МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ НАМЫН ҮНДСЭН ДҮРЭМ
Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нэгдсэн намын анхдугаар хурлаар батлав.
Нэгдүгээр зүйл. Үзэл баримтлал, үйл ажиллагааны үндсэн зарчим
Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам /МЭҮНН/ нь:
Улс, ард түмнийхээ язгуур эрх ашиг, нийгмийн дэвшлийн төлөө Консерватив, ардчилсан, энэрэнгүй үзэл баримтлалыг онол, үйл ажиллагааныхаа үзэл баримтлал болгосон
Монгол Улсын Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, иргэний эрх, эрх чөлөө, шударга ёс, эрх тэгш байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх соёл, орчин үеийн соёл иргэншлийн ололтыг хүндэтгэсэн
Төрөөс эдийн засгийг хөгжүүлэх, нийгмийн хөгжил, үндэсний аюулгүй байдлыг хангах нийгмийн дэг журмыг сахиулах, шударга ёсыг бэхжүүлэх, ард түмний баталгааг хангах талаар явуулж буй бодлого, үйл ажиллагааг бусдаас илүүтэйгээр хөхүүлэн дэмжих
Нийгмийн бүх салбар, түүний дотор хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдэд оюуны болон биет хөрөнгө оруулалт хийх, сургуулийн өмнөх болон ЕБС-ийн суурь боловсролыг дэмжин хөгжүүлэх, нийгмийн хамгаалалд улс орны болон хувийн хэвшлийн нөөц, хүчийг дайчлан ажиллах явдлыг эн тэргүүний үүрэг хэмээн үздэг
Улс орны болон гэр бүлийн амьдралын гол ачааг үүрч яваа эхчүүд эмэгтэйчүүд, нийгмийн эмзэг хэсэг эхчүүд , өрх толгойлсон эмэгтэйчүүд, өндөр настан, тахир дутуу иргэд, хүүхэд залуучуудын эрх ашгийг хамгаалах үйлсийг эрхэм зорилгоо болгосон
Нийгмийн эрх ашгийг хэсэг бүлгийн болон хувийн эрх ашгаас дээгүүр тавьж, улс төр, нийгмийн тулгамдсан асуудлыг харилцан ойлголцол, зөвшилцөл, хамтран ажиллах замаар шийдвэрлэхийг үйл ажиллагааныхаа үндсэн зарчим болгосон
Бүх шатны сонгуульд оролцох, хуулийн хүрээнд ажиллах өөрийн бэлгэдэл туг тэмдэг бүхий хүмүүнлэг, оюунлаг, энэрэнгүй, эх оронч, эхчүүд эмэгтэйчүүд охид бүсгүйчүүд, иргэд, дэмжигчдийг эгнээндээ нэгтгэсэн улс төрийн байгууллага мөн.
Нам үндсэн зорилгоо хэрэгжүүлэхдээ дотоод ардчилалыг дээдэлж, улс төрийн байнгын идэвхитэй үйл ажиллагаа явуулна.
Хоёрдугаар зүйл. Намын гишүүн, дэмжигч
Нэг. Намын гишүүн
1. Намын үзэл баримтлал, хөтөлбөр дүрмийг хүлээн зөвшөөрч энэ дүрмийн 6 дугаар зүйлд заасан журмын дагуу тус намд элсэн орсон иргэнийг “намын гишүүн” гэнэ.
2. Намын аль нэг байгууллага буюу удирдлагаар уламжлан намын ажиллагааг дэмжихээ илэрхийлж, намд оюун санаа, эд хөрөнгийн тусламж үзүүлсэн Монгол улс болон гадаад улсын иргэнийг намын дэмжигч гэнэ.
Гуравдугаар зүйл. Намын гишүүний эрх, үүрэг
1. Намын гишүүн дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:
1. Харъяалагдах намын байгууллагынхаа үйл ажиллагаанд тогтмол оролцох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх.
2. Намын орон нутгийн эрх барих байгууллага болох Хурал болон удирдах төв байгууллагын бүрэлдэхүүнд тогтоосон журмын дагуу сонгогдох.
3. Намын эрх барих болон удирдах төв байгууллагын гишүүнийг сонгоход оролцох.
4. Намын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар намын орон нутгийн болон удирдах төв байгууллагаас санал, мэдээлэл авах, шүүмжлэл гаргах, хариу авах.
5. Намын бодлогыг нийтэд сурталчлах.
6. Бичгээр хүсэлт гаргасны үндсэн дээр намаас сайн дураар гарах буюу намд элсэх.
7. Бүх шатны сонгуульд, хууль тогтоомжинд заасан журмын дагуу нэр дэвших, сонгогдох
8. Бүх шатны сонгуульд өөрийн намаас нэр дэвшигчийн талаар санал гаргах, нэр дэвшигчийг дэмжих, сурталчлах.
9. Намын удирдах төв байгууллагаас санал болгосны дагуу төрийн байгууллагын удирдах албан тушаалд тогтоосон журмын дагуу томилогдох.
10. Намын дүрмийн дагуу гаргасан хамтын шийдвэрийг биелүүлэх.
11. Намаа үйл ажиллагаагаараа буюу санхүүгийн талаар дэмжих.
12. Гишүүний татварыг тогтоосон хугацаанд төлөх.
13. Шагнал, урамшил хүртэх.
Дөрөвдүгээр зүйл. Намд гишүүн элсүүлэх журам
1. Монгол улсын харьяат, 18 нас хүрсэн иргэн тус намын гишүүнээр элсэж болох ба энэ тухайгаа өргөдөл гаргаж өөрийн оршин суудаг нутаг дэвсгэрийнхээ намын байгууллага (үүрд)-д хүсэлт гаргана. Тухайн намын байгууллага уг өргөдөлийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногт багтаан өргөдөл гаргагчийг бүртгэн авч гишүүнчлэлийн асуудлыг шийдвэрлэн гишүүний үнэмлэх гардуулна.
2. Оршин суугаа нутаг дэвсгэрт нь намын үүр байгуулагдаагүй тохиолдолд тухайн иргэнийг аймаг, дүүргийн намын хороо гишүүнээр элсүүлж болно.
Тавдугаар зүйл. Гишүүний татвар
1. Намын гишүүн нь намд татвар төлөх буюу хандив өргөнө.
2. Татварын хувь хэмжээ, төлөх хугацаа, хугацаа болон татвараас чөлөөлж болох үндэслэл журмыг Улс Төрийн зөвлөлийн саналыг үндэслэн Үндэсний Хороо тогтооно.
Зургаадугаар зүйл. Намын гишүүнд шийтгэл ногдуулах үндэслэл
1. Намын гишүүнд дараах үндэслэлээр шийтгэл ногдуулж болно. Үүнд:
1. Аль нэг шатны сонгуульд өөрийн намаас нэр дэвшигчтэй бие даан нэр дэвшигч өрсөлдсөн.
2. Намын дүрмийг 2 ба түүнээс дээш буюу ноцтой зөрчсөн, эсхүл гишүүний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь намын шийтгэл ногдуулах үндэслэл болохыг Хяналтын Зөвлөлийн хурлаар хэлэлцэн тогтоосон.
3. Орон нутгийн намын эрх барих байгууллага болох Хурлын гишүүн, Үндэсний хороо, Улс төрийн зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүн болон намын удирдлага нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд энэ нь түүнийг сонгуульт албан тушаалаас нь өөрчлөх үндэслэл болохыг Хяналтын Зөвлөлийн хурлаар хэлэлцэн тогтоосон.
4. Үндэсний Хорооны гишүүн, Улс төрийн Зөвлөлийн гишүүн, Хяналтын Зөвлөлийн гишүүн болохынхоо хувьд татвараа хугацаанд нь төлөөгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар гурваас дээш удаа хуралдаа оролцоогүй.
5. Аль нэг шатны сонгуульд нэр дэвшсэн гишүүн тодорхой асуудлаар намтай байгуулсан гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.
6. Намын гишүүний татвараа тогтоосон хугацаанд төлөөгүй.
2. Намын орон нутгийн байгууллагаас өөрт харьяалагдах гишүүнд шийтгэл ногдуулах үндэслэл, журмыг Хяналтын зөвлөл тогтооно.
3. Намын гишүүний ёс зүйн хэм хэмжээг Үндэсний хороо тусгайлан тогтооно.
Долоодугаар зүйл. Гишүүнд шийтгэл ногдуулах хэлбэр, журам
1. Намын шийтгэл дараах хэлбэртэй байна. Үүнд:
1. Намын гишүүнээс хасахыг сануулах
2. Намын гишүүнээс хасах
2. 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “1”, ”4”, “5”-д заасан зөрчил гаргасан гишүүнд намаас хасах шийтгэл ногдуулах ба энэ тухай шийдвэрийг Улс төрийн Зөвлөл гаргана.
3. Мөн зүйлийн 1 дэх хэсгийн “2”, “3”, “6”-д заасан зөрчил гаргасан этгээдэд нам гишүүнээс хасахыг сануулах арга хэмжээ авах ба энэ тухай шийдвэрийг Үндэсний хороо гаргана.
Наймдугаар зүйл. Намын дотоод амьдралын зарчим асуудал
1. Нам өөрийн гишүүдийг УИХ-ын болон аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд, УИХ-д суудал бүхий нам болсон тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй.
2. Нам нь Монгол улсын хуулийн этгээд бөгөөд туг, тамга, билэгдэл, хэвлэмэл хуудастай байна.
3. Намын нэр, бэлэгдэл, тугны загварыг намын Хуралдай батлах ба шаардлагатай гэж үзвэл батлагдсан нэр загварыг өөрчилж болно.
4. Намын удирдах төв (Үндэсний хороо) болон Гүйцэтгэх төв байгууллага (Тамгын газар) нь Монгол улсын нийслэлд байрлаж үйл ажиллагаа явуулна.
5. Хуралдай болон Үндэсний хороогоор хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийлэх зорилгоор Хуралдайн төлөөлөгчид болон Үндэсний Хорооны гишүүд дотроо жигүүр байгуулж болно. Жигүүр байгуулах асуудлыг санаачлагчид Улс Төрийн Зөвлөлд Үндэсний хорооны хуралд оруулна. Үндэсний хорооны хуралд оролцсон нийт гишүүдийн гуравны нэгийн дэмжлэг хүлээвэл жигүүр байгуулах асуудлыг зөвшөөрч шийдвэр гаргана.
Есдүгээр зүйл. Намын дэргэдэх байгууллага
1. Намын өөрийн дэмжигч залуучууд, эмэгтэйчүүд ахмадын байгууллагатай байж болно.
2. Эдгээр байгууллага нь бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа явуулах чиглэл, журмаа өөрсдөө тодорхойлох ба Тэргүунээ сонгохдоо намын Улс төрийн Зөвлөлтэй зөвшилцөнө.
3. Хууль тогтоомжинд заасан журмын дагуу нам өөрийн харъяанд үйл ажиллагааныхаа хэвийн нөхцлийг хангах үндсэн зорилго бүхий аж ахуйн нэгжтэй (нөхөрлөл, хоршоо, компани, банк бус санхүүгийн байгууллага) байж болно. Эдгээр байгууллага гэрээ байгуулж намд оруулах орлого хандивын хэмжээг тохиролцож ажиллана.
4. Нам өөрийн харьяанд улс төрийн бодлого, эрдэм шинжилгээ, судалгааны нэгж ажиллуулж болно.
Аравдугаар зүйл. Намын орон нутгийн байгууллага, түүний бүтэц, зохион байгуулалт, удирдлага
1. Намын орон нутгийн байгууллага
1. Багт “Намын хэсэг ”
2. Сум, хороонд “Намын үүр”
3. Аймаг, дүүрэгт “Намын хороо”
4. Нийслэлд “Намын хороо” тус тус байна.
1. Эдгээрийг намын орон нутгийн байгууллага гэх ба энэ дүрэмд “намын байгууллага” гэсэн ойлголтоор томъёолсон бол.
Арван нэгдугаар зүйл. Намын орон нутгийн эрх барих байгууллага
1. Намын орон нутгийн байгууллага тус бүрийн эрх барих байгууллага нь дараах байдлаар нэрлэгдэх “Хурал” байна. Үүнд:
1. Баг, хороонд “Бүх гишүүдийн хурал”
2. Аймаг, дүүрэгт “Бага хурал”
3. Нийслэлд “Бүгд хурал” тус тус байна.
2. Орон нутгийн намын эрх барих байгууллагын бүрэн эрхээ хэргжүүлэх хэлбэр нь ээлжит буюу ээлжит бус “Хурал” байна.
3. “Хурал” тус бүрийн бүрэн эрхийн хугацаа 2 жил байна.
4. Хуралдааны чөлөө цагт түүний бүрэн эрхийг тухайн шатны хурлаас сонгогдсон дараах Тэргүүлэгчид төлөөлөн хэрэгжүүлнэ. Үүнд:
1. Баг, сум, хороонд Бүх гишүүдийн хурлаас сонгогдсон Тэргүүлэгчид
2. Аймаг, дүүрэгт Бага хурлаас сонгогдсон Тэргүүлэгчид
3. Нийсэлд Бүгд хурлаас сонгогдсон Тэргүүлэгчид тус тус байна.
5 Энэ дүрмийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “1”, “2”-д заасан “Хурал” тус бүрийн болон мөн “4” дэх хэсэгт заасан Тэргүүлэгчид эрх хэмжээ, хуралдаан хийх хугацаа, хуралдаан явуулах журмыг намын дүрэмд нийцүүлэн тухайн орон нутгийн намын байгууллага өөрөө тогтооно.
6 Нийслэлийн “Бүгд хурал”-ын бүрэлдэхүүн, эрх хэмжээ, үйл ажиллагааны чиглэл, журмыг Үндэсний хорооноос тусгайлан тогтооно.
Арван хоёрдугаар зүйл. Намын орон нутгийн байгууллагын удирдлага
1. Намын орон нутгийн байгууллага нь түүний өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг бүхий дараах удирдлагатай байна. Үүнд:
1. Баг, сум хороонд эн дүрмийн 16 дугаар зүйлийн 2 дах хэсгийн “2”-д заасны дагуу сонгогдсон намын үүрийн дарга, түүний орлогч
2. Аймаг, дүүрэгт энэ дүрмийн 3 дах хэсгийн “2”-д заасны дагуу сонгогдсон намын хорооны дарга түүний орлогч
3. Нийслэлд энэ дүрмийн 12 дугаар зүлийн 6 дахь хэсэгт заасан журмын дагуу сонгогдсон намын хорооны дарга, түүний орлогч тус тус байна.
Арван гуравдугаар зүйл. Намын орон нутгийн байгууллагын эрх, үүрэг
1. Намын орон нутгийн байгууллага нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар бие даан ажиллах бөгөөд дараах үндсэн эрх үүрэгтэй байна. Үүнд:
1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх асуудлаар шийдвэр гаргах, Улс төрийн зөвлөлтэй зөвшилцөх.
2. Тус намын бодлого, шийдвэрийг тухайн нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
3. Олон түмэнтэй ойр дотно холбоо тогтоож оршин суугчдын санал хүсэлтийг судлах
4. Гишүүд дэмжигчдийн эгнээг байнга өргөтгөж, гишүүдийн тоо бүртгэлийг хөтлөх
5. Намын бодлого шийдвэрийг сурталчлах
6. Намын ажлын талаар гишүүддээ тогтмол мэдээлэх
7. Бүх шатны сонгуулийн үед идэвхтэй үйл ажиллагаа явуулж, нэр дэвшигчдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх В. Намын удирдах төв байгууллагаас гарах баримт бичиг, шийдвэрийн талаар саналаа илэрхийлэх, шаардлагатай бол шинэ төсөл боловсруулах
8. Намын Удирдах төв байгууллагад сонгогдох хүний талаар шийдвэр гаргах
9. Гишүүдээ шагнаж, урамшуулах ажлыг зохион байгуулах.
Арван дөрөвдүгээр зүйл. Баг, сум, хороонд Намын үүр байгуулах журам
1. Багт гишүүдийн тоо 3-аас дээш байвал намын хэсэг байгуулж болно.
2. Сум, хороонд гишүүдийн тоо 8-аас дээш байвал намын үүр байгуулж болно.
3. Хэд хэдэн сум эсхүл хэд хэдэн хороо нийлж 1 намын үүр байгуулж болно.
4. Энэ зүйлийн 3 дахь заалт намын хэсэгт нэг адил хамаарна.
Арван тавдугаар зүйл. Намын үүр байгуулах
1. Сум, хороонд намын үүр байгуулах анхдугаар хуралд тухайн сум, хороонд оршин суудаг тус намын нийт гишүүдийн олонх оролцсоноор хурал хүчин төгөлдөр болох ба хуралд оролцогсдын олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.
2. Сум, хорооны намын анхдугаар хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд:
1. Тухайн сум, хороонд намын үүр байгуулах
2. Намын үүрийн дарга, түүний орлогчийг сонгох
3. Энэ дүрмийн 12 дүгаар зүйлийн 4 дэх хэсгийн ‘1’-д заасан Тэргүүлэгчдийг сонгох
4. Хяналтын комиссын гишүүдийн тоог тогтоох, тэдгээрийг сонгох
5. Тухайн намын үүрийн ажлын албаны бүтцийг тогтоох
Арван зургаадугаар зүйл. Аймаг, дүүрэг, нийслэлд Намын хороо байгуулах журам
1. Тухайн аймаг, дүүрэгт гишүүдийн тоо 100-гаас дээш байвал Намын хороо байгуулж болно.
2. Аймаг, дүүрэгт Намын хороо байгуулах анхдугаар хуралдаанд тухайн аймаг, дүүргийн нийт гишүүдийн олонх оролцсоноор хурал хүчин төгөлдөр болох ба хуралд оролцогсдын олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно,
3. Аймаг, дүүргийн намын анхдугаар хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд:
1. Энэ дүрмийн 12 дугаар зүйлийн “2”-д заасан “Бага хурал”-ыг бүрдүүлж байгуулах, түүний гишүүдийг сонгох
2. Намын хорооны дарга, түүний орлогчийг сонгох
3. Хяналтын комиссын гишүүдийн тоог тогтоож, тэдгээрийг сонгох
4. Тухайн хорооны ажлын албаны бүтцийг тогтоох
4. “Бага хурал”-ын гишүүдийг дараах байдлаар бүрдүүлж сонгоно. Үүнд:
1. Сум, хорооны намын үүр тус бүрийг төлөөлсөн 1 гишүүн
2. Сум, хорооны 30 гишүүн тутмыг төлөөлсөн 1 гишүүн
3. Сум, хорооны Намын үүрийн дарга нар тус тус байна.
Арван долоодугаар зүйл. Намын төв байгууллага
1. Намын төв байгууллага нь “Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль”-ийн 21 дүгээр зүйл “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль”-ийн 20 дугаар зүйлд заасны дагуу намын Их хурал байна. Тус намын их хурлыг “Хуралдай” гэнэ.
2. Хуралдайг 4 жил тутам 1 удаа зарлан хуралдуулна.
3. Хуралдай зарлан хуралдуулах тов, түүнд оролцуулах төлөөлөгчийн тоог Үндэсний хороо тогтооно.
4. Үндэсний хорооны нийт гишүүдийн дөрөвний гурваас дээш хувийн саналаар ээлжит бус Хуралдайг зарлан хуралдуулж болно. Ээлжит бус Хуралдайн тов тогтоох болон хуралдаан явуулах журам нь энэ дүрэмд заасан ээлжит хуралдаантай нэг адил байна.
Арван наймдугаар зүйл. Хуралдайн бүрэн эрх
1. Хуралдайгаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд:
1. Намын үзэл баримтлал, хөтөлбөрийг батламжлах
2. Намын дүрэм, дүрэмд оруулсан шинэчилсэн найруулга, өөрчлөлтийг батламжлах
3. Намын Тэргүүнийг сонгох
4. Нам тарах эсэх асуудлаар шийдвэр гаргах
5. Намын нэр, туг, билэгдлийн загварыг батлах, өөрчлөх
6. Үндэсний хороо болон Улс төрийн зөвлөлөөс Хуралдайгаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн бусад асуудал
2. Хуралдайн хуралдааны дэгийг Хуралдай өөрөө тогтооно.
Арван есдүгээр зүйл. Үндэсний хороо, түүнийг бүрдүүлэх журам
1. Үндэсний хороо нь Хуралдайн чөлөөт цагт үйл ажиллагаа явуулах намын удирдах төв байгууллага бөгөөд намын улс төрийн бодлого боловсруулах үндсэн үүрэгтэй.
2. Үндэсний хороо 150 хүртэл гишүүнтэй байна.
3. Үндэсний хорооны гишүүдийг дараах байддаар бүрдүүлж сонгоно. Үүнд:
1. Аймаг, дүүргийн намын байгууллага тус бүрийг төлөөлсөн 1 гишүүн
2. Аймаг, дүүргийн 500 гишүүн тутмыг төлөөлсөн 1 гишүүн
3. Аймаг, дүүрэг, нийслэлийн намын хорооны дарга нар
4. Намын Тэргүүн
5. Намын Дэд Тэргүүн
6. Ерөнхий нарийн бичгийн дарга
7. Улс төрийн Зөвлөлийн гишүүд
8. Улс төрийн Зөвлөлийн санал болгосон 15 хүртэл гишүүн
4. Үндэсний хорооны бүрэн эрхээ хэрэгжүүлэх хэлбэр нь Үндэсний хорооны хурал байна. Хурлын бүрэн эрхийн Хуралдайн бүрэн эрхийн хугацаагаар тодорхойлогдоно.
5. Үндэсний хорооны бүрэн эрхийн хугацаа дуусмагц түүний гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох ба шинээр байгуулагдах Үндэсний хороонд тэдгээрийн гуравны 2-оос илүүгүй хэсгийг дахин сонгож болно.
6. Үндэсний хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа дараах үндэслэлээр дуусгавар болно. Үүнд:
1. Үндэсний хорооны бүрэн эрхийн хугацаа дууссанаар
2. Гишүүнээс гарах тухай өөрөө хүсэлт гаргаснаар
3. Энэ дүрмийн 10 дугаар зүйлийн “1” дэх хэсэгт засан шийтгэл хүлээснээр
4. Гишүүн нас барснаар
7. Үндэсний хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох үндэслэл Улс төрийн Зөвлөлийн болон Хяналтын зөвлөлийн гишүүдэд нэг адил хамаарна.
Хорьдугаар зүйл. Үндэсний хорооны хуралдаан
1. Үндэсний хорооны хуралдаан ээлжит буюу ээлжит бус байж болно. Ээлжит хуралдааныг жилд 2-оос доошгүй удаа зарлан хуралдуулна. Хурлын товыг Улс төрийн Зөвлөл тогтоох ба хурал болохоос хоёр долоо хоногийн өмнө гишүүдэд зарлана. Ингэхдээ хурлаар хэлэлцэх асуудлын дараалал болон урьдчилан судлах шаардлагатай гэж үзсэн зарим материалыг гишүүдэд хүргүүлэх ба тэдгээрийн саналыг урьдчилан бичгээр авч болно.
2. Хэлэлцэх асуудлын дараалалд тусгагдаагүй зүйлийг Үндэсний хорооны хурлаар хэлэлцэхийг хориглоно. Харин хуралд оролцсон нийт гишүүдийн 90-ээс доошгүй хувь нь зөвшөөрсөн тохиолдолд дараалалд тусгагдаагүй асуудлыг хэлэлцэж болно.
3. Үндэсний хорооны нийт гишүүдийн гуравны нэгээс дээш хэсгийн шаардсанаар ээлжит бус хурлыг хэдийд ч зарлан хуралдуулж болно. Хурлын товыг намын Тэргүүн тогтоох ба хурал болохоос 7 хоногийн өмнө гишүүдэд зарлана. Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудалд бичгээр санал авах болон хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй зүйлийг хэлэлцэж журам ээлжит бус хуралд нэг адил хамаарна.
4. Энэ дүрэм өөрөөр зааснаас бусад тохиолдолд Үндэсний хорооны гиигүүдийн олонх хүрэлцэн ирснээр хурал хүчин төгөлдөр болох ба хуралд оролцогсдын олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.
5. Үндэсний хорооны хурлаас гарах шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолд хурлын дарга, тэргүүлэгчид гарын үсэг зурж баталгаажуулна. Харин Хурлын тэмдэглэлтэй хурлын дарга танилцаж гарын үсэг зурах ба тэмдэглэл хөтлөх үүрэг бүхий ажилтанг томилох, түүний хариуцлагыг тодорхойлох, тогтоол, тэмдэглэлийн хадгалалт, хамгаалалыг журамлах асуудлыг Тамгын газар хариуцна.
6. Үндэсний хорооны хуралдаан хийх журмыг Үндэсний хороо өөрөө тогтооно.
Хорин нэгдүгээр зүйл. Үндэсний хорооны бүрэн эрх
1. Үндэсний хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд:
1. Намын үзэл баримтлал, хөтөлбөр, дүрэм, дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг батлах.
2. Намын хуралдайн шийдвэрийг хэрэгжүүлэхэд холбогдсон үндсэн зорилт, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох
3. Намын хуралдайн шийдвэрийг хангуулах
4. УИХ-ын сонгуульд оролцох намын сонгуулийн хөтөлбөрийг хэлэлцэж батлах МЭҮНН-аас УИХ-д болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх
5. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон УИХ-ыг сонгох эсвэл байгуулж оролцох шаардлагатай гэж үзвэл энэ тухай шийдвэрийг хэлэлцэж гаргах
6. Хуралдайн хороонд намын дарга өөрчлөгдөх буюу шинээр сонгох зайлшгүй шаардлага гарвал намын даргыг сонгох
7. Намын дэд тэргүүн намын ерөнхий нарийн бичгийн дарга нарийн бичгийн дарга нарыг үндэсний хорооны хурлаас сонгох
8. Намын хэмжээний санал асуулга явуулах шийдвэр гаргах
9. Үндэсний хорооны гишүүд нь нь олон түмний дунд ажиллах, сонгогчдыг өөртөө татах, боловсон хүчнийг бэлтгэхэд туслалцаа үзүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл намын бодлого, шийдвэрийг сурталчилахад биечлэн оролцох, орон нутгийн намын байгууллагад туслах, намын сан хөрөнгийг арвижуулах
10. Үндэсний хорооны гишүүд болон намын гишүүдээс бүрдсэн намын бодлогын үндсэн асуудлыг боловсруулах, сурталчлах үүрэг бүхий төрөлжсөн хэсгүүдийг байгуулах
11. Үндэсний хорооны хуралдааныг шаардлагатай үед намын удирдах зөвлөлөөс зарлан хуралдуулна. Мөн үндэсний хорооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь шаардсан нөхцөлд Үндэсний хорооны хурлыг хуралдуулж болно. Үндэсний хорооны хуралдаан бүр дарга орлогч даргаа сонгоно.
Хорин хоёрдугаар зүйл. Намын ажлыг алба
1. Намын сонгуулийн байгууллагуудын ажилд туслах үүрэг бүхий улс төрийн мэргэшсэн ажлын алба ажиллуулж болно.
2. Ажлын албаны бүтэц, зохион байгуулалт ажлын чиг үүргийг аймаг, нийслэлд тэдгээрийн намын хорооны тэргүүлэгчид намын төв байгууллагад намын Удирдах зөвлөл тогтооно.
Хорин гуравдугаар зүйл. Намын хяналт
1. Нам өөрийн хяналтын байгууллагатай байна. МЭҮНН-ын хяналтын Ерөнхий хорооны гишүүдийг аймаг нийслэлийн намын Хяналтын хорооны гишүүдийг аймаг нийслэлийн намын Ерөнхий хорооны хурлаас сонгоно.
2. НАШБ-д хяналтын хэсэг ажиллана.
3. МЭҮНН-ын Хяналтын Ерөнхий хорооны хурлаас сонгоно.
4. Намын Хяналтын Ерөнхий хороо, Хяналтын хороо, Хяналтын хэсэг орсон гарсан гишүүдээ нөхөн сонгоно.
5. Намын Хяналтын байгууллага нь хамтын шийдвэр гаргана.
6. Намын хяналтын багууллагын бүрэн эрх:
а. Намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, дүрмийн биелэлтийг хянах
b. Намын байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих
c. Төр, засгийн байгууллагад сонгогдсон гишүүний ёс зүй, үйл ажиллагааны талаар шаардлагатай тохиолдолд дүгнэлт гаргах;
d. Намын гишүүдээс гаргасан гомдлыг хянан барагдуулах;
е. Нам, түүний гишүүдийн нэр төрийг хамгаалахад туслах;
f. Намын хяналтын Ерөнхий хороо, аймаг, нийслэлийн намын Хяналтын хороо намын бодлого, нэгдэл, намын сан хөрөнгөд хохирол учруулсан нь нотлогдсон гишүүнийг намаас хасах эрхтэй.
g. Намын гишүүдийг нам, төр, засгийн байгууллагад сонгох, томилох, намын Их Хуралдай, Ерөнхий хорооны хурлын хэлэлцэх асуудал, дүгнэлт гаргах шийдвэрийн талаар намын зохих шатны дээд байгууллагад санал оруулах;
h. МЭҮНН-ын Хяналтын Ерөнхий хороо, аймаг, нийслэлийн Хяналтын хороо нь Хяналтын хэсгийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
i. Намын гүйцэтгэх байгууллага, сонгуультан, албан тушаалтнаас намын мөрийн хөтөлбөрийн үзэл санаа дүрмийн хэм хэмжээг зөрчсөн шийдвэр гаргасан тохиолдолд түүнийг хүчингүй болгох.
Хорин дөрөвдүгээр зүйл. Намын өмч хөрөнгө
1. МЭҮНН-ын хөрөнгө нь гишүүдийн татвар, байгууллага, хүмүүсээс өргөсөн хандив, төрөөс олгосон хөрөнгө, гэрээслэсэн зүйл, өөрийн хөрөнгө, барилга байгууламж, намын хэвлэл, соён гэгээрүүлэх ажиллагааны болон бусад орлогоос бүрдэнэ. Намын архив сан хөрөнгө нь түүний халдашгүй бөгөөд хуваагдашгүй өмч мөн.
2. Намын бүх шатны байгууллага намын үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор хөрөнгө хуримтлуулах хандив өргөх ажлыг зохион байгуулна. Энэ тухай болон намын татварын хэмжээ, түүнийг хураах журмыг Ерөнхий хорооны хурлаас батална.
3. Намын бүх шатны байгууллага, хөрөнгийн зарцуулалтын талаар жил тутам гишүүдэд мэдээлж байна.