Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Конрад-Аденауэр-Сангийн  төсөл хөтөлбөрүүдийн нэгээхэн хэсэг нь онцгой мэдлэг чадвартай, нийгмийн манлайлагч залуучуудыг цаашид улс орныхоо улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, урлаг болон бусад салбарт хариуцлага хүлээх чадвартай боловсон хүчин болж бэлтгэгдэхэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг. Дээрх зорилтын хүрээнд бид 2016 оноос монголын залуучуудын ТББ-уудын хамгийн том сүлжээ байгууллага болох Монголын Залуучуудын Эвсэлтэй хамтран “KAS - Political Empowerment College” (KAS-PEC) хэмээх улс төрийн залуу манлайлагчдын хөтөлбөрийг Монгол Улсад албан ёсоор хэрэгжүүлж байна.

 

Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид ардчилал, хүний эрх, засаглал, улс төрийн нам, иргэний нийгэм, эдийн засаг болон бусад сэдвээр цахим сургалтад хамрагдахаас гадна, танхимын сургалтын үеэр монгол болон германы салбар, салбарын манлайлагчидтай хэлэлцүүлэг өрнүүлж мөн тухайн сэдвийн уялдаатай интерактив воркшопуудад оролцдог. Жил бүр орон даяар явагддаг нээлттэй сонгон шалгаруулалтын хүрээнд бид улс төр, иргэний нийгэм, сэтгүүл зүй, боловсрол болон судалгааны салбарын төлөөлөл болсон шилдэг залуусыг нэг дор нэгтгэж, тэднийг цаашид Монгол орны нийгмийн эерэг өөрчлөлтийн төлөө хамтран ажиллах нэгдэл болоход нь дэмжлэг үзүүлж байна.

 

KAS-PEC хөтөлбөрийн төгсгөлд хөтөлбөрийн мөн чанар, зорилго, зорилттой нийцүүлсэн төслийг шалгаруулж Конрад-Аденауэр-Сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлдэг билээ. Бидний санаачилсан төслийн агуулга нь аливаа Улсын улс төрийн нам тус улсын ардчиллын хөгжилд чухал нөлөө үзүүлдэг тул залуучуудад улс төрийн нам, тэдгээрийн үзэл баримтлалын тухай мэдлэг, ойлголтыг өгч, тэдэнд улс төрийн үзэл баримтлалаа тодорхойлох боломжийг олгоход чиглэсэн билээ.

 

Зочид:

Э.Гэрэлт-Од, Улс төр судлаач

Б. Болорсайхан, Хүний эрхийн активист

Б.Эрдэнэбулган, Судлаач, KASPEC 2016 оны оролцогч

Ц.Мандхайхатан, Бодлогод залуусын хяналт ТББ тэргүүн

Х.Номингэрэл Эрх зүйч, Судлаач, KASPEC 2016 оны оролцогч

 

VOXPOP нэвтрүүлгийн оролцогчид:

Э. Тамир, KASPEC 2017 оны оролцогч

Ц. Халиун, KASPEC 2017 оны оролцогч

 

KAS-PEC хөтөлбөрийн 2017 оны төслийн багийн оролцогчид:

Ц.Чингүнжав

Э.Ганхуяг

Х.Золжаргал

Т.Мөнхмарал

М.Төгөлдөр

Б.Нямзул

 

Төслийн ерөнхий зөвлөх:

Б. Болорсайхан, Хүний эрхийн активист


Мөн уг төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болсон  Конрад-Аденауэр-Сан, Хүрээ Медиа ХХК, TVZONE, 2016, 2017 оны KAS-PEC хөтөлбөрийн нийт төгсөгч нартаа гүн талархал илэрхийлье!