МОНГОЛЫН ЛИБЕРАЛ НАМЫН ҮНДСЭН ДҮРЭМ
Намыг МОНГОЛЫН ИРГЭНИЙ АРДЧИЛСАН ШИНЭ ЛИБЕРАЛ НАМ гэж нэрлэнэ.
МИАШЛН нь монголын ард түмний язгуур эрх ашгийг хамгаалах, үнэт зүйлсийг дахин үнэлж, хүнийг хөгжүүлэх үндсэн дээр иргэний ардчилсан нийгмийн чиг баримжаат төрийг байгуулан шинэ либерал үзлийг баримталсан улс төрийн байгууллага мөн.
МИАШЛН үндсэн хууль, төр ёсыг эрхэмлэн парламентын намын зарчмаар ажиллана. МИАШЛН нь хуулийн этгээд бөгөөд өөрийн туг тэмдэг, билэгдэлтэй байна.
МИАШЛН-ын төв байгууллага нь Улсын нийслэл Улаанбаатарт байрлана.
Нэг. Ерөнхий зүйл
1.1 МИАШЛН нь үйл ажиллагаагаа Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд явуулна.
1.2 Намын зорилго нь өөрийн үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэхэд орших бөгөөд бүх шатны сонгуульд оролцон олонхи болж гүйцэтгэх засаглалыг бүрдүүлэхийг эрмэлзэнэ.
1.3 Улс төрийн нам, хүчнүүд тус намд нэгдэж болно. Нам нь үзэл баримтлал, бодлогын хувьд ижил төстэй намуудын холбоо, олон улсын байгууллагад нэгдэн орохыг чухалчилна.
1.4 Нам нь бодлого танхимын асуудлаар бүх шатны болон аль нэг шатны сонгуульд оролцохдоо бусад намуудтай эвсэл байгуулж болно.
Хоёр. Намын гишүүд дэмжигчид
2.1 Гишүүнчлэл
2.1.1 Намын мөрийн хөтөлбөр, үзэл баримтлал, дүрмийг хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн МИАШЛН-ын гишүүнээр элсэж болно.
2.1.2 Гишүүн нь байнга оршин суугаа нутаг дэвсгэрийн анхан шатны байгууллагад бүртгэлтэй, батлахтай байна.
2.1.3 Гишүүн нь намаас түтгэлзэх асуудлыг Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.
2.1.4 Гишүүдээ нам дэмжин, сонгуулийн үед хүн, цаг, хөрөнгө мэдээллээр хангана.
2.1.5 Гишүүн нь намаас сайн дурын үндсэнд гарч болох бөгөөд энэ тухайгаа анхан шатны байгууллагад бичгээр мэдэгдэж, бүртгэлээс хасуулна.
2.1.6 МИАШЛН-ын дүрмийг ноцтой зөрчсөн гишүүнийг намын сонгуульт албан үүргээс чөлөөлөх ба намын гишүүнээс хасах.
2.1.7 Гишүүнийг дараахь тохиолдолд намаас хасаж батлахыг хүчингүйд тооцно.
- намын дүрмийг ноцтой зөрчсөн
- өөр намд гишүүнээр элссэн
- өөрийн нам эвслийн нэр дэвшигчтэй сонгуульд өрсөлдсөн
- аль нэг шатны сонгуульд нэр дэвшин сонгогдсоны дараа намын бүлэгт орохгүй байх буюу намын бүлгээс гарсан.
2.2 Гишүүний эрх
2.2.1 Намын бүх шатны байгууллагад нэр дэвших, дэвшүүлэх, сонгогдох, сонгох
2.2.2 Намын боловсон хүчний хувьд намын эрх бүхий байгууллагын дэмжлэгээр улс төрийн албан тушаалд сонгогдох, томилогдох.
2.2.3 Намын бодлого, үйл ажиллагаа санхүүжилттэй холбоотой мэдээлэл авах.
2.2.4 Намын бүх шатны байгууллагатай шууд харилцан санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, намын бодлого шийдвэрт тусгуулах.
2.2.5 Үзэл бодол, нэр төр, ёс зүйн хувьд намын өмгөөлөл, ивээлд багтах.
2.3 Гишүүний үүрэг
2.3.1 Намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, намын шийдвэрийг хэрэгжүүлэх, мөрийн хөтөлбөр дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан бусад журмыг ёсчлон биелүүлэх.
2.3.2 Сонгуульд намаас нэр дэвшигчдэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх.
2.3.3 Төр засгийн байгууллагад сонгуулахаар буюу томилуулахаар нэр дэвшүүлсэн, санал болгосон намын байгууллагынхаа өмнө ажлаа намын гишүүний хувьд хариуцдаг, тайлагнадаг байх.
2.3.4 Улс үндэстнийхээ эрх ашгийг дээдэлж, намын нэр хүнд, нэгдлийг хамгаалах.
2.3.5 Гишүүний татварыг хугацаанд нь төлөх.
2.4 Дэмжигчид
2.4.1 Эдийн болон сэтгэл оюуны дэм үзүүлэх хүсэлтэй, бүх шатны сонгуулиар МИАШЛН-д саналаа өгөхөө илэрхийлсэн Монгол Улсын иргэнийг дэмжигч гэнэ.
2.4.2 Монгол Улсын болон гадаад иргэн байгууллага тус намын хөтөлбөр, дүрмийг дэмжих аваас тус намын хамтын үйл ажиллагааны харилцаа тогтоож болно.
Гурав. Намын зохион байгуулалт
3.1 Намын зохион байгуулалт үйл ажиллагааны зарчим
3.1.1 Намын байгууллагууд нь нутаг дэвсгэр нь шинээр зохион байгуулагдана. Зохион байгуулалт үйл ажиллагаандаа ардчилсан нэгдлийн зарчмыг баримтална.
3.1.2 Намын анхан шатны байгууллагад бүх гишүүний хурал, аймаг, нийслэлийн намын байгууллагад бага хурал, МИАШЛН-д их хурал дээд байгууллага нь байна.
3.1.3 Намын анхан шатны байгууллагын хурлаас удирдлагаа сонгож, аймаг,нийслэлийн намын бага хурлаас намын хороог, намын их хурлаас МИАШЛН- ын бага хурлыг байгуулна.
3.1.4 МИАШЛН-ын бага хурал, аймаг, нийслэлийн намын хорооны сонгуулийн бүрэн эрхийн хугацаа 4 жил намын анхан шатны байгууллагынх хоёр жил байна. Намын их хурлыг 4 жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна.
3.1.5 Сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд намын бага хурал, аймаг, нийслэлийн намын хороо нь орж, гарсан гишүүнээ нөхөн сонгож болно.
3.1.6 Намын үйл ажиллагаа нь хамтын удирдлагад үндэслэгдэнэ.
3.1.7 Намын удирдах байгууллагыг сонгон байгуулна. Намын бүх шатны бүх байгууллагын сонгуульд нэр дэвшүүлэх үйл ажиллагааг ил тодоор явуулж саналыг нууцаар хураана.
3.1.8 Намын сонгуулийн байгууллага сонгуульт үйл ажиллагааныхаа талаар гишүүдэд тайлагнана.
3.1.9 Асуудлыг чөлөөтэй хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэх бөгөөд цөөнхийн саналд анхааралтай хандана. Цөөнхийн саналаа дахин хэлэлцүүлэхийг шаардах дээд шатны байгууллагад уламжлах эрхтэй.
3.1.10 Намын дотоод болон нийгэм дэх янз бүрийн үзэл бодолд анхааралтай хандаж, зөвшилцөх зарчмыг баримтална.
3.1.11 Намын гишүүд намд туслах зорилгоор бүлгэм, клуб нэгдэх хэлбэрээр ажиллаж болно.
3.1.12 Намын мөрийн хөтөлбөр, дүрмийн хүрээнд жигүүр болж болно. МИАШЛН-ын бага хурлын гишүүдийн дөрөвний нэгийн дэмжлэг хүлээвэл жигүүрийг зөвшөөрнө. Жигүүр нь намын нэгдэл, зохион байгуулалтанд хохирол учруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах буюу өөрөө хүсэлт гаргавал бага хурлаас татан буулгана.
3.2 Намын анхан шатны байгууллага /НАШБ/
3.2.1 НАШБ нь намын үүр хорооны хэлбэрээр байгуулагдана. Намын үүрт хэсэг байгуулж болно. Хэсгийн хурлаас ахлагчийг сонгоно.
3.2.2 Нийслэлийн дүүрэг, сум, хороонд намын хороо байгуулж болно. Дүрмийн болон олон гишүүнтэй сумын намын хороонд хорооны гишүүдийг сонгож болно.
3.2.3 Намын анхан шатны хэд хэдэн байгууллага Улсын Их Хурлын сонгуульд хүчин чармайлтаа нэгтгэх үйл ажиллагаагаа зохицуулах зорилгоор сонгуулийн төрийн намын байгууллагыг ажиллуулж болно.
3.2.4 НАШБ-ын хурлаар дарга тэргүүлэгчдийг сонгоно.
3.2.5 Намын гишүүдийн саналыг харгалзан НАШБ-ыг байгуулах, татан буулгах талаар аймаг, нийслэлийн намын хороо эцсийн шийдвэрийг гаргана.
3.2.6 НАШБ-ын гишүүдийн хурал зөвлөлгөөн, цуглаан, ярилцлага, улиралд нэгээс доошгүй тайлангийн хурлыг жил тутам хийнэ.
3.2.7 НАШБ нь бие дааж ажиллах бөгөөд дараах үндсэн эрх үүрэгтэй болно. Олон түмэнтэй ойр дотно холбоо тогтоож оршин суугчдын санал хүсэлтийг судлах. Гишүүд дэмжигчдийн эгнээг өргөтгөж гишүүдийн тоо бүртгэлийг хөтлөх. Намын бодлого шийдвэрийг сурталчилан хэрэгжүүлэх. Төрийн болон орон нутгийн сонгуулийн үед идэвхитэй үйл ажиллагаа явуулж, намаас нэр дэвшигчдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх. Намын дээд байгууллагаас гаргах баримт бичиг, шийдвэрийн талаар саналаа илэрхийлэх шаардлагатай бол шинэ төсөл боловсруулан оруулах. Улс орон намын амьдралын асуудлаар гишүүддээ тогтмол мэдээлэх, Намын байгууллагад сонгогдох болон Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсийн талаар саналаа илэрхийлэх, Санхүүгийн хувьд бие даан ажиллахыг эрмэлзэн намын санхүүг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх.
3.3 Аймаг, нийслэлийн бага хурал
3.3.1 Аймаг, нийслэлийн намын бага хурал нь МИАШЛН-аас сонгосон хурлын дарга, орлогч дарга удирдана.
3.3.2 Бага хурал нь дараах эрх үүрэгтэй байна.
A. Бага Хурал нь намын хорооны болон намын хяналтын хорооны тайланг хэлэлцэнэ.
B. Аймаг, нийслэлийн хэмжээнд намын байгууллагын бодлого зорилтыг тодорхойлно.
C. МИАШЛН-ын их хурлын төлөөлөгчдийг сонгоно.
D. Бага Хурал нь намын хорооны гишүүдийн тоог тогтоож, аймаг, нийслэлийн намын хороо, намын хяналтын хороог сонгож байгуулна.
3.3.3 Аймаг, нийслэлийн намын хороод дараахь эрх үүрэгтэй байна:
a. Намын анхан шатны байгууллагыг удирдах тэдэнд бүх талын туслалцаа үзүүлж үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах.
b. Боловсон хүчний бодлого хэрэгжүүлэх.
c. Монгол Улсын Ерөнхийлөгчид болон Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшүүлэх талаар санал гаргах сонгуулийн ажлыг орон нутагт зохион байгуулах. Нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуульд МИАШЛН-аас нэр дэвшүүлж, сонгуулийн ажлыг гардан зохион байгуулах. Аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, засаг даргад нэр дэвшүүлэх ауудлыг удирдах зөвлөлтэй зөвшилцөж, аймаг, нийслэлийн намын хороо шийдвэрлэнэ.
d. Гишүүний тоо бүртгэлийг хөтлөх.
e. Намын санхүүг бэхжүүлэх.
3.3.4 Намын хорооны хурлыг жилд нэгээс доошгүй хугацаанд хуралдуулна.
3.3.5 Аймаг, нийслэлийн намын хорооны хурал өдөр тутмыг ажлыг хуралдуулахаар 5-9 хүний бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчдийг сонгоно. Тэргүүлэгчдийн хурлыг сард нэгээс доошгүй удаа хуралдуулна. Тэргүүлэгчид нь үйл ажиллагааныхаа талаар намын хорооны хуралд тайлагнан мэдээлж байна.
3.4 Намын удирдах байгууллага
3.4.1 МИАШЛН-ын их хурал нь намын эрх барих дээд байгууллага юм. Намын ээлжит хурлыг 4 жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна.
3.4.2 Намын их хурал нь намын амьдралын бүхий л асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
3.4.3 Намын их хурлын бүрэн эрхэд:
- Намын эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөр, дүрмийг хэлэлцэж батлах, тэдгээрт өөрчлөлт оруулах
- Намын бага хурал, удирдах зөвлөл намын хяналтын ерөнхий хорооны ажлын тайланг хэлэлцэнэ.
- Намын их хурлаас МИАШЛН-ын бага хурлыг 90, удирдах зөвлөл 9, хяналтын ерөнхий хороог 7 гишүүнтэй тус тус байгуулна.
- Их хурал намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, намын удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон батлана.
3.4.4 Намын Их хурлыг тухайн хурлаас сонгогдсон тэргүүлэгчид удирдана.
3.4.5 Их хурлын хуралдах төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг Намын бага хурал батлан гаргана. Намын ээлжит их хурлыг хуралдах өдрөөс 90 хоногийн өмнө зарлана. Намын нийт гишүүний 3-ны нэгийн шаардлагаар ээлжит бус Их хурлыг хуралдуулж болно.
3.5 Намын хяналтын байгууллага
3.5.1 Нам өөртөө хяналтын байгууллагатай байна.
3.5.2 Тус байгууллага нь намын гишүүдээс намын үйл ажиллагаанд оролцох оролцоог дүгнэх, намын мөнгөн санхүү, хөрөнгөд хяналт тавих үүрэгтэй. Намын хяналтын ерөнхий хороо 7 гишүүнтэй байна.
3.5.3 Намын хяналтын ерөнхий хорооны гишүүдийг намын их хурлаас сонгож байгуулна. Мөн хяналтын ерөнхий хорооны үйл ажиллагааны журмыг их хурлаар батлана.
3.5.4 Намын хяналтын ерөнхий хороо ба аймаг нийслэлийн намын хяналтын хороо нь хурлаасаа даргаа сонгоно.
3.5.5 Намын хяналтын байгууллага нь хамтын шийдвэр гаргана.
3.5.6 Намын хяналтын байгууллагын бүрэн эрх:
a. Намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт дүрмийн биелэлтийг хянах.
3.6 Сонгуулийн байгууллага
а/ Сонгуулийн хороо
3.6.1 Намаас сонгуулийн цэгдтэй бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор тус хороог байгуулна.
3.6.2 Сонгуулийн хороог намын тэргүүн толгойлно. Хорооны бусад гишүүдийг удирдах зөвлөлийн зөвшөөрснөөр тэргүүн бүрдүүлнэ.
3.6.3 Тус хороо сонгуультай холбоотой үйл ажиллагаа явуулахдаа намын салбар байгууллагуудыг дайчилна.
б/ Сонгуулийн хороо
3.5.1 Намын тэргүүн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгуульд нэр дэвшүүлэх үйл ажиллагааг зохицуулах зорилгоор тус хороог байгуулна.
3.5.2 Сонгуулийн хороо нь удирдах зөвлөлөөс байгуулагдана.
3.7 Намын тэргүүн
3.7.1 МИАШЛН-ын дарга нь намын тэргүүн мөн.
3.7.2 Намын дарга нь намын ажлыг бүхэлд нь чиглүүлэн удирдаж, намын их хурлын шийдвэрийн биелэлт намын бодлого, үйл ажиллагааны эцсийн үр дүнг намын өмнө хариуцна.
3.7.3 Намын дарга нь намын төв хэвлэлийн эрхлэгч болон намын дэргэдэх байгууллагын дарга нарыг томилно.
3.7.4 Намын дарга дотоод, гадаадад намыг төлөөлнө.
3.7.5 Намын удирдах зөвлөл болон намын ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарын ажилд чиглэл өгч хяналт тавина.
3.7.6 МИАШЛН-ын тэргүүнийг намын их хурлаар сонгож дэвшүүлнэ.
3.7.7 Намын тэргүүн үүрэгт ажлаасаа чөлөөлж өгөхийг хүсэх ба хүндэтгэх шалтгаанаар үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрвэл энэ тухай хүсэлтээ удирдах зөвлөлд гаргана.
3.7.8 Удирдах зөвлөл уг хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд дэд тэргүүн үүрэг гүйцэтгэнэ. Удирдах зөвлөл нь уг асуудлыг хэлэлцэж олонхийн саналын дагуу намын тэргүүнийг сонгож энэ тухай асуудлыг намын дараачийн их хуралд мэдээлж батламжуулна.
3.8 Намын ерөнхий нарийн бичгийн дарга, /дэд тэргүүн/
3.8.1 Намын дарга хүндэтгэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй үед намын тэргүүний үүргийг орлон гүйцэтгэнэ.
3.8.2 Намын дотоод амьдралын асуудлыг хариуцна.
3.8.3 Намын удирдах зөвлөлийг тодорхойлно.
3.9 МИАШЛН-ьш бага хурал
3.9.1 МИАШЛН-ын бага хурал нь дараах эрх үүрэгтэй байна.
- Намын бага хурал нь намын их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон үндсэн зорилт үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлно. Намын их хурлын шийдвэрийн биелэлтийг хангуулна.
- МИАШЛ Намын бага хурал, намын гишүүн ажилтнаас сонгогдсон /90/ гишүүн болон аймаг, нийслэлийн ажлын хорооны даргаар сонгогдон, томилогдсон МИАШЛНамын гишүүдээс бүрдэнэ.
- УИХ -ын сонгуульд оролцох шаардлагатай гэж үзвэл энэ тухай шийдвэрийг хэлэлцэн батлана.Тус намаас УИХ болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ.
- МУ-ын Ерөнхийлөгчийн болон УИХ-ыг сонгууьд эвсэл байгуулж оролцох шаардлагатай гэж үзвэл энэ тухай шийдвэрийг хэлэлцэн батлана.
- Намын санхүүгийн жилийн төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлана.
- Намын хэмжээний санал асуулга явуулах шийдвэр гаргана.
- Зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд намын бага хурлаар намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж болно.
- Намын бага хурал намын Удирдах Зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй сонгоно. Удирдах зөвлөлийн тэнхмийг хэлэлцэж ажилд нь үнэлэлт дүгнэлт өгнө.
- Их хурлын хооронд намын дарга өөрчлөгдөх буюу шинээр сонгох зайлшгүй шаардлага гарвал намын бага хурал намын даргыг сонгох эрхийг эдлэнэ. Гэхдээ нийт гишүүдийн дийлэнх, олонхийн саналаар шийдвэрлэнэ. Намын даргаар сонгогдох хүний талаар аймаг, нийслэлийн намын байгууллага МИАШЛН-аас урьдчилсан санал авсан байна.
- Намын ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарыг намын бага хурал сонгоно. Намын төв хэвлэлийн эрхлэгчийг батлана.
- Намын санхүүгийн жилийн төсөв түүний гүйцэтгэлийн тайланг батлана.
- Намын хэмжээний санал асуулга явуулах шийдвэр гаргана.
- Зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд намын бага хурлаар намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Намын дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хуралд оролцсон гишүүдийн дийлэнх, олонхийн саналаар шийдвэрлэж намын их хуралд оруулан баталгаажуулна.
3.9.2 Намын бага хурлын гишүүд нь олон түмний дунд ажиллах, сонсогчдыг өөртөө татах, боловсон хүчнийг бэлтгэхэд туслалцаа үзүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр намын бодлого шийдвэрийг сурталчилахад биечлэн оролцох, орон нутгийн намын байгууллагад туслах, намын сан хөмрөгийг сайжруулах үүрэгтэй.
3.9.3 Намын бага хурлын гишүүд болон намын гишүүдээс бүрдсэн намын бодлогын үндсэн асуудлыг боловсруулах, сурталчилах үүрэг бүхий төрөлжсөн хэсгүүдийг бага хурлаас байгуулж ажиллуулж болно.
3.9.4 Намын бага хурлыг шаардлагатй үед намын удирдах зөвлөлөөс зарлан хуралдуулна. Мөн бага хурлын гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь шаардсан нөхцөлд бага хуралдуулж болно. Бага Хурлын хуралдаан бүр дарга, орлогч даргаа сонгоно.
Дөрөв. Намын өмч хөрөнгө
4.1 МИАШЛН-ын хөрөнгө нь гишүүдийн татвар, байгууллага хүмүүсээс өргөсөн хандив, төрөөс олгосон хөрөнгө, өөрийн хөрөнгө, намын хэвлэлийн соён гэгээрүүлэх ажиллагааны болон бусад орлогоос бүрдэнэ.
4.2 Намын архив сан хөрөнгө нь түүний халдашгүй бөгөөд хуваагдашгүй өмч мөн.
4.3 Намын бүх шатны байгууллага намын үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор хөрөнгө хуримтлуулах, хандив өргөх ажлыг зохион байгуулна. Энэ тухай болон намын татварын хэмжээ, түүнийг хураах журмыг намын бага хурлаас батлана.
4.4 Намын бүх шатны байгууллага, хөрөнгийн зарцуулалтын талаар жил тутам гишүүдэд мэдээлж байна.
Тав. Санхүүжилтын хороо
5.1 Санхүүжилтын хороо намыг санхүүжүүлэх үүрэгтэй. Намын тэргүүн нь санхүүжилтын хорооны дарга байна.
5.2 Санхүүжилтын хороо 3-аас дээшгүй гишүүдээс бүрдэнэ. Хорооны гипгүүдийг намын Тэргүүний санал болгосноор Удирдах зөвлөл батлана.
5.3 Санхүүжилтын хорооны үйл ажиллагааг Их хурлаар баталсан журмаар зохицуулна.
Зургаа. Бусад байгууллагууд
6.1 МИАШЛН нь намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг дэмжих зорилготой болон олон нийтийн бусад байгууллага, хөдөлгөөнийг бий болгох, дэмжихийг эрмэлзэнэ.
6.2 МИАШЛН нь дэргэдээ хэвлэл, мэдээллийн төвтэй байна. Төв нь Ерөнхий нарийн бичгийн даргын газарт харьяалагдах болно.
6.3 МИАШЛН нь дэргэдээ Залуучуудын, Эмэгтэйчүүдийн ахмадын байгууллага зөвлөлүүдтэй байж болно.
Долоо. Бусад заалт
7.1 Намын бодлого, үйл ажиллагаатай холбоотой бусад харилцааг Их хурлаар баталсан бусад журмаар зохицуулна.
7.2 Дүрэм, тусгай дүрэмд өөрөөр заагаагүй бол намын бүх шатны байгууллагын хуралдааны ирц ердийн олонхи байх ба шийдвэрийг ердийн олонхиор батлана. Шийдвэрийг илээр буюу нууц санал хураалтаар мөн зөвшөөрлөөр гаргаж болно. Шийдвэр нь тогтоолын хэлбэртэй байна. Тогтоолд тухайн хурлыг даргалагч гарын үсэг зурна.