БҮГД НАЙРАМДАХ НАМЫН ҮНДСЭН ДҮРЭМ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1 дүгээр зүйл. Намын нэр, эрхэм зорилго, үзэл баримтлал
1.1 Тус намыг “Бүгд Найрамдах Нам” гэж нэрлэнэ. Намын товчилсон нэр “БНН” байна. “Бүгд Найрамдах Нам” гэхийг Англи хэл рүү “Republican Party” гэж хөрвүүлнэ.
1.2 Бүтээлч-чинээлэг иргэнтэй, хүчирхэг эдийн засагтай, хүчтэй төртэй Монгол улсыг байгуулахын төлөө шаргуу тэмцэх нь намын эрхэм зорилго болно. Нам эрхэм зорилгоо хэрэгжүүлэхдээ “Монгол хүн”-ийг анхаарлынхаа төвд байлгаж, түүнд авьяас билгээ хөгжүүлэх, бүтээлч, шударга хөдөлмөрөөрөө хувийн өмчөө аривжуулж, үндэсний баялагийг нэмэгдүүлэх боломж олгоно.
1.3 Нийгэмд хөдөлмөрийг дээдлэх шүтэх явдлыг төлөвшүүлэх хүн, эдийн засаг байнга хөгжин дэвшиж байх эрх зүйн орчинг бүрдүүлж хэрэгжилтийг хянах эрх мэдэл , албан тушаалаа хувийн зорилгодоо ашигласан, нийгмийн баялагийг зүй бусаар хувиарласан, хүртсэн аливаа үйлдэлтэй хатуу тэмцэх, төрийн нэр хүндийг халдашгүй байлгаж дээшлүүлэх консарватив үзэл номлолыг улс төрийн үйл ажиллагааныхаа үндэс болгоно.
1.4 Нам нь олон нээлттэй улс төрийн байгууллага болно.
2 дугаар зүйл. Намын үйл ажиллагааны хөгжлийн бодлогын зарчим, нийгэмд гүйцэтгэх үүрэг
2.1 Тус намын үйл ажилгаандаа “Улс төрийн намуудын тухай” Монгол улсын хуулын 4 дүгээр зүйлд заасан зарчмуудыг баримтлах ба хөгжлийн бодлогодоо дараах зарчмыг эрхэмлэнэ.
2.1.1 Эх орон, ард түмний нийтлэг эрх ашгийг аливаа ашиг сонирхолоос ямагт дээгүүр тавих.
2.1.2 Шударга ёсыг дээдлэх, үйл ажиллагаагаа ил тод явуулах.
2.1.3 Намаа байнга өргөжүүлэн бэхжүүлэх, тус намд бусад нам нэмэгдэхэд байнга нээлттэй байх.
2.1.4 Улс төрийн байнгын, идэвхтэй үйл ажиллагаа явуулах.
2.1.5 Намын дотоод ардчилал, сахилгыг дээдлэх.
2.1.6 Намын орон нутгийн байгууллагын бие даасан байдал, идэвх санаачлагыг дэмжиж, намын төв байгууллага, гүйцэтгэх аппаратын хүнд суртлыг нээлттэй байлгах.
2.1.7 Нам нь мөрийн хөтөлбөр, бодлогын хувьд ижил төстэй намуудын холбоо, олон улсын байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох.
2.1.8 Намын төв байгууллагын удирдах бүрэлдэхүүнийг тогтмол шинэчлэн сэлбэж байх.
2.1.9 Намын гишүүдийн тоог нэмэгдүүлж, боловсон хүчний чадавхийг сайжруулах.
2.2 Нам нь дараах үүрэгтэй байна.
2.2.1 Консерватизмд үндэслэсэн үзэл баримтлал, бодлого номлолыг боловсруулж, олон нийтэд таниулан сурталчлах.
2.2.2 Сонгуулийн үр дүнд бий болсон эрх мэдлээрээ дамжуулан төрийг удирдахад оролцох.
2.2.3 Нийгмийн язгуур ашиг, сонирхолыг төрийн бодлогын хэмжээнд илэрхийлэх.
2.2.4 Нийгмийн амьдралын бүхий л хүрээнд намын бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин, чадварлаг улс төрийн лидерүүдийг төлөвшүүлэх.
3 дугаар зүйл. Намын бэлгэдэл, туг хэвлэмэл хуудас, тамга тэмдэг
3.1 Намын зорилгынхоо агуулга, үйл ажиллагааныхаа шинжийг илэрхийлсэн “бэлгэдэл”, “туг”-тай байна.
3.2 Нам нь захидал харилцаандаа болон бүх шатны удирдлагын шийдвэр гаргахдаа хэвлэмэл хуудас, тамга тэмдэг хэрэглэнэ.
4 дүгээр зүйл. Намын өмч хөрөнгө
4.1 Нам нь өөрийн мэдэлдээ оюуны өмч болон хөдлөх ба үл хөдлөх хөрөнгөтэй байна.
4.2 Намын оюуны өмч нь бэлгэдэл, туг, хэвлэмэл хуудас, гишүүний үнэмлэх болон намын түүхийг харуулсан фото зураг төрөл бүрийн дүрс бичлэг, баримт бичиг болон гишүүд дэмжигчдээс намдаа шилжүүлсэн, өвлүүлсэн, гэрээсэлсэн, бэлэглэсэн, дурсгасан оюуны бүтээлээс бүрдэнэ.
4.3 Нам хнь хөдлөх, үл хөдлөх хөрөнгөө “Монгол улсын Иргэний хууль”-д заасны дагуу бүрдүүлнэ.
4.4 Нам нь энэ зүйлд дурдсан өмч хөрөнгөө хуулийн дагуу баталгаажуулж захиран зарцуулна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
НАМЫН ГИШҮҮН, ДЭМЖИГЧ
5 дугаар зүйл. Намын гишүүн
5.1 “Бүгд Найрамдах намын гишүүний үнэмлэх” бүхий Монгол улсын иргэн намын гишүүн байна.
6 дугаар зүйл. Намын гишүүнд элсэх
6.1 Намын зорилго, мөрийн хөтөлбөр, дүрмийг бүрэн хүлээн зөвшөөрч буй 18 нас хүрсэн Монгол улсын иргэн намд элсэх хүсэлтээ иргэний бүртгэлээр оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ намын байгууллагад бичгээр гаргана.
6.2 Энэ зүйлийн 1-д заасан намын байгууллага нь намд элсэхийг хүссэн иргэний хүсэлтийг хүлээн авсан өдрөөс эхлэн ажлын 3 хоногт багтаан хурлаараа хэлэлцэж, намд элсүүлж “Гишүүний үнэмлэх” гардуулна.
6.3 Оршин суугаа нутаг дэвсгэрт нь намын байгууллага байхгүй тохиолдолд намд гишүүнээр элсэхийг хүсэгч нь намын байгууллага бүхий газар намд элсэн орж болох бөгөөд намд гишүүнээр элсүүлэх асуудлыг нь тухайн орон нутгийн байгууллага шийдвэрлэнэ.
7 дугаар зүйл. Намын гишүүний эрх үүрэг
7.1 Намын гишүүн нь дараах эрхтэй.
7.1.1 Намын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, санал тавих, шүүмжлэл, мэдээлэл авах, санал тавих, асуултандаа хариу шаардах эрхтэй.
7.1.2 Намын орон нутгийн эрх бүхий байгууллага болон удирдах байгууллагад тогтоосон журмын дагуу өөрийн болон бусдын нэрийг дэвшүүлэх;
7.1.3 УИХ болон нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуульд өөрийн болон бусдын нэрийг дэвшүүлэх;
7.1.4 Намын удирдах төв байгууллагаас санал болгосны дагуу төрийн байгууллагын удирдах албан тушаалд тогтсон журмын дагуу томилогдох намаас дэмжлэг авах;
7.1.5 Төрийн болон намын, мөн бусад байгууллагын шагналд тодорхойлуулах хүсэлтээ гаргах
7.1.6 Бичгээр хүсэлт гаргасны үндсэн дээр намаас сайн дураараа буюу намд дахин элсэх
7.2 Намын гишүүн нь дараах үүрэгтэй.
7.2.1 Энэ дүрэм болон үүнд нийцүүлж гаргасан дүрэм журам, хэм хэмжээг сахин биелүүлэх;
7.2.2 Консерватив үзэл баримтлал, намын бодлого, шийдвэрийг нийтэд сурталчлах;
7.2.3 Харьяалагдах намын байгууллагынхаа үйл ажиллагаанд тогтммол оролцох;
7.2.4 Намын эрх барих болон удирдах төв байгууллагын гишүүн сонгоход оролцох;
7.2.5 Төрийн бүх шатны сонгуульд нэр дэвшигчийг дэмжиж сурталчлах, туслалцаа үзүүлэх;
7.2.6 Намын эгнээ, дэмжигчийн хүрээг өргөтгөх;
7.2.7 Намын өмч хөрөнгийг арвижуулах;
7.2.8 Энэ дүрмийн “8.1 ”-д заасан “намын гишүүний татварыг” тогтоосон хугацаанд төлөх”
7.3 Нам гишүүнээ намын үйл ажиллагаатай аолбогдсон асуудлаар шаардлагатай тохиолдолд өмгөөлөгч авна.
7.4 Намын гишүүн нь өөр намын гишүүн байхыг хориглоно.
8 дугаар зүйл. Гишүүний татвар
8.1 Намын гишүүн нь намдаа жилд нэг мянган төгрөгний татвар төлнө.
8.2 Намын улс төрийн зөвлөл, бага хурал, хяналтын зөвлөлийн гишүүд болон аймаг дүүргийн тэргүүлэгч гишүүд нь нэмэгдүүлсэн хувь хэмжээгээр татвар төлнө.
9 дүгээр зүйл. Намын гишүүнд шийтгэл ноогдуулах үндэслэл, хариуцлага
9.1 Намын гишүүнд дараах үндэслэлээр шийтгэл ноогдуулна.
9.1.1 Аль нэг шатны сонгуульд өөрийн намаас нэр дэвшигчтэй бие даан нэр дэвшиж өрсөлдсөн.
9.1.2 Аль нэг шатны сонгуульд намаас нэр дэвшин сонгогдсон болон намаас санал болгосны дагуу төрийн байгууллагын удирдах албан тушаалд томилогдсон этгээд тодорхой асуудлаар намтай байгуулсан гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.
9.1.3 Намын дүрмийг 2 ба түүнээс дээш удаа зөрчсөн.
9.1.4 Гишүүний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн.
9.1.5 Намын сонгуульт ажилтан, удирдлага нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.
9.1.6 Намын гишүүний татвараа хүндэтгэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд төлөөгүй,
9.1.7 Намын удирдах байгууллагын гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр жилд гурваас дээш удаа хуралдаа оролцоогүй.
9.1.8 Өөр намд гишүүнээр элссэн.
9.1.9 Эрүүгийн гэмт хэрэг санаатай үйлдэж, шүүхээр шийтгэгдсэн.
9.2 Намын шийтгэл дараах хэлбэртэй байна.
9.2.1 Намын гишүүний болон сонгуульт үүргээ биелүүлэхийг, дутагдлаа засахыг сануулах;
9.2.2 Намын гишүүнээс хасахыг сануулах;
9.2.3 Намын гишүүнээс хасах;
10 дугаар зүйл. Намын дэмжигч
10.1 Намын аль нэг байгууллага буюу удирдлагаар уламжлан намын үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлж, намд оюун санаа, эд хөрөнгийн тусламж үзүүлсэн Монгол улсын болон гадаад улсын иргэн нь намын дэмжигч байна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Намын байгууллага
11 дугаар зүйл. Намын байгууллагын үйл ажиллагааны зарчим
11.1 Намын байгууллага нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийн дагуу байгуулагдаж, үйл ажиллагаанд нь босоо, төвлөрсөн удирдлагын зарчим мөрдөгдөнө.
12 дугаар зүйл. Намын байгууллагын тогтолцоо
12.1 Нам нь дараах тогтолцоогоор үйл ажиллагаа явуулна.
12.1.1 Намын анхан шатны байгууллага буюу намын үүр
12.1.2 Аймаг, нийслэл, дүүргийн намын байгууллага буюу намын хороо
12.1.3 Намын эрх барих дээд байгууллага буюу намын Их Хурал
12.1.4 Их хурлын чөлөөт цагт Намын эрх барих дээд байгууллага буюу намын Бага Хурал
12.1.5 Бага хурлын хуралдааны чөлөөт цагт түүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүрэг бүхий улс төрийн зөвлөл
12.1.6 Намын байгууллага, удирдлагын үйл ажиллагаа, шийдвэрт дүгнэлт гаргах болон түүний дагалдан гарсан бусад дүрэм, журам, зааврын хэрэгжилтэнд хяналт тавих үүрэг бүхий “Хяналтын зөвлөл”, орон нутагт “хяналтын комисс”
12.1.7 Намын гүйцэтгэх төв аппарат буюу Ерөнхий Нарийн Бичгийн даргын байр /ЕНБД/
12.1.8 Нам дэргэдээ залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын байууллгатай байж болно.
12.2 Намын дэргэдэх байгууллага нь бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа явуулах чиглэл, журмаа өөрсдөө тодорхойлох ба удирдлагаа сонгохдоо намын дарга болон Улс төрийн зөвлөлтэй зөвшилцөн нэр дэвшүүлнэ.
12.3 Нам өөрийн харьяанд хууль тогтоомжид заасан журмын дагуу байгуулагдсан ашиг олох үндсэн зорилго бүхий аж ахуй нэгжтэй /нөхөрлөл, компани, хоршоо, сан, банк бус санхүүгийн байгууллага зэрэг/ байж болно. Эдгээр байгууллагаас намд оруулах орлогын хэмжээг тухайн байгууллага нь намтай гэрээ байгуулж тохиролцоно.
13 дугаар зүйл. Намын байгууллага, албан тушаалтны шийдвэр
13.1 “Намын байгууллагын хурал”-ын шийдвэр нь “Тогтоол” байна.
13.2 Намын даргын шийдвэр нь “Захирамж” байна.
13.3 Ерөнхий нарийн бичгийн даргын шийдвэр “Тушаал” байна.
14 дүгээр зүйл. Намын үүр
14.1 Сум хороонд 9-өөс доошгүй гишүүд нэгдэж намын үүр байгуулна.
14.2 Намын үүр нь намын бодлого шийдвэрийг нутаг дэсгэрийн хэмжээнд хэргжүүлэх ажлыг зохион байгуулах, оршин суугчдын санал хүсэлтийг судлах, улс орны болон орон нутгийн цаг үеийн ажилд намдаа дэмжлэг үзүүлэхэд гишүүдийг зохион байгуулж оролцуулах, намын эгнээг өргөтгөх, гишүүдтэй ажиллах, намын дээд шатны байгууллагад намын ажил болон гишүүдтэй холбогдсон асуудлаар санал оруулах зэрэг үүргийг хэрэгжүүлнэ.
14.3 Намын үүр нь гишүүдийн хуралтай байна. Гишүүдийн хурлаар үүрийн даргыг оролцуулсан тэргүүлэгчдийг 3 хүний бүрэлдэнхүүнтэй сонгоно.
14.4 Намын үүр нь гишүүдийн дийлэнх олонхийн ирцтэйгээр улиралд нэгээс доошгүй удаа хуралдаж, ердийн олонхи /50%+1/-ийн саналаар шийдвэр гаргана.
14.5 Тэргүүлэгчид нь бүрэн бүрэлдэхүүнээр улиралд нэгээс доошгүй удаа хуралдаж, 2-оос доошгүй тэргүүлэгчдийн саналаар шийдвэр гаргана.
15 дугаар зүйл. Намын хороо
15.1 Аймаг дүүрэг нутаг дэвсгэрийн намын үүрийн аж ахуйн хороо ажиллана.
15.2 Намын хороо нь гишүүдийн бүгд хуралтай байна. Намын хорооны гишүүдийн бүгд хурал жилд нэгээс доошгүй удаа хуралдана. Намын хорооны гишүүдийн бүгд хурал дараах эрх үүрийг хэрэгжүүлнэ. Үүнд:
15.2.1 Намын хорооны өдөр тутмын ажлыг эрхлэн шийдвэрлэх, намын хорооны даргыг Оролцуулсан 9 хүртэл бүрэлдэхүүнтэй тэргүүлэгч гишүүдийг сонгож батлах чөлөөлөх
15.2.2 Намын хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажилд томилох гишүүний талаар санал гарган ЕНБ даргад өргөн мэдүүлэх
15.2.3 Тухайн намын байгууллагын жилийн ажлын төлөвлөгөө, тайлан хэлэлцэн батлах
15.2.4 Аймаг сум дүүргий ИТХ-д нэр дэвшигчийг батлах
15.3 Намын хорооны хурал нь гишүүний дийлэнх олонхийн ирцтэйгээр асуудлыг хэлэлцэж, хуралд оролцогчдыг ердийн олонх /50%+1/-ийн саналаар шийдвэр гаргана.
15.4 Энэ зүйлийн 15.3-т заасан хурлаас сонгогдсон намын хороон даргыг намын ЕНБД-ын тушаалаар батлана.
15.5 Энэ зүйлийн 15.3-т заасан хурлаас сонгогдсон тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд намаас нэр дэвшиж сонгогдсон, томилогдсон ИТХ-ийн гишүүн, засаг дарга, түүний орлогч байна.
15.6 Тэргүүлэгчид улиралд нэгээс доошгүй удаа хуралдаж, дийлэнх олонхийн саналаар шийдвэр гаргана.
15.6.1 Намын хорооны дарга шаардлагатай үед тэргүүлэгчдийн хурлыг зарлаг хуралдуулж болно.
15.7 Намын хороо нь ажлын албатай байна. Ажлын албыг намын хорооны нарийн бичгийн дарга эрхлэнэ. Ажлын алба нь гишүүнчлэл, гишүүдийн бүртгэл, татвар, намын хорооны архив, бичиг хэрэг, санхүү болон намын хорооны өдөр тутмын ажлыг гүйцэтгэнэ.
15.8 Намын хорооны ажлын албаны төсвийг тэргүүлэгчдийн хурлаар батлана
15.9 Орон нутгийн намын байгууллагууд шаардлагатай үед сонгуулийг тойргийн намын байгууллага хэлбэрээр зохион байгуулан ажиллаж болно.
15.10 Нийслэлийн дүүргүүдийн намын хороодын тэргүүлэгчид нь тэргүүлэгчдийн нэгдсэн хурал буюу хотын намын зөвлөлийн намын байгууллага байж болно.
16 дугаар зүйл. Намын их хурал
16.1 Намын их хурал нь ээлжит ба ээлжит бус байна.
16.2 Ээлжит хурал 4-н жил тутамд нэг удаа хуралдана.
16.3 Намын бага хурлын нийт гишүүдийн гуравны хоёроос дээш хувийн саналаар ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно. Ээлжит бус их хурал явуулах журам нь энэ дүрэмд заасан ээлжит хурлын нэг адил байна.
16.4 Их хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд:
16.4.1 Намын мөрийн хөтөлбөр, дүрмийг шинэчлэн найруулах, намд өөрчлөлт оруулах
16.4.2 Их хурлын төлөөлөгчдөөс бага хурлын гишүүдийн сонгох, бага хурлыг гишүүдийн бүрэлдэхүүнд намын дарга, аймаг дүүргийн намын хорооны дарга, тэргүүлэгчид, намын дэргэдэх залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын байгууллагын болон төлөөлөгчдийг оролцуулан 61-ээс дээш 91 хүртэл гишүүнтэй байна.
16.4.3 Нам тарах, бусад намуудтай нэгдэх, нийлэх эсэх асуудлаар шийдвэр гаргах;
16.4.4 Намын нэр, туг, бэлгэдлийн загварыг батлах, өөрчлөх;
16.4.5 Бага хурал болон Улс төрийн зөвлөлөөс Их хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн бусад асуудал;
16.5 Хурал оролцвол зохих төлөөлөгчдийн дийлэнх олонхи хүрэлцэн ирснээр хурал хүчин төгөлдөр болох ба хуралд оролцогсдын ердийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.
16.6 Их хурлын дэгийг Хурал өөрөө тогтооно.
16.7 Хурлаар хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийлэх зорилгоор төлөөлөгчид дотроо “Жигүүр” байгуулж болно. Жигүүр байгуулах асуудлыг санаачлагчид хурлыг зохион байгуулагчдад урьдчилан мэдэгдсэн байна.
16.8 Намын дүрмийн 3 дугаар бүлгийн 16.4.1-д заагдсан эрхийг намын их хурлаас бага хуралд шилжүүлж болно .
17 дугаар зүйл. Намын бага хурал
17.1 Бага хурал нь намын улс төрийн бодлого боловсруулах үндсэн үүргийг хэрэгжүүлнэ.
17.2 Бага хурал-ээлжит ба ээлжит бус байна.
17.2.1 Ээлжит хурлыг жилд 2-оос доошгүй удаа хуралдуулна.
17.2.2 Ээлжит бус хурлыг Бага хурлын нийт гишүүдийн гуравны нэгээс дээш хэсгийн шаардсанаар хэдийд ч хуралдуулж болно.
17.3 Хурлын дэгийг Бага хурал өөрөө тогтооно.
17.4 Хурлаар хэлэлцэх асуудлыг дарааллын дагуу хэлэлцэнэ.
17.5 Бага хурлын гишүүн нь хэлэлцэх асуудлын дараалалд тусгагдаагүй боловч “хэлэлцвэл зохино” гэж үзсэн онцгой асуудлыг хэлэлцүүлэх хүсэлтээ хуралд гаргаж, хуралд оролцсон нийт гиигүүдийн 1/3-ээс дээш хувь нь зөвшөөрсөн тохиолдолд уг асууддыг хэлэлцэж, асуудлын дараалалд нэмж оруулж хэлэлцүүлнэ.
17.6 дийлэнх олонхи нь хуралд оролцсоноор хурал хүчин төгөлдөр болох ба шийдвэр хуралд оролцогчдын ердийн олонхи /50%+1/-ийн саналаар гарна.
18 дугаар зүйл. Бага хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ
18.1 Намын их хурлын товийг тогтоох;
18.2 Намын их хуралд оролцох төлөөлөгчдийн тоог тогтоох;
18.3 Улс төрийн зөвлөлийн гишүүдийг сонгож, чөлөөлөх /намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргын бүрэлдэхүүнтэй/, тус зөвлөлд итгэмжлэх эсэх;
18.4 Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх;
18.5 Намын даргын санал болгосноор намын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох, чөлөөлөх;
18.6 Намын даргын хугацаанаас өмнө чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хэлэлцэж, хэрэв чөлөөлөхөөр шийдвэр гарвал дараагийн Их хурал хүртэлх хугацаанд түүний үүргийг намын ерөнхий нарийн бичгийн даргад хариуцуулах;
18.7 Улс Төрийн Зөвлөлийн санал болгосноор тус намын гиигүүн буюу намыг дэмжигч иргэнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх асуудлаар шийдвэр гаргах;
18.8 УИХ-д суудал бүхий нам болсон тохиолдолд дангаараа эсвэл парламентад суудалтай бусад намтай хамтран Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эсэх;
18.9 Бүх шатны сонгуульд бусад намуудтай эвсэж орох, тэдгээртэй түншлэл байгуулах эсэх асуудлаар шийдвэр гаргах;
18.10 ...
18.10.1Намын ажлын тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх;
18.10.2Намын жилийн төсвийн төслийг хэлэлцэж батлах;
18.10.3Намын төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж батлах;
18.11 Намын байнгын санхүүжилттэй байлгах асуудлаар болон намын гишүүний татвар төлөх журмыг батлах;
18.12 Намын гишүүний ёс зүйн дүрмийг батлах;
18.13 Хяналтын зөвлөлийн санал болгосноор гишүүнээс хасах асуудлыг шийдвэрлэнэ.
18.14 Бүрэн эрхийнхээ ямар асуудлыг Улс Төрийн Зөвлөлд шилжүүлэхээ хэлэлцэж батлах.
18.15 Намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Намын Бага хурал шийдвэрлэх эрхтэй. /Бүгд Найрамдах Намын VIII Их Хурлын 03 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан. Улсын Дээд Шүүхэд 2012 оны 2 дугаар сарын 19-ий өдөр бүртгүүлсэн./
18.16 Нам аливаа сонгуульд эвсэлд нэгдэн тохиолдолд эвслийн гэрээ нь тухайн сонгууль, түүний үр дүнд байгуулагдсан УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд эвслээс гарах эсэх асуудлыг зөвхөн намын ээджит хурлаар шийдвэрлэнэ. / Бүгд Найрамдах Намын VIII Их Хурлын 03 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан. Улсын Дээд Шүүхэд 2012 оны 2 дугаар сарын 19-ий өдөр бүртгүүлсэн./
19 дүгээр зүйл. Бага хурлын бүрэн эрх
19.1 Бага хурлын бүрэн эрхий хугацаа Их хурлын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноос эхлэн дараагийн ээлжит ба ээлжит бус Их хурлын үйл ажиллагаа эхлэх хүртэлх хугацаагаар тодорхойлогдоно.
19.2 Бага хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дараах үндэслэлээр дуусгавар болно. Үүнд:
19.2.1 Бага хурлын бүрэн эрхийн хугацаа дууссанаар
19.2.2 Бага хурлын гишүүнээс гарах тухай өөрөө хүссэн
19.2.3 Энэ дүрмийн 9 дахь зүйлийн 9.2.3-т заасан шийтгэл хүлээлгэсэн
19.2.4 Гишүүн нас барснаар
20 дугаар зүйл. Улс Төрийн Зөвлөл
20.1 Улс төрийн зөвлөл Бага Хурлаас баталсан 21 хүртэл гишүүнтэй байна.
20.2 Улс төрийн зөвлөл Бага Хурлын чөлөөт цагт намын үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангана.
20.3 Улс төрийн зөвлөлийн хурлыг улиралд 3-аас доошгүй удаа зарлан хуралдуулна. Шаардлагатай гэж үзвэл намын Дарга, Улс Төрийн Зөвлөлийн ээлжит бус хурлыг хэдийд ч зарлан хуралдуулж болно.
20.4 Улс төрийн зөвлөлийн нийт гишүүдийн 2/3 нь хүрэлцэн ирсэн үед хурал хүчин төгөлдөр болох ба хуралд оролцогсдын ердийн олонхи 50% +1%- ийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.
20.5 Улс төрийн зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дууссанаар түүний гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно.
20.6 Улс төрийн зөвлөл Бага Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:
20.6.1 Их Хурал, Бага Хурлын бүрэн эрхэд хамаарахгүй бусад бүх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх
20.6.2 Ерөнхий Нарийн Бичгийн Даргын Газраас оруулсан асуудлын шийдвэр гаргах
20.6.3 Ерөнхий Нарийн Бичгийн Даргын Газраас оруулсан саналыг үндэслэн төрийн байгууллагын бүх шатны сонгуульд оролцох эсэх талаар асуудал боловсруулж Бага хуралд оруулах
20.6.4 Төрийн байгууллагын бүх шатны сонгуульд бусад улс төрийн хүчинтэй эвсэх буюу хамтарч оролцох талаар асуудал боловсруулж Бага хуралд оруулах
20.6.5 Төрийн байгууллагын бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх хүний талаар асуудал боловсруулж, Бага Хуралд оруулах
20.6.6 Намын даргын болон Гүйцэтгэх төв аппаратын жилийн төсөв, ажлын төлөвлөгөөг батлах
20.6.7 Намын шагналын хэлбэр, хэмжээг тогтоох
20.6.8 Намын гишүүнийг Төрийн байгууллагын болон бусад байгууллагын шагналд тодорхойлох
20.6.9 Бага Хурал, Хяналтын Зөвлөлөөс үүрэг болгосон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх
20.6.10Шаардлагатай гэж үзвэл намын бодлогын тулгамдсан асуудлаар нийт гишүүдийн дунд санал асуулга явуулах талаар шийдвэр гаргах
20.7 Ерөнхий Нарийн Бичгийн Даргын Газрын үйл ажиллагааны журам батлах
20.8 Бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хүсэлт гаргах
21 дүгээр зүйл. Намын хяналтын байгууллага
21.1 Намын хяналтын байгууллагыг “Хяналтын зөвлөл” гэнэ. Хяналтын зөвлөл нь 5 гишүүнтэй байна. Гишүүдэд нь намын Улс төрийн зөвлөлийн гишүүд байж болохгүй. Намын орон нутгийн байгууллагын дэргэд “Хяналтын Комисс” байна. Хяналтын Комиссын гишүүдийн тоог тухайн орон нутгийн намын эрх барих байгууллага өөрөө тогтооно.
21.2 Хяналтын зөвлөл нь намын дүрэм, түүнийг дагалдан гарах бусад журам, зааврын хэрэгжилт болон намын удирдах төв байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн үүрэгтэй.
21.3 Намын орон нутгийн байгууллагын дэргэдэх “Хяналтын Комисс” нь тухайн орон нутгийнхаа намын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн үүрэггэй ба түүний эрх хэмжээ, бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэл, журмыг Хяналтын Зөвлөл тогтооно.
21.4 Хяналтын байгууллагын гишүүд дотроосоо даргаа сонгоно.
21.5 Хяналтын Зөвлөлийн хурлыг шаардлагатай асуудлаар хэдийд ч зарлан хуралдуулж болно. Хурлын товыг Хяналтын зөвлөлийн дарга тогтоох ба хурал хийхээс 3-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд мэдэгдэнэ.
21.6 Хяналтын зөвлөлийн гишүүдийн олонхи хүрэлцэн ирснээр хурал хүчин төгөлдөр болох ба хуралд оролцогсдын 3-аас доошгүй хүний саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.
21.7 Хяналтын зөвлөлийн хурал нь хэлэлцсэн асуудлаараа дүгнэлт гаргана.
21.8 Хяналтын Зөвлөл нь хэлэлцэх асуудалтай холбогдуулан өргөдөл гомдол гаргагчаас асууж тодруулах, холбогдох эттээдээс тайлбар авах, шаардлагатай гэж үзвэл хүмүүсээр дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагаа хийж болох ба тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ мэтгэлзэх зарчмыг үндэслэл болгоно.
21.9 Намын орон нутгийн байгууллагын дэргэдэх Хяналтын Комиссын шийдвэрийн талаар холбогдох этгээдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг Хяналтын Зөвлөл хянан хэлэлцээд гаргасан дүгнэлт эцсийн шийдвэр болно.
21.10 Хяналтын Зөвлөлийн дарга, гишүүнийг Улс Төрийн Зөвлөлийн гишүүнээр сонгохыг хориглоно.
21.11 Хяналтын Зөвлөлийн дарга болон гишүүд Бага хурал Улс төрийн Зөвлөлийн хурлын үйл ажиллагаа болон гаргаж буй шийдвэрт нь хяналт тавих үүрэггэйгээр хуралд тогтмол оролцоно. Шаардлагатай асуудлаар гишүүдэд зөвлөж болно.
21.12 Хяналтын Зөвлөл дараах эрх үүрэггэй байна. Үүнд:
21.12.1Намын дүрэм, түүнтэй холбогдон гарсан бусад журам, зааврыг зөрчсөн үйлдэлд дүгнэлт гаргаж, холбогдох эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлэх;
21.12.2Намын дүрмийг сахиулах
21.12.3Их хурал, Бага хурал,Улс төрийн Зөвлөл, намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын гаргасан шийдвэр нь намын дүрэм түүнийг дагалдан гарсан бусад журам, зааварт нийцэж буй эсэхийг хянаж, ерөнхий тохиолдолд дүгнэлт гаргаж, холбогдох эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх
21.12.4Намын дүрэм, түүнийг дагалдан гарсан бусад журам, зааврын хэрэгжилтэнд хяналт тавих;
21.12.5Намын мөнгөн санхүү, хөрөнгийн бүрдүүлэлт зарцуулалтыг шалгах;
21.12.6Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Бага хурал, Улс төрийн Зөвлөл, Гүйцэтгэх аппаратын ажилтануудтай холбогдох асуудлаар бусдаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг анхан шатны журмаар хэлэлцэж шийдвэрлэн, энэ тухайгаа Улс Төрийн Зөвлөлд танилцуулж шаардлагатай гэж үзвэл Бага хурлаар хэлэлцүүлэхээр санал оруулах;
21.12.7Намын орон нутгийн байгууллгын Хяналтын Комиссын шийдвэрийн талаар гишүүдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хяналтын журмаар хэлэлцэх;
21.12.8Намын Гүйцэтгэх аппаратын санхүүгийн үйл ажиллагаанд жил тутам шалгалт хийх;
21.12.9Намын дүрмийн зохих зүйл, заалтыг албан ёсоор тайлбарлах
22 дугаар зүйл. Ерөнхий нарийн бичгийн даргын газар
22.1 Ерөнхий нарийн бичгийн даргын газар нь Улс төрийн Зөвлөлөөр баталсан үйл ажиллагааны дүрмийн хүрээнд дараах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ. Үүнд:
22.1.1 Намын бодлого, удирдлагын шийдвэрийн хэрэгжилтийг хангах;
22.1.2 Намын хүний нөөц, сонгуулийн бодлогын төслийг боловсруулж холбогдох байгууллагад оруулах;
22.1.3 Намын Улс Төрийн Зөвлөлийн болон Бага хурлын бэлтгэл ажлыг хангах;
22.1.4 Улс төрийн Зөвлөл Бага хурлаар хэлэлцэх асуудлыг боловсруулах гаргах шийдвэртэй холбогдуулан тайлан бэлтгэх;
22.1.5 Намын төсвийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах төсвийн зарцуулалтыг хариуцах;
22.1.6 ЕНБДГ-ын төсвийн зарцуулалтын тайланг улирал тутам гаргаж, Улс Төрийн Зөвлөлөөр хэлэлцүүлэх төсвийн зарцуулалтын жилийн эцсийн тайланг дараа оны 1 дүгээр улиралд багтаан Бага хурлаар хэлэлцүүлэх;
22.1.7 Намын гишүүдийн улс төрийн боловсрол мэдлэгийн дээшлүүлэх тэднийг намын ажлын талаархи мэдээллээр хангах ажлыг зохицуулж байх.
22.1.8 Намын байгууллагуудын ажлыг уялдуулан зохицуулах,
22.1.9 Намын бичиг хэрэг, архивын асуудлыг эрхлэх;
22.1.10Намын дүрмийн 4 дүгээр зүйлд заасан өмч хөрөнгийн бүртгэл хөтлөх өмч хөрөнгийг арвижуулах санал боловсруулж холбогдох байгууллагаар шийдвэрлүүлж шийдвэрийг хэрэгжүүлэх.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Намын удирдлага
23 дугаар зүйл. Намын удирдлага
23.1 Намын дарга ерөнхий нарийн бичгийн даргыг намын удирдлага гэнэ.
23.2 Намын дарга дараах эрх үүрэггэй. Үүнд:
23.2.1 Намын санхүүгийн асуудлыг хариуцах
23.2.2 Намыг төлөөлөн Монгол улсын болон гадаад байгууллага иргэд олон улсын байгууллагатай харилцах тэдгээртэй гэрээ хэлэлцээр байгуулах
23.2.3 Төрийн байгууллагад алба хашиж буй улс төрийн албан тушаалыг төрийн шинжтэй бодлого удирдамжаар хангах;
23.2.4 Ерөнхий нарийн бичгийн даргын ажил үүргийн хуваарийг гэрээ байгуулах цуцлах тэдэнд сахилгын сахилгын шийтгэл ноогдуулах шагнаж урамшуулах;
23.3 Намын дарга нь Улс төрийн зөвлөлийн зөвшөөрснөөр орон тооны ажлын албатай буюу орон тооны бус мэргэжлийн зөвлөхтэй байж болно.
23.3.1 Ажлын албанд ажиллагсадтай хөдөлмөрийн гэрээ мэргэжлийн зөвлөхтэй Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж болно.
23.3.2 Намын дарга нь зарим эрх үүргээ Ерөнхий нарийн бичгийн даргадаа шилжүүлж болно.
23.3.3 Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас намын дарга Их хурлын чөлөөт цаг үүрэгт ажлаасаа чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргавал дараагийн Их хурал хүртэл түүний үүрэгт ажлыг Ерөнхий нарийн бичгийн дарга гүйцэтгэнэ.
23.3.4 Нарийн бичгийн дарга нь намын даргын эзгүйд орлох намын үйл ажиллагааг удирддагаар хангах эрх бүхий албан тушаалтан мөн.
23.4 Ерөнхий нарийн бичгийн дарга дараах эрх үүрэггэй байна.
23.4.1 Энэ дүрмийн 22-р зүйлд заасан ЕНБДГ-ын чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг удирдах;
23.4.2 ЕНБДГ-ын төсвийг захиран зардуулах;
23.4.3 ЕНБДГ-ын үйл ажиллагааг Бага Хурал, Улс төрийн зөвлөлийн өмнө хариуцах;
23.4.4 ЕНБДГ-г иргэдийг авч ажиллуулах, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, тэдэнд сахилгын шийтгэл ногдуулах, шагнаж урамшуулах;
23.4.5 ЕНБДГ-ын дотоод журам, ажилтнуудын хөдөлмөрийн хариуцлагатай холбоотой бусад журам, зааврыг батлах;
23.4.6 Удирдлагаас олгосон эрх хэмжээний хүрээнд ЕНБДГ-ыг төлөөлж бусад хуулийн этгээдтэй хууль тогтоомжийн дагуу аж ахуйн шинжтэй гэрээ хийх.
ТАВДУГААР БҮЛЭГ
Намын санхүүжилт, өмчлөлд шилжих зүйлс
24 дүгээр зүйл. Намын санхүүжилт
24.1 Нам нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана.
24.2 Намын санхүүжилт нь дараах эх үүсвэртэй байна.
24.2.1 Гишүүдийн татвар, хандив
24.2.2 Монгол Улсын болон гадаад улсын иргэд, байгууллагаас намд өгсөн хандив, тусламж
24.2.3 Намын үйл ажиллагаатай холбогдсон бусад орлого
24.2.4 Намын дэргэдэх аж ахуйн нэгжийн өөрийн мэдлийн хөрөнгөөс оруулах орлого
24.2.5 Хуульд заасны дагуу улсын төсвөөс олгосон санхүүжилт
25 дугаар зүйл. Намын өмчлөлд шилжих эрх
25.1 Тус намд нэгдэж, нийлсэн дараах эрх, эд зүйлс намын өмчлөлд шилжинэ:
25.1.1 Сонгуулийн хуулиудын дагуу сонгогчийн саналын хуудсанд болох дээгүүр бичигдэх эрх
25.1.2 УИХ болон аливаа шатны Нутгийн өөрөө удирдах байгууллага дараах суудлын намын харьяаллыг залгамжлах эрх
25.1.3 Олон улсын байгууллага болон тус нам албан ёсоор үгүйсгэсэн бол олон улсын байгууллагын гишүүнчлэлийн эрх
25.1.4 Нэр, туг, бэлгэдэл, тамга
25.1.5 Хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Намын үйл ажиллагаа дуусгавар болох, Намын дүрмийг дагаж мөрдөх
26 дугаар зүйл. Үйл ажиллагаа болох үндэслэл
26.1 Нам нь Иргэний хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан буюу татан буугдсанаар үйл ажиллагаагаа дүүсгавар болгоно.
26.2 Энэ тохиолдолд Улс төрийн намуудын тухай хуульд заасан дагуу Улсын Дээд Шүүхэд 10 хоногийн дотор мэдэгдэнэ.
27 дугаар зүйл. Намын дүрэм дагуу мөрдөх журам
27.1 Энэ дүрэм Улсын Дээд Шүүхэд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно.