.3.1    Намын үйл ажиллагааг бүхэлд нь удирдах;

29.3.2    Намыг төлөөлөн бусад нам, Монго Улсын болон гадаад улсын байгууллага, иргэд, олон улсын байгууллагатай харилцах;

29.3.3    Төрийн байгууллагад алба хашиж буй улс төрийн албан тушаалтныг улс төрийн бодлого удирдамжаар хангах;

29.3.4    Намын дарга нь Их хуралдайн зөвшөөрснөөр орон тооны ажлын албатай буюу орон тооны бус мэргэжлийн зөвлөхтэй байж болно. Хэд хэдэн мэргэжлийн зөвлөхтэй бол зөвлөхүүдийн танхим байгуулж болно.

29.3.5    Их хурал, Бага хуралдай, Их хуралдайн аль альных нь ээлжит болон ээлжит бус хурлыг намын дарга даргалж хуралдана.

29.4  Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас намын дарга Их хурлын чөлөөт цагт үүрэгт ажлаасаа чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргавал Их хуралдайгаар уламжлан, Бага хуралдайгаар шийдвэрлүүлнэ.

29.5  Бага хуралдай намын даргын хүсэлтийн дагуу ийнхүү шийдвэр гаргасан тохиолдолд болон намын дарга үүрэгт ажлаа хийж чадахгүй болсон нөхцөлд дараагийн Их хурал хүртэлх хугацаанд түүний үүргийг Их хуралдайгаар сонгогдсон дэд дарга хариуцан гүйцэтгэнэ.

30  дугаар зүйл. Намын дэд дарга

30.1  АТН дөрөв хүртэлх дэд даргатай байж болно. Намын дэд дарга нь дараах эрх үүрэгтэй байна. Үүнд:

30.1.1    Зөвлөх хэсгүүдийг удирдлагаар хангах;

30.1.2    Бүх шатны сонгуулийг бэлтгэл ажлыг арга зүйн удирдлагаар хангаж, сонгуулийн ажлыг явц, үр дүнг Их хуралдайд тухайн бүр танилцуулж, зохих шийдвэрийг цаг алдалгүй гаргуулж байх;

30.2  Намын даргын үүргийг энэ дүрмийн 29.5-д заасны дагуу гүйцэтгэнэ.

31  дүгээр зүйл. Ерөнхий нарийн бичгийн дарга

31.1  Ерөнхий нарийн бичгийн дарга нь намыг Гүйцэтгэх байгууллагыг удирдах үүрэг бүхий сонгуульт албан тушаалтан мөн.

31.2  Намын Гүйцэтгэх байгууллагыг “Хэрэг эрхлэх газар” гэж нэрлэнэ.

31.3  Ерөнхий нарийн бичгийн дарга дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:

31.3.1    Намын үйл ажиллагааг санхүүжүүлэх ажлыг зохион байгуулах, намын төсвийн зарцуулалтыг хариуцах;

31.3.2    Намын гишүүдийн улс төрийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, тэднийг намын ажлын талаарх мэдээллээр хангах, намын гишүүдээс ирүүлсэн санал, хүсэлтийг тухай бүр барагдуулах шаардлагатай гэж үзвэл холбогдох Удирдлага, Удирдах байгууллагад танилцуулж, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах;

31.3.3    Хэрэг эрхлэх газрын төсвийг захиран зарцуулах;

31.3.4    Хэрэг эрхлэх газрын ажлыг Бага хуралдай, Их хуралдайн өмнө хариуцах;

31.3.5    Намын төсвийн зарцуулалтын тайланг жил бүр гаргаж дараа жилийн нэгдүгээр улиралд багтаан Их хуралдайн хуралдаанаар хэлэлцүүлэх;

31.3.6    Их хуралдайгаас тогтоосон цалингийн сан орон тоонд багтан Хэрэг эрхлэх газрын ажилтнуудыг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилд авах, ажлаас халах, чөлөөлөх тэдгээрт олгох цалин хөлсний хэмжээг тогтоох, сахилгын шийтгэл ноогдуулах, шагнаж урамшуулах;

31.3.7    Хэрэг эрхлэх газрын дотоод журам, ажилтнуудын ажил үүргийн хуваарь, хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад журам зааврыг батлах;

31.3.8    Намын даргын өгсөн эрх хэмжээний хүрээнд намыг төлөөлж бусадтай хууль тогтоомжийн дагуу гэрээ, хэлцэл хийх.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

НАМЫН ХЯНАЛТ

32 дугаар зүйл. Хяналтын байгууллага, түүний тогтолцоо

32.1  Намын хяналтын байгууллага нь Хяналтын төв байгууллага болох “Хяналтын зөвлөл”, намын орон нутгийн байгууллага тус бүрийн дэргэдэх “Хяналтын Комисс”-оос бүрдэнэ.

32.2  Хяналтын Зөвлөл нь намын дүрэм, түүнийг дагалдан гарсан бусад журам, зааврын хэрэгжилт болон Бага хуралдай, Их хуралдай, Хэрэг эрхлэх газрын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн үүрэгтэй.

32.3  Намын орон нутгийн байгууллагын дэргэдэх Хяналтын Комисс нь тухайн орон нутгийн намын Бүгд хурал, Бага хурал, Тэргүүлэгчдийн хурал болон санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн үүрэгтэй ба түүний эрх хэмжээ, бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэл, журмыг Хяналтын Зөвлөл тогтооно.

32.4  Хяналтын Зөвлөл дараах эрх үүрэгтэй байна. Үүнд:

32.4.1    Намын үйл ажиллагаанд хяналт тавих;

32.4.2    Намын дүрмээр зохицуулах намын зохион байгуулалт үйл ажиллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх;

32.4.3    Их хурал, Бага хуралдай, Их хуралдай намын Дарга, дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын гаргасан шийдвэр, намын дүрэм түүнийг дагалдан гаргасан бусад журам, зааварт нийцэж буй эсэхийг хянах;

32.4.4    Намын дүрэм, түүнийг дагалдан гарсан бусад журам зааврын хэрэгжилтэнд хяналт тавих;

32.4.5    Намын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих;

32.4.6    Намын дарга, Дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Бага хуралдай, Их хуралдай, Хяналтын комисс болон Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагаатай холбогдох асуудлаар бусдаас ирүүлсэн өргөдөл гомдлыг анхан шатны журмаар шийдвэрлэж Их хуралдай болон Бага хуралдайгаар хэлэлцүүлэх;

32.4.7    Намын орон нутгийн байгууллагын Хяналтын комиссын шийдвэрийн талаар гишүүдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хяналтын журмаар хэлэлцэх;

32.4.8    Намын санхүүгийн үйл ажиллагаанд жил тутам дотоодын хяналт шалгалт хийх;

32.4.9    Намын дүрмийн зүйл заалтыг албан ёсоор тайлбарлах;

33  дугаар зүйл. Хяналтын Зөвлөлийн зохион байгуулалт

33.1  Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаа явуулах хэлбэр нь Хяналтын зөвлөлийн хурал байна.

33.2  Хяналтын зөвлөл 3 гишүүнтэй байна.

33.3  Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд энэ дүрмийн 22.1.4-д заасны дагуу өөрчлөлт оруулж болно.

33.4  Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг Их хуралдайн гишүүнээр сонгохыг хориглоно.

33.5  Хяналтын зөвлөлийн дарга нь Бага хуралдай, Их хуралдайн хурал дүрэмд заасан журмын дагуу явагдаж байгаа эсэх болон тэдгээр нь алив асуудлыг эрх хэмжээний хүрээнд, зөв шийдвэрлэж байгаа эсэхэд хяналт тавих үүрэгтэйгээр тэдгээрийн хуралдаанд тогтмол оролцоно. Ихэнхдээ Их хуралдайн хуралд саналын эрхгүй оролцох ба шаардлагатай асуудлаар гишүүдэд зөвлөж, тэдгээрийн асуултанд хариулж болно.

33.6  Хяналтын зөвлөлийн даргын эзгүйд түүний зөвшөөрснөөр Хяналтын зөвлөлийн аль нэг гишүүн дээрх үүргийг хэрэгжүүлнэ.

33.7  Хяналтын зөвлөлийн даргын зөвшөөрөлгүйгээр Хяналтын зөвлөлийн аль нэг гишүүн эдгээр хуралд оролцохыг хориглоно.

33.8  Хяналтын зөвлөлийн дарга энэ дүрмийн 33.5-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Их хуралдай болон Бага хуралдай буруу шийдвэр гаргасан нь тогтоогдвол түүнд намын дүрэмд зааснаар шийтгэл ноогдуулна.

34  дүгээр зүйл. Хяналтын Зөвлөлийн хурал

34.1  Хяналтын Зөвлөлийн хурлыг шаардлагатай асуудлаар хэдийд ч зарлан хуралдуулж болно. Хурлын товийг Хяналтын Зөвлөлийн дарга тогтоох ба хурал болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд мэдэгдэнэ.

34.2  Хяналтын Зөвлөлийн гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хурал хүчин төгөлдөр болох ба хуралд оролцогсдын 50-иас дээш хувийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.

34.3  Хяналтын Зөвлөлийн хурлаас гарах шийвдэр нь тогтоол, дүгнэлтийн хэлбэртэй байх ба анхан шатны журмаар шийдвэрлэсэн асуудлаар тогтоол, хяналтын журмаар хэлэлцсэн асуудлаар дүгнэлт гаргана.

34.4  Хяналтын Зөвлөл нь хэлэлцэх асуудалтай холбогдуулан өргөдөл, гомдол гаргагчаас асууж тодруулах, холбогдох этгээдээс тайлбар авах, шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн хүмүүсээр дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагаа хийж болох ба тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ мэтгэлцэх зарчмыг үндэслэл болгоно.

34.5  Намын орон нутгийг байгууллагын дэргэдэх Хяналтын Комиссын шийдвэрийн талаар холбогдох этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг Хяналтын Зөвлөл хянан хэлэлцээд гаргасан дүгнэлт эцсийн шийдвэр болно.

ДОЛООДУГААР БҮЛЭГ

НАМЫН ХӨРӨНГӨ, САНХҮҮ

35  дугаар зүйл. Намын санхүүжилт

35.1  Нам нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана.

35.2  Намын үйл ажиллагааг санхүүжүүлэх журмыг Бага хуралдай батлана.

36  дугаар зүйл. Намын хөрөнгө, орлого, түүнийг зарцуулах журам

36.1  Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу намын хөрөнгө нь хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөс бүрдэх ба дараах эд зүйл хамаарна. Үүнд :

36.1.1    Гишүүний болон сонгуульт гишүүний татвар

36.1.2    Гишүүн, талархан дэмжигч иргэн хуулийн этгээдээс өгсөн хандив, тусламж

36.1.3    Улс төрийн намын хуульд заасны дагуу төрөөс үзүүлсэн санхүүгийн дэмжлэг

36.1.4    Намын хэвлэл, мэдээлэл, сурталчилгаанаас олсон орлого

36.1.5    Намын нэр, бэлэгдэл, далбаа, тэмдэг

36.1.6    Намын архив, намын өмчлөлд байгаа эд юмс

36.1.7    Намын мөнгөн хөрөнгийг банкинд хадгалуулсны хүү

36.1.8    Тус намд нэгдэж, нийлсэн намын эд хөрөнгө, нэр, далбаа, бэлэгдэл, архив, сонгуулийн хуульд заасны дагуу сонгогчийн саналын хуудсанд дээгүүр бичигдэх эрх

36.1.9    Өөрийн эд хөрөнгийг худалдсан, түрээслүүлснээс олсон орлого

36.2  Намын орлогыг зөвхөн намын мөрийн хөтөлбөр, дүрэмд заасан үйл ажиллаагааг санхүүжүүлэхэд зориулан зарцуулах ба өөр зүйлд зарцуулах буюу гишүүдэд ногдол ашиг болгон хуваарилахын хориглоно.

36.3  Гишүүний болон сонгуульт гишүүний татвар, намыг дэмжигч бусад этгээдээс тус намд өгсөн хандивыг тооцооны нэг дансанд байршуулна. Ингэхдээ гишүүний болон сонгуульт гишүүний татвар мөн тэдгээрээс намд өгсөн хандивыг тухайн гишүүний харъяалагдах намын байгууллагын дансаар дамжуулан авч, уг дансанд төвлөрүүлнэ.

36.4  Улс төрийн намын тухайн хуульд заасан хориглосон этгээдээс намд хандив авч болохгүй.

36.5  Намын Хэрэг эрхлэх газрын бүтцэд намын санхүүгийн ажил эрхэлсэн орон тооны алба /Ерөнхий менежер, санхүүгийн албаны дарга эсхүл эдгээртэй адилтгах албан тушаалтан/ байна.

36.6  Санхүүгийн алба нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөх ба Хэрэг эрхлэх газрын болон намын санхүүгийн тайланг гаргана. Ингэхдээ намын орон нутгийн байгууллагуудын санхүүгийн тайланг гаргасны дараа нэгдсэн тайлан гаргана.

36.7  Намын санхүүгийн нэгдсэн тайланг аудитын байгууллагаар заавал баталгаажуулна.

НАЙМДУГААР БҮЛЭГ

НАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХ, НАМЫГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ

37 дугаар зүйл. Татан буулгах үндэслэл

37.1  Намын үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэрийг Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу зөвхөн намын Их хурал гаргах ба уг шийдвэрийн талаар ажлын 5 хоногт багтаан Улсын Дээд Шүүхэд мэдэгдэнэ.

37.2  Намын гишүүдийн санал асуулгыг авсны үндсэн дээр намын Их хурлын гишүүдийн дөрөвний гурвын шийдвэрээр намыг өөрчлөн байгуулах буюу татан буулгах ба уг шийдвэрийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу Улсын Дээд Шүүхэд бүртгүүлнэ.

37.3  Татан буулгах ажиллагааг уг шийдвэр гаргасан байгууллагаас томилогдсон татан буулгах комисс эрхлэн гүйцэттэнэ.

37.4  Намыг татан буулгахдаа өдөр тутмын ажил хэргийг нь зогсоож, бэлэн байгаа эд зүйлсийг нь мөнгөөр үнэлэн тодорхойлж, харилцагчидтай тооцоо хийнэ.

37.5  Энэ дүрмийн 37.4-д заасны дагуу тооцоо хийсний дараа хөрөнгийг адил үзэл номлолтой нэг буюу хэд хэдэн намд шилжүүлэх, тийм нам байхгүй бол төрийн өмчид шилжүүлж болно. Энэ тухай шийдвэрийг зөвхөн Их хурал шийдвэрлэнэ.

38 дугаар зүйл. Намын дүрэм хүчин төгөлдөр болох

38.1  Энэхүү дүрэм намыг үүсгэн байгуулах хурлаар батлагдсанаар хүчин төгөлдөр болно.