иргэний хөдөлгөөний НАМЫН ҮНДСЭН ДҮРЭМ


 

 

Бид эх орндоо хүмүүнлэг, энэрэнгүй, иргэний ардчилсан төр-нийгмийг байгуулахын төлөө эвлэлдэн нэгдэж доорх дүрмийг батлан гаргаж байна.

ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НАМЫН ҮНДСЭН ДҮРЭМ

“Иргэний Хөдөлгөөний” намын 2012 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хуралдсан V бага чуулганаар нэмэлт өөрчлөлт оруулсан. /УДШ-д 2012 оны 5 дугаар сарын 4-ний өдөр бүртгэсэн./

Нэгдүгээр бүлэг

1        дүгээр зүйл. Намын нэр, зорилго, зорилт

1.1  Тус намыг “Иргэний Хөдөлгөөний” нам гэж нэрлэнэ. Намын товчилсон нэр нь “ИХ” нам байна. “Иргэний Хөдөлгөөний” нам гэхийг англи хэл рүү “Civil Movement Party” гэж хөрвүүлнэ.

1.2  “Иргэний Хөдөлгөөний” нам нь /цаашид Нам гэнэ/ улс эх орныхоо тусгаар тоггнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлж, аливаа хүний жам ёсны эрх, эрх чөлөө, эрхэмсэг оршихуйг дээдэлж, улс үндэстнийхээ соёл, уламжлалын үнэт зүйлсүүдийг хадгалан хамгаалж, орчин үеийн хөгжил дэвшлийн ололтуудтай уялдуулан хөгжүүлэх замаар нийгмийн дэвшил, нийтийн сайн сайхны төлөө ажиллана. Айл өрх, иргэн бүрт өсөн дэвжих адил тэгш боломж, улс төр, эдийн засаг, нийгмийн тэгш шударга оролцоог бий болгох зорилт тавьж байна.

2        дугаар зүйл. Намын үйл ажиллагааны зарчим, эрхэмлэх үнэт зүйлс

2.1  Нам нь үйл ажиллагаандаа дараах нийтлэг зарчмуудыг баримтална.

2.1.1        Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолыг хангах, нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээддэн биелүүлэх;

2.1.2        Үйл ажиллагаагаа ил тод явуулах;

2.1.3        Гишүүддээ намын удирдах байгууллагын төлөөлөлд орох, сонгуульд нэр дэвших, сонгогдох үндэс нь угсаа, арьсны өнгө, нас хүйс, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаалаар ялгаварлахгүйгээр адил тэгш боломж олгох;

2.1.4        Дотоод асуудлаа ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэх

2.1.5        Үйл ажиллагаагаа нутаг дэвсгэрийн зарчмаар явуулах;

2.1.6        Монгол Улсаас гадаад улстай тогтоосон найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг эрхэмлэн хүндэтгэх;

2.2  Нам нь үндэсний эрх ашиг, аюулгүй байдал харш, хүн төрөлхтний хөгжил дэвшилд үл нийцэх аливаа үзэл номлол, үйл ажиллагааны эсрэг байна.  

2.3  Намын бүх шатны байгууллагууцын сонгуульд нэр дэвшүүлэх үйл ажиллагааг ил тодоор явуулж, саналыг нууцаар хураана.

2.4  Намын аливаа байгууллага асуудлыг чөлөөтэй хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэрлэх бөгөөд цөөнхийн саналд хүндэтгэлтэй хандана.

2.5  Намын эрмэлзэх үнэт зүйлс нь хүний эрх, эрх чөлөөг, нээлттэй нийгэм, чөлөөт өрсөлдөөн бүхий зах зээлийн эдийн засаг, үндэсний уламжлал, шинэчлэл, тэгш эрх, шударга ёс, эв нэгдэл байна.

3        дугаар зүйл. Намын туг, бэлгэдэл, албан хуудас, тамга

3.1  Нам Үндсэн дүрмээрээ тодорхойлогдсон туг, бэлгэдэлтэй байна. 

3.2  Нам бүх шатандаа нэг загварын албан бичгийн хуудас, тамга хэрэглэнэ.

3.3  Намын тугны өргөн, урт нь 1:2 харьцаатай байна. Туг нь тод шар өнгийн дэвсгэр дээр тод хөх өнгөөр Иргэний Хөдөлгөөний нам гэж бичсэн байна.

3.4  Намын бэлгэдэл нь алтан шарыг бэлгэдсэн шар өнгийн дутуй дэвсгэр дээр Иргэний Хөдөлгөөний намын товчлол ИХ гэж томоор бичээд /томоор бичсэн X үсгийн тал нь дугуй дэвсгэрийн гадна талд бичигдэнэ/, дор нь нам гэж жижгээр /жижгээр бичсэн м үсэг дугуй дэвсгэрийн гадна талд бичигдэнэ/ бичсэн байна.

3.5  Намын нэр, туг, бэлгэдэл, албан бичгийн хуудас, тамга, тэмдгийн хэрэглэх журмыг ИБЧ-аас тогтооно.

Хоёрдугаар бүлэг

1        дүгээр зүйл. Намын гишүүнчлэл ба гишүүд дэмжигчдийн эрх, үүрэг

1.1  Намын мөрийн хөтөлбөр, дүрмийг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн үндэс, угсаа,            арьсны өнгө, хүйс, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал ялгаварлахгүйгээр “ИХ” намд гишүүн болон дэмжигч гишүүнээр элсэж болно.

1.2  Намд гишүүн болон дэмжигч байхаа илэрхийлсэн иргэний хүсэлтийг намын анхан шатны байгууллага хүлээн авч 5 хоногт багтаан шийдвэрлэнэ.

1.3  Оршин амьдардаг нутаг дэвсгэрт нь намын анхан шатны байгууллага байгуулагдаагүй тохиолдолд аймаг, дүүргийн намын хороо тухайн иргэнийг        гишүүн болон дэмжигчээр элсүүлж болно.

1.4  Намд элссэн гишүүд, дэмжигчдэд түүнийг элсүүлсэн байгууллага, намын           гишүүнээр элссэн үнэмлэх, дэмжигчийг бүртгэлд авна.  

1.5  Гишүүд, дэмжигчид бичгээр хүсэлт гаргасны үндсэн дээр намаас сайн дураараа гарах буюу намд дахин элсэх эрхтэй.

1.6  “ИХ” намд элссэн гишүүд, дэмжигчид оршин суугаа газрынхаа намын анхан шатны байгууллагад заавал бүртгүүлнэ.

1.7  Гишүүд, дэмжигчид намын үзэл баримтлал, бодлого боловсруулахад болон намаас зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд оролцох эрхтэй.

1.8  Гишүүд, дэмжигчид нь намын зохих шатны удирдах байгууллагад нэр дэвших, дэвшүүлэх эрхтэй.

1.9  Гишүүд, дэмжигчид нь бүх шатны сонгуульд өөрийн намаас нэр дэвшигчийн талаар санал гаргах, нэр дэвшигчийг дэмжих, сурталчлах үүрэгтэй.

1.10          Намын дотоод амьдралын асуудлаар шүүмжлэх, санал тавих, хариу авах эрхтэй.

1.11          Намын байгууллагаас өөрийнх нь тухай хэлэлцэхэд биечлэн оролцох эрхтэй.

1.12          Үзэл бодол, нэр төр, ёс зүйн хувьд намын улс төрийн хамгаалал хүртэх эрхтэй.

1.13          Намд туслах зорилгоор тухайн нутаг дэвсгэр дэх намын анхан шатны байгууллагын дэргэд зөвлөл, бүлгэм, клуб, холбоо байгуулах, эсхүл түүнд нэгдэж ажиллах эрхтэй.

1.14          Намаа үйл ажиллагаагаараа болон санхүүгийн талаар дэмжих эрхтэй.

1.15          Намын удирдах төв байгууллагаас санал болгосны дагуу төрийн байгууллагын удирдах албан тушаалд тоггоосон журмын дагуу томилогдох эрхтэй.

1.16          Намын эрх ашигт үл нийцэх улс төрийн аливаа үйл ажиллагааг дэмжихгүй байх, намын нэр хүнд, эв нэгдлийг хамгаалах үүрэгтэй.

1.17          Гишүүний татвараа тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй.

1.18          Улс төрийн нам, хөдөлгөөн, холбооны гишүүн нь давхар “ИХ” намын дэмжигч байж болно.

1.19          Дэмжигч нь намын үзэл санаа, зарчим, бодлогыг дэмжиж намын үйл ажиллагаанд тодорхой хүрээнд оролцох эрхтэй бөгөөд зөвхөн тухайн эрхийнхээ хүрээнд үүрэг хүлээнэ.

2        дугаар зүйл. Намын гишүүнчлэлээс чөлөөлөх

2.1  Гишүүн, дэмжигчид чөлөөлөгдөх хүсэлтээ харьяаллын дагуу аль нэг шатны намын байгууллагад бичгээр ирүүлснээс хойш 30 хоногийн дотор гишүүнийг бүх шатны намын бүртгэлээс хасуулахыг тухайн шатны нам хариуцна.

2.2  Хэрэв өмнөх заалт дээр заасан хугацаанд хэрэгжээгүй бол гишүүнийг чөлөөлөгдсөнд тооцно.

3        дугаар зүйл. Намын гишүүнд шийтгэл хүлээлгэх үндэслэл, хэлбэр

3.1  Намын гишүүнд дараах үндэслэлээр шийтгэл ногдуулж болно:

3.1.1        Улс төрийн сонгуульд өөрийн намаас нэр дэвшигчтэй бие даан нэр дэвшиж өрсөлдсөн:

3.1.2        Аль нэг шатны сонгуульд нэр дэвшсэн этгээд тодорхой асуудлаар намтай байгуулсан гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй

3.1.3        Үндсэн дүрмийг болон гишүүд, дэмжигчдийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь шийтгэл ногдуулах үндэслэл нь болохыг хяналтын зөвлөлийн /цаашид ХЗ гэх/ хурлаар хэлэлцэж тогтоосон

3.1.4        Намын албан тушаалтай гишүүн Үндсэн дүрмийг зөрчсөн бөгөөд энэ нь түүнийг уг албан тушаалаас огцруулах үндэслэл мөн гэж ХЗ тоггоосон.

3.1.5        Намын Удирдах Дээд байгуулагын гишүүд нь татвараа хугацаанд нь төлөөгүй

3.1.6        Намын Удирдах Дээд байгуулагын гишүүд нь намын дотоод асуудлаар дур мэдэн олон нийтэд хандсан мэдээлэл хийсний улмаас намын нэр хүнд, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн гэж ХЗ-ийн дүгнэлт гарсан.

3.2  Намын гишүүнээс хасч байгаа үндэслэлийн талаар ХЗ-өөс тухайн гишүүнд бичгээр мэдэгдэнэ.

3.3  Тухайн гишүүн ХЗ-ийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо дээд шатны аймаг, нийслэлийн намын Хяналтын Зөвлөлд гаргаж болох бөгөөд түүнийг нэг сарын дотор хянан шийдвэрлэнэ. Аймаг, дүүргийн Хяналтын Зөвлөлийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл Хяналтын Ерөнхий Зөвлөлд хандаж болно.

3.4  Намын шийтгэл дараах хэлбэртэй байна:

3.4.1        Намын гишүүнээс хасахыг сануулах

3.4.2        Намын гишүүнээс хасах

3.4.3        Ямар нэгэн уцирдах албан тушаалд шинээр томилох буюу нэр дэвшүүлэхгүй байх

3.5  Намын шийтгэлийг ХЗ-өөс гаргасан үндэслнлийг харгалзан ЕНБ-ийн даргын тушаалаар ногдуулна.

3.6  ЕНБ-ийн даргад ногдуулах шийтгэлийг УТЗ-өөр хэлэлцэж, намын даргын тушаалаар гаргана.

3.7  Намаас хасагдсан иргэн 2 жилийн дараа гишүүнээр дахин элсэх хүсэлтийг Хяналтын Ерөнхий Зөвлөлд гаргаж болно.

Гуравдугаар бүлэг

1        дүгээр зүйл. “ИХ” намын удирдах дээд байгууллага

1.1  “ИХ” намын удирдах дээд байгууллага нь намын Их Хурал байна. “ИХ” намын ИХ Хурлыг “Иргэний ИХ Чуулган” /цаашид Иргэний Их Чуулган гэнэ/ гэж нэрлэнэ.

1.2  ИИЧ-ыг 4 жил тутам 1-2 удаа зарлан хуралдуулна.

1.3  ИИЧ-ны чөлөөт цагт Намын Бага Хурал буюу Иргэний Бага Чуулган / Иргэний Бага Чуулган/ хуралдана. Иргэний Бага Чуулганы төлөөлөгчдийг Иргэний Их Чуулганаас сонгоно.

1.4  Иргэний Их Чуулганыг зарлан хуралдуулах тов, түүнд оролцуулах төлөөлөгчийн тоог “Иргэний Бага Чуулган” /цаашид Иргэний Бага Чуулган гэнэ/ тогтооно. Иргэний Их Чуулганы төлөөлөгчийн тоо нь 250-иас багагүй байна.

1.5  Иргэний Бага Чуулганы гишүүдийн 55 дээш хувийн саналаар эсвэл намын Улс Төрийн Зөвлөлийн олонхийн саналаар ээлжит бус Иргэний Их Чуулганыг зарлан хуралдуулж болно.

1.6  Ээлжит бус Иргэний Их Чуулганы тов тогтоох болон хуралдаан явуулах журмыг Иргэний Бага Чуулганы саналыг харгалзан намын дарга тогтооно.

2        дугаар зүйл. Иргэдийн Их Чуулганы бүрэн эрх

2.1  Намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг батламжлах

2.2  Намын дүрэм, дүрэмд оруулсан шинэчилсэн найруулга, нэмэлт, өөрчлөлтийг батламжлах;

2.3  Намыг өөрчлөн байгуулах, үйл ажиллагааг нь зогсоох, нэрийг нь өөрчлөх;

2.4  Намын нэр, туг, бэлгэдлийн загварыг батлах, өөрчлөх;

2.5  Иргэний Бага Чуулган болон Улс төрийн зөвлөлөөс Иргэний Их Чуулганаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн бусад асуудал;

2.6  ХЕЗ-ийн дарга гишүүдийг сонгох, чөлөөлөх.

2.7  Иргэний Бага Чуулган болон Хяналтын Ерөнхий Зөвлөлийн тайланг хэлэлцэх, Иргэний Их Чуулганы чөлөөт цагт тэдгээрийн бүрэлдэхүүнийг сонгох,

2.8  Улс төрийн намын тухай 13.4-т заасныг үндэслэн зарим эрхийг Иргэний Бага Чуулганд шилжүүлэх,

3        дугаар зүйл. ИИЧ-ны эрх зүйн чадамж

3.1  Иргэний Их Чуулганд оролцвол зохих нийт төлөөлөгчдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хурал хүчин төгөлдөр болох ба хуралд оролцогсдын саналаар ИИЧ-ны тогтоол хүчин төгөлдөр болно.

3.2  Иргэний Их Чуулганы хуралдааны дэгийг Иргэний Их Чуулган өөрөө тогтооно.

3.3  Иргэний Их Чуулганыг түүнээс сонгогдсон Тэргүүлэгчид удирдана.

4        дүгээр зүйл. ИБЧ, түүнийг бүрдүүлэх журам

4.1  Иргэний Бага Чуулган нь Иргэний Их Чуулганы чөлөөт цагт үйл ажиллагаа явуулах намын эрх барих удирдах дээд байгууллага бөгөөд намын улс төрийн бодлого боловсруулах үндсэн үүрэгтэй.

4.2  Иргэний БагаЧуулган нь 180 гишүүнтэй байна.

4.3  Иргэний Бага Чуулганы гишүүдийг дараах байдлаар бүрдүүлнэ:

4.3.1        Аймаг, нийслэл, дүүргийн намын байгууллага тус бүрээс сонгогдсон 5 гишүүн, мөн ажил үүргийнхээ хувьд аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дарга;

4.3.2        Намын дарга;

4.3.3        Намын дэд дарга нар;

4.3.4        Ерөнхий нарийн бичгийи дарга;

4.3.5        Улс Төрийн Зөвлөлийн гишүүд;

4.3.6        Улс Төрийн Зөвлөлөөс санал болгосон 10 хүртэлх гишүүн;

4.4  Иргэний Бага Чуулганы бүрэн эрхээ хэрэгжүүлэх хэлбэр нь ИБЧ-ны хуралдаан байна. ИБЧ-ны бүрэн эрхийн хугацаа Иргэний Их Чуулганы бүрэн эрхийн хугацаагаар тодорхойлогдоно.

4.5  Иргэний Бага Чуулганы бүрэн эрхийн хугацаа дуусмагц түүний гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно.

4.6  Иргэний Бага Чуулганы гишүүдийг нөхөн сонгох журмыг Иргэний Бага Чуулганаас тогтооно.

4.7  Иргэний Бага Чуулганы гишүүний бүрэн эрхийн хугацаа дараах үндэслэлээр дуусгавар болно.

4.7.1        Иргэний Бага Чуулганы бүрэн эрхийн хугацаа дууссанаар;\

4.7.2        Гишүүнээс гарах тухай өөрөө хүсэлт гаргаснаар;

4.7.3        Намын гишүүнээс хасах шийтгэл ногдуулснаар;

4.7.4        Гишүүн нас барснаар;

4.7.5        Иргэний Бага Чуулганы гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох үндэслэл Улс төрийн Зөвлөлийн болон Хяналтын Зөвлөлийн гишүүдэд нэг адил хамаарна.

5        дугаар зүйл. ИБЧ-ны Хуралдаан

5.1  Иргэний Бага Чуулганы хуралдаан ээлжит болон ээлжит бус байж болно. Ээлжит хуралдааныг жилд 1 удаа зарлан хуралдуулна.

5.2  Хурлын товыг Улс Төрийн Зөвлөлийн саналыг ундэслэн намын дарга тогтоох ба хурал болохоос хоёр долоо хоногийн өмнө гишүүдэд зарлана.

5.3  Хурлаар хэлэлцэх асуудлын дараалал болон урьдчилан судлах шаардлагатай гэж үзсэн зарим материалыг гишүүдэд хүргүүлэх ба тэдгээрийн саналыг урьдчилан бичгээр авч болно.

5.4  Хэлэлцэх асуудлын дараалалд тусгагдаагүй зүйлийг ИБЧ-ны хуралдаанаар хэлэлцэхийг хориглоно, Харин хуралд оролцсон нийт гишүүдийн дийлэнх олонхийн саналаар дараалалд тусгагдаагүй асуудлыг хэлэлцэж болно.

5.5  Иргэний Бага Чуулганы нийт гишүүдийн гуравны нэгээс дээш хэсгийн шаардсанаар эсвэл намын даргын саналаар ээлжит бус хурлыг хэдийд ч зарлан хуралдуулж болно. Хурлын товыг намын дарга тогтоох ба хурал болохоос 7 хоногийн өмнө гишүүдэд зарлана.

5.6  Иргэний Бага Чуулганы ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудалд бичгээр санал авна.

5.7  Хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй зүйлийг хэлэлцэх журам ээлжит бус хуралд нэг адил хамаарна.

5.8  Энэ дүрэмд өөрөөр зааснаас бусад тохиолдолд Иргэний Бага Чуулганы гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хурал хүчин төгөлдөр болох ба хуралд оролцогсдын олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.

6        дугаар зүйл. ИБЧ-ны бүрэн эрх

6.1  Намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг батлах

6.2  Иргэний Бага Чуулганы гишүүдийг сонгох, чөлөөлөх;

6.3  Улс Төрийн Зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх;

6.4  Намын даргыг сонгох, чөлөөлөх

6.5  Намын даргын санал болгосноор Дэд дарга нарыг сонгох, чөлөөлөх;

6.6  Намын даргын санал болгосноор Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох, чөлөөлөх;

6.7  Шаардлагатай гэж үзвэл намын хүндэт даргыг өргөмжлөх;

6.8  Намын удирдлагын ажлын тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх;

6.9  Улс Төрийн Зөвлөлийн санал болгосноор тус намын гишүүн буюу намыг дэмжигч иргэнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүлэх асуудлаар шийдвэр гаргах;

6.10          Парламентэд суудалтай бусад намтай хамтран Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эсэх асуудлаар шийдвэр гаргах, нэр дэвших иргэнийг хэлэлцэж батлах;

6.11          Бүх шатны сонгуульд бусад намуудтай эвсэж орох, тэдгээртэй түншлэл байгуулах эсэх асуудлаар шийдвэр гаргах;

6.12          Намын жилийн төсвийн төслийг хэлэлцэж батлах;

6.13          Намын төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж батлах;

6.14          Намын дүрмийг дагалдан гарах бусад заавар, журмыг хэлэлцэж батлах;

6.15          Бодлогын зөвлөлүүдийн үйл ажиллагааны журмыг тогтоох;

6.16          Иргэний Бага Чуулган зарим бүрэн эрхээ Улс Төрийн Зөвлөлд шилжүүлж болно. Энэ тухай асуудал хэлэлцэх Иргэний Бага Чуулганы хуралдаанд гишүүдийн олонх хүрэлцэн ирсэнээр хурал хүчин төгөлдөр болох ба хуралд оролцогчдын дийлэнх олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.

7        дугаар зүйл. Бодлогын Зөвлөл ба түүний бүтэц, зохион байгуулалт

7.1  Иргэний Бага Чуулганы чөлөөт цагт УТЗ-ийн болон намын удирдлагын үйл ажиллагааг дараах бодлогын зөвлөлүүд дэмжин ажиллаж улс төрийн бодлого боловсруулж саналаа УТЗ-д оруулж хэлэлцүүлнэ. Үүнд:

7.1.1        Намын мөрийн хөтөлбөр, сургалт, сурталчилгаа, судалгааны бодлогын зөвлөл

7.1.2        Хүний нөөц, сонгуулийн бодлогын зөвлөл

7.1.3        Намын байгуулалтын бодлогын зөвлөл

7.1.4        Санхүүжилтийн бодлогын зөвлөл

7.2  Бодлогын зөвлөл орон тооны бус байна.

7.3  Бодлогын зөвлөл тус бүр нэг буюу хэд хэдэн зөвлөхтэй /гаднаас/ байж болно.

7.4  Бодлогын зөвлөлийг дараах байдлаар бүрдүүлнэ. Үүнд:

7.4.1        Улс төрийн Зөвлөлөөс санал болгосон 2 гишүүн /Улс Төрийн Зөвлөлийн/;

7.4.2        Аймаг, дүүргийн намын хороо тус бүрээс санал болгосон 1-2 гишүүн /ИБЧ-ны гишүүн/;

7.4.3        Ажил үүргийн хуваарь ёсоор тухайн асуудлыг хариуцдаг Дэд дарга нар болон Ерөнхий нарийн бичгийн дарга;

7.4.4        Бодлогын зөвлөлийн үйл ажиллагааг дэд дарга нар удирдлагаар хангаж явуулах ба УТЗ-д улирал бүр тайлагнана.

8        дугаар зүйл. Намын гүйцэтгэх удирдлагын байгууллагууд

8.1  Намын гүйцэтгэх удирдлагыг хангах Дээд байгууллага нь Улс Төрийн Зөвлөл /цаашид УТЗ гэнэ/ байна.

8.2  Улс Төрийн Зөвлөл нь Иргэний Бага Чуулганы чөлөөт цагт намын үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангах байгууллага мөн.

8.3  Улс Төрийн Зөвлөлд Дарга, Дэд дарга нар болон Ерөнхий нарийн бичгийн дарга ажил үүргийнхээ хувьд шууд орно. Бусад гишүүдийг Иргэний Бага Чуулганаас 4 жилийн хугацаагаар сонгоно. Улс Төрийн Зөвлөлд Иргэний Бага Чуулганы гишүүд нэр дэвших болон нэр дэвшүүлэх эрхтэй.

8.4  Улс Төрийн Зөвлөлд нь нийт 5-9 гишүүнтэй байна.

8.5  Улс Төрийн Зөвлөлийг сард 1-ээс доошгүй удаа зарлан хуралдуулна. Шаардлагатай гэж үзвэл намын дарга Улс Төрийн Зөвлөлийн ээлжит бус хурлыг хэдийд ч зарлан хуралдуулж болно.

8.6  Улс Төрийн Зөвлөлийн хуралдааныг Дарга, түүний эзгүйд, түүний даалгаснаар аль нэг Дэд дарга удирдана.

8.7  Улс Төрийн Зөвлөлийн хуралдаанд гишүүдийн олонхи нь оролцсон бол хүчинтэйд тооцно.

8.8  Улс Төрийн Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж буй асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргана.

8.9  Шаардлагатай тохиолдолд Улс Төрйин Зөвлөлийн хуралдааныг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж болно.

9        дүгээр зүйл. Улс Төрийн Зөвлөлийн бүрэн эрх

9.1  Улс Төрийн Зөвлөл нь дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

9.1.1        Иргэний Их Чуулган болон Иргэний Бага Чуулганы шийдвэрийн биелэлтийг хангаж, намын үйл ажиллагааг удирдлагаар хангана.

9.1.2        Нийгэм, эдийн засаг, улс төрийн асуудлаар тогтмол санал дүгнэлт гаргах;

9.1.3        Намын орон нутгийн байгууллагуудыг нэгдмэл удирдлагаар хангах;

9.1.4        Намын гадаад харилцааг эрхлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх;

9.1.5        Намын санхүү, аж ахуйг эрхэлсэн албан тушаалтны ажилд хяналт тавих;

9.1.6        Намын аж ахуй, санхүүгийн байдлын талаар намын Иргэний Их Чуулган, Иргэний Бага Чуулганд тайлагнахын зэрэгцээ намын Хяналтын Ерөнхий Зөвлөлд тухай бүр мэдээлж байх;

9.1.7        Намын Дэд Дарга нар болон Ерөнхий Нарийн Бичгийн Дарга нарын ажил үүргийн хуваарь тогтоох;

9.1.8        Бодлогын зөвлөлүүдээс оруулсан асуудлуудыг авч хэлэлцэх;

9.1.9        Холбогдох бодлогын зөвлөлийн саналыг үндэслэн бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх, бусад улс төрийн хүчинтэй эвсэх буюу хамтарч оролцох эсэх талаар асуудал боловсруулж Иргэний Бага Чуулганд оруулах;

9.1.10    Намын тамгын газрын даргыг томилуулах, чөлөөлөх асуудлаар намын Тэргүүний оруулсан саналыг авч шийдвэрлэх;

9.1.11    Шаардлагатай гэж үзвэл намын бодлогын тулгамдсан асуудлаар нийт гишүүдийн дунд санал асуулга явуулах;

9.1.12    Намын санхүүгийн асуудлыг хариуцаж санхүүгийн үйл ажиллагааны журмыг зохицуулсан тогтоол гаргана.

9.1.13    Хэрэг Эрхлэх Газрын бүтэц, бүрэлдэхүүнд, үйл ажиллагааны журмыг тогтоох;

10    дугаар зүйл. Намын Удирдлага

10.1          Нам нь Дарга, Дэд дарга нар болон Ерөнхий нарийн бичгийн даргатай байна. Намын Дарга, Дэд дарга нар болон Ерөнхий нарийн бичгийн даргыг “Намын удирдлага” гэнэ. Дэд дарга 4 хүртэл байна.

10.2          Намын Дарга нь тус намыг хууль ёсоор төлөөлөх эрх бүхий сонгуульт албан тушаалтан мөн.

10.3          Намын Даргыг Иргэний Их Чуулганаас 4 жилийн хугацаатай сонгоно. Намын Даргыг нэг удаа улируулан сонгож болно.

10.4          Намын Дарга дараах эрх, үүрэгтэй байна:

10.4.1    Намын гишүүдийн дотоод эв нэгдлийг хангах;

10.4.2    Намыг төлөөлөн Монгол улсын болон гадаад улсын байгууллага, иргэд, олон улсын байгууллагатай харилцах;

10.4.3    Намын дэд дарга нар болон ЕНБ даргыг сонгох, огцруулах асуудлаар УТЗ-д санал оруулах;

10.4.4    Аймаг, дүүргийн намын дарга нарыг батламжлах;

10.4.5    Намын Дарга нь УТЗ-ийн зөвшөөрснөөр мэргэжлийн зөвлөхтэй байж болно. Хэд хэдэн мэргэжлийн зөвлөхтэй бол зөвлөхүүдийн танхим байгуулж болно.

10.4.6    Намын Даргын эзгүйд түүний санал болгосноор аль нэг дэд дарга түүнийг орлон ажиллана.

10.4.7    Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас намын Дарга үүрэгт ажлаасаа чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргавал Улс Төрийн Зөвлөлөөр дамжуулан Иргэний Их Чуулганаар шийдвэрлүүлнэ.

10.4.8    Намын даргын хүсэлтийн дагуу Иргэний Их Чуулган хуралдах хүртэл хугацаанд түүний үүргийг Улс Төрийн Зөвлөл, аль нэг дэд даргад түр хариуцуулна. Энэхүү асуудлаар ээлжит бус Иргэний Бага Чуулганыг зарлан хуралдуулна.

10.4.9    Намын дарга нь намын дэд дарга нар болон, ЕНБ даргад намын үйл ажиллагааны болон улс төрийн бодлогын талаар чиглэл, зөвлөмж өгөх.

10.5          Намын дэд дарга дараах эрх, үүрэгтэй байна:

10.5.1    Бодлогын зөвлөлүүдийг удирдах;

10.5.2    Бүх шатны сонгуулийн бэлтгэл ажлыг арга зүйн удирдлагаар хангаж, сонгуулийн ажлын явц, үр дүнг Намын дарга болон Улс төрийн зөвлөлд тайлагнах;

10.5.3    Бусад намууд болон төрийн бус байгууллагуудтай намын даргаас өгсөн итгэмжлэлийн дагуу намыг төлөөлж харилцах;

11    дүгээр зүйл. Ерөнхий нарийн бичгийн дарга

11.1          Ерөнхий нарийн бичгийн дарга нь /цаашид Ерөнхий Нарийн Бичгийн Дарга гэнэ/ намын хэрэг эрхлэх газрыг ерөнхий удирдлагаар хангах үүрэг бүхий орон тооны албан тушаалтан мөн.

11.2          Ерөнхий Нарийн Бичгийн Дарга дараах эрх, үүрэгтэй байна:

11.2.1    Намын гишүүдийн улс төрийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх тэднийг намын ажлын талаарх мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;

11.2.2    Хэрэг Эрхлэх Газрын төсвийг захиран зарцуулах;

11.2.3    Хэрэг Эрхлэх Газрын үйл ажиллагааг Иргэний Бага Чуулган, Улс Төрийн Зөвлөл болон намын даргын өмнө хариуцан тайлагнах;

11.2.4    Хэрэг Эрхлэх Газрын үйл ажиллагааны болон төсвийн зарцуулалтын тайланг жил бүр гаргаж, дараа жилийн нэгдүгээр улиралд багтаан Улс Төрийн Зөвлөл болон Иргэний Бага Чуулганаар хэлэлцүүлэх;

11.2.5    Намын өдөр тутмын үйл ажиллагааг хангах зорилгоор Хэрэг Эрхлэх Газарт иргэдийг авч ажиллуулах, тэдэнтэй тогтоосон журмын дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, тэдэнд сахилгын шийтгэл ногдуулах, шагнаж урамшуулах;

11.2.6    Хэрэг Эрхлэх Газрын дотоод журам, ажилтнуудын хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад журам, зааврыг батлах;

11.2.7    УТЗ-өөс олгосон эрх хэмжээний хүрээнд Хэрэг Эрхлэх Газрыг төлөөлж бусадтай хууль тогтоомжийн дагуу гэрээ хэлцэл хийх;

11.2.8    Иргэний Их Чуулган, Иргэний Бага Чуулган болон Улс Төрийн Зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

11.2.9    Намын архив, албан хэрэг хөтлөлтийг зохих хууль тогтоомж, дурэм, зааврын дагуу зохион байгуулж хариуцах;

11.2.10Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно.

11.2.11Намын дэргэдэх ажлын албаны нэгжийн удирдлагыг Ерөнхий нарийн бичгийн даргын санал болгосноор Улс Төрийн Зөвлөл, бусад ажилтныг холбогдох нэгжийн удирдлагын санал болгосноор Ерөнхий нарийн бичгийн дарга томилж, чөлөөлнө.

Дөрөвдүгээр бүлэг

1        дүгээр зүйл. Намын Хяналт

1.1  “ИХ” намын дотоод хяналтыг “ИХ” намын Хяналтын Ерөнхий Зөвлөл, орон нутгийн намын байгууллагуудын дэргэдэх Хяналтын Зөвлөл тус тус хэрэгжүүлнэ.

1.2  Хяналтын Ерөнхий Зөвлөлийг Иргэний Их Чуулганаас 5-7 хүртэл гишүүнтэй, аймаг, нийслэл, дүүргийн Хяналтын зөвлөлийг тэдгээрийн иргэдийн бага хурлаас 3-5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 4 жилийн хугацаагаар тус тус сонгоно. Намын анхан шатны байгууллагуудын дэргэдэх хяналтын зөвлөлийг 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр 4 жилийн хугацаагаар сонгоно.

1.3  Хяналтын Ерөнхий Зөвлөлийн дарга, гишүүдийг Иргэний Их Чуулганаас, аймаг, нийслэлийн Хяналтын Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно.

1.4  Иргэний Их Чуулган, аймаг, дүүргийн намын Иргэдийн Бага Хурлын чөлөөт цагт Хяналтын Зөвлөлийн гишүүний орон гарвал “ИХ” намын ИБЧ болон аймаг, дуүргийн намын хороо нөхөн сонгож болно.

1.5  Иргэний Их Чуулганд ажлаа тайлагнах,

2        дугаар зүйл. Намын Хяналтын байгууллагын бүрэн эрх

2.1  “ИХ” намын Хяналтын Ерөнхий Зөвлөл дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

2.1.1        Намын дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих

2.1.2        Намын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих

2.1.3        Төрийн улс төрийн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон намын гишүүний ёс зүйн талаар шаардлагатай тохиолдолд дүгнэлт гаргах

2.1.4        Намын гишүүдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх

2.1.5        Намаас хасагдсан гишүүний гомдлыг хянаж шийдвэрлэх

2.1.6        Намын сонгуульт болон төрийн улс төрийн албан тушаалд сонгогдох, томилогдох гишүүн, түүнчлэн Иргэний Их Чуулган, Иргэний Бага Чуулган, болон бусад доод шатны намын хурлуудаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн талаар намын зохих шатны байгууллагад санал дүгнэлт оруулах

2.1.7        Аймаг, дүүргийн Хяналтын Зөвлөлийг арга зүйн удирдлагаар хангах

2.1.8        Намын гүйцэтгэх байгууллага, сонгуультан, албан тушаалтнаас хууль болон намын дүрмийг зөрчсөн шийдвэр гаргасан, үйл ажиллагаа явуулсан тохиолдолд түүнийг хүчингүй болгох; Иргэний Их Чуулганд ажлаа тайлагнах,

2.2  Аймаг, дуүргийн болон анхан шатны намын байгууллагын дэргэдэх Хяналтын Зөвлөл нь 2.1.5, 2.1.7-оос бусад дээр дурдсан бүрэн эрхүүдийг харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлнэ.

3        дугаар зүйл. Хяналтын Зөвлөлийн хуралдаан

3.1  Хяналтын Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

3.2  Хяналтын Зөвлөлийн хуралдааныг дарга нь зарлан хуралдуулж удирдана.

3.3  Хяналтын Зөвлөлийн гишүүдийн олонхи нь оролцсон бол хуралдааныг хүчинтэйд тооцно. Намын анхан шатны байгууллагын дэргэдэх ХЗ бүрэн бүрэлдэхүүнээрээ асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэнэ.

3.4  Хэлэлцэж буй асууддыг хуралдаанд оролцож буй гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргана.

3.5  Хяналтын Зөвлөлийн хуралдааны явцын тухай тэмдэглэл хөтөлнө.

3.6  Хяналтын Зөвлөлийн хурлын тогтоол, тэмдэглэлд хуралдаан даргалагч гарын үсэг зурна.

3.7  Удирдах албан тушаалтанууд хууль болон дүрэм ноцтой зөрчсөн тохиолдолд Иргэний Бага Чуулганд албан тушаалаас нь огцруулах санал оруулна.

Тавдугаар бүлэг

1        дүгээр зүйл. Аймаг, дүүрэг, сум, хороо, багийн намын байгууллага, бүтэц, зохион байгуулалт

1.1  Нам нь нутаг, дэвсгэрийн шинжээр зохион байгуулагдах ба дараах нэртэй байна.

1.2  Аймаг, дүүрэгт “Намын хороо”, сум, хороо, багт намын үүртэй байна.

1.3  Аймаг, дүүргийн намын эрх барих байгууллага нь “Намын Бага Хурал” байна. Сум, хороо, багт “Бүх гишүүдийн хурал” байна. Намын бага хурал, Бүх гишүүдийн хурал нь нь анхан шатны байгууллагаас сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ. Намын хурлуудын эрхээ хэрэгжүүлэх хэлбэр нь ээлжит ба ээлжит бус байж болно.

1.4  Бага Хурлын болон Бүх гишүүдийн хурлын тов, төлөөлөгчийн тоо, тэдгээрийг сонгох журмыг Улс Төрийн Зөвлөлөөс өгсөн чиглэлийг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн Намын Хороо болон сум, хороо, багийн Намын үүрийн Тэргүулэгчид тогтооно.

1.5  Аймаг, нийслэл, дүүргийн намын Бага хурал нь дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

1.5.1        Аймаг, дүүргийн намын байгууллагуудын бодлого, зорилтыг тодорхойлох

1.5.2        Аймаг, дүүргийн намын хорооны тайланг хэлэлцэх,

1.5.3        Аймаг, дүүргийн Хяналтын Зөвлөлийн тайланг хэлэлцэх;

1.5.4        Аймаг, дүүргийн намын хороо болон Хяналтын Зөвлөлийн бүрэлдэхүүний тоог тоггоож 2 жилийн хугацаагаар сонгох.

2        дугаар зүйл. Бага хурлын хуралдаан

2.1  Бага хурал нь хоёр жилд нэг удаа хуралдана.

2.2  Намын хорооны гишүүдийн олонхи эсвэл намын хорооны дарга шаардсан бол Бага хурлын ээлжит бус хуралдааныг зарлах бөгөөд ингэхдээ энэ дүрэмд заасан журмыг баримтална.

2.3  Бага хуралд сонгогдсон төлөөлөгчдийн олонх нь оролцсон бол хуралдааныг хүчинтэйд тооцно.

2.4  Бага хурлын хуралдааныг түүнээс сонгогдсон дарга, орлогч дарга, тэргүүлэгчид удирдана.

2.5  Хэлэлцэж буй асуудлыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргана.

2.6  Бага хурлын хуралдааны явцын тухай тэмдэглэл хөтөлнө.

2.7  Бага хурлын тогтоол, тэмдэглэлд хуралдаан даргалагч нар гарын үсэг зурна.

3        дугаар зүйл. Аймаг, дүүргийн Намын хороо, түүний бүрэн эрх

3.1  Аймаг, дүүргийн Намын Хороог аймаг, нийслэл, дүүргийн намын Бага Хурлаас дөрвөн жилийн хугацаагаар сонгох бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

3.1.1        Намын анхан шатны байгууллагыг удирдах, тэдэнд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах

3.1.2        Намын дүрэм, мөрийн хөтөлбөр, намын Их, Бага чуулган, аймаг, дүүргийн намын бага хурлын шийдвэрийн хэрэгжилтийг орон нутагг зохион байгуулах

3.1.3        Намын хорооны дарга, дэд даргыг сонгох;

3.1.4        Аймаг, дүүргийн намын хорооны дарга, дэд даргыг оролцуулан 7-9 хуртэл хүний бүрэлдэхүүнтэй сонгох;

3.1.5        Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь “ИХ” намын читлэл өгөх

3.1.6        Аймаг, дүүргийн намын байгууллагын боловсон хүчний бодлого боловсруулах, хэрэгжүүлэх

3.1.7        Монгол Улсын Ерөнхийлөгчид болон УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх талаар санал гаргах, тэдгээрийн сонгуулийн ажлыг орон нутагт зохион байгуулах;

3.1.8        Аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх, сонгуулийн ажлыг зохион байгуулах;

3.1.9        Аймаг, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг Намын УТЗ-тэй зөвшилцөн шийдвэрлэх;

3.1.10    Орон нутгийн сонгуулийн үр дүнд “Эвсэл” байгуулж, ажиллах шаардлага гарвал энэ тухай УТЗ-тэй зөвшилцөн шийдвэр гаргах;

3.1.11    Намын гишүүдийн бүртгэл хөтлөх;

3.1.12    Намын санхүүг бэхжүүлэх;

3.1.13    Намын байгууллагын архив, албан хэрэг хөтлөх ажлыг зохих хууль, тогтоомж, дүрэм, зааврын дагуу зохион байгуулах;

3.1.14    Намын хорооны хурлыг жилд нэгээс доошгүй удаа хуралдуулах;

3.1.15    Аймаг, дүүргийн намын хороод нь холбогдох хуулийн болон намын дүрмийн дагуу тухайн шатны ИТХ дахь намын бүлгийн ажиллах журмыг тогтооно.

3.1.16    Аймаг, дүүргийн намын хороо ИБЧ-ны чөлөөт цагт орон гарсан гишүүнээ нөхөн сонгож болно.

4        дүгээр зүйл. Аймаг, дүүргийн Намын хорооны Тэргүүлэгчид, намын дарга

4.1  Аймаг, дүүргийн намын хорооны хурлын чөлөөт цагт түүний бүрэн эрхийг Тэргүүлэгчид хэрэгжүүлж үр дүнг намын хорооны хуралд тайлагнана. Мөн Намын Хорооны жилийн төсөв түүний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж батлана. Тэргүүлэгчдийн эрхийг намын хорооноос тусгайлан тогтоож болно.

4.2  Тэргүүлэгчид бүрэлдэхүүнийхээ олонхийн ирцтэйгээр асуудлыг хэлэлцэж олонхийн саналаар тогтоол гаргах бөгөөд хуралдааныг аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дарга, түүний эзгүйд дэд дарга удирдаж, шийдвэрг гарын үсэг зурж баталгаажуулна.

4.3  Аймаг, дүүргийн намын хорооны дарга нь намын дарга байна.

4.4  Намын хорооны гишүүдийн олонхийн болон намын даргын саналаар Намын хорооны хурлыг зарлан хуралдуулж болно.

5        дугаар зүйл. Намын анхан шатны байгууллага

5.1  Намын Анхан Шатны Байгууллага дор дурдсан бүгэцтэй байна:

5.1.1        Дүүрийн намын хороо,

5.1.2        Сум, хорооны намын үүр

5.2  Намын гишүүдийн тоо, байршлыг харгалзан сум болон дүүргийн хооронд намын хороо, үүр, хэсэг байгуулж болно. Гадаад оронд оршин суугаа “ИХ” намын гишүүд, дэмжигчид клуб, бүлгэм байгуулж болно.

5.3  Намын гишүүдийн тоо, байршил, саналыг харгалзан НАШБ-ыг аймаг, нийслэлийн намын хорооны тоггоолоор байгуулна. Сум, дүүргийн намын хороо, үүр нь харьяа нутаг дэвсгэрийн намын үүрүүдийг удирдлагаар хангана.

5.4  Сонгуулийн үед хөрөнгө хүч, үйл ажиллагаагаа зохицуулах зорилгоор намын анхан шатны хэд хэдэн байгууллага нэгдэн тойргийн намын байгууллага байгуулан ажиллуулж болно.

5.5  Сум, дуургийн намын хороо, үүрийн хурлаар дарга, дэд дарга, тэргуулэгчдийг 5-7 хүний бүрэлдэхүүнтэйгээр 4 жилийн хугацаагаар, харьяа хороо, уурийн гишүүдийн хурлаар дарга, тэргүүлэгчдийг 3-5 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 жилийн хугацаагаар тус тус сонгоно.

5.6  НАШБ албан бичгийн хэвлэмэл хууцас, тэмдэг хэрэглэж болно.

6        дугаар зүйл. Намын Анхан Шатны Байгууллагын бүрэн эрх

6.1  НАШБ нь бие даан ажиллаж дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1        Гишүүд, дэмжигчдийнхээ эгнээг өргөтгөж, гишүүд, дэмжигчдийн тоо бүртгэлийг хөтлөн явуулах;

6.1.2        Намын үйл ажиллагаа болон шаардлагатай бусад асуудлаар гишүүддээ тогтмол мэдээлэл өгөх;

6.1.3        Төрийн болон орон нутгийн сонгуулийн үед идэвхтэй үйл ажиллагаа явуулж, намаас нэр дэвшигчдэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

6.1.4        Намын удирдах дээд байгууллагаас гаргах баримт бичиг, шийдвэрийн төслийн талаар саналаа илэрхийлэх;

6.1.5        Сум, дуүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх;

6.1.6        Намын удирдах дээд байгууллагад сонгогдох, түүнчлэн харьяалах нутаг дэвсгэрт УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль, ИТХ-ын болон Засаг даргад нэр дэвшүүлэх хүмүүсийн талаар саналаа илэрхийлэх;

6.1.7        Санхүүгийн хувьд бие даан ажиллахыг эрмэлзэх, намын санхүүг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх;

6.1.8        Гишүүдийнхээ нэр төрийг хамгаалах;

6.1.9        Намын нэрээр сонгогдож, томилогдсон гишүүдийнхээ ажил байдлын тайлан, мэдээллийг сонсож, үнэлэлт дүгнэлт өгөх;

6.1.10    Энэ дүрмийг харгалзан тухайн шатны ИТХ дахь намын бүлгийн ажиллах журмыг тогтоох;

6.1.11    Сум, дуургийн намын хороо, үүр нь сонгуулийн өмнө болон үр дүнд “Эвсэл” байгуулах саналыг аймаг, нийслэлийн намын хороонд тавьж болно.

7        дугаар зүйл. НАШБ-ын тэргүүлэгчдийн бүрэн эрх

7.1  НАШБ-ын тэргүүлэгчид нь намын хорооны болон хороо, үүрийн бүх гишүүдийн хурлын чөлөө цагт НАШБ-ын дээр дурдсан бүрэн эрхийг гишүүдийн хурлаас тогтоосон хүрээнд хэрэгжүүлнэ.

Зургаадугаар бүлэг

1        дүгээр зүйл. УИХ-дахь “ИХ” намын бүлэг

1.1  УИХ-Д сонгогдсон өөрийн гишүүдээс УИХ дах “ИХ” намын бүлэг бүрдэнэ.

1.2  Бүлэг өөрийнхөө дотроос бүлгийн ахлагчийг сонгоно.

1.3  Бүлэг асуудлыг гишүүдийн олонхийи саналаар шийдвэрлэнэ.

1.4  Бүлэг нь хууль тогтоомж, “ИХ”намын мөрийн хөтөлбөр, дүрмийн хүрээнд бие даан ажиллана.

1.5  “ИХ” намын УТЗ нь намын бодлогын асуудлаар бүлэгт чиглэл өгч болно.

1.6  Бүлэг нь намын УТЗ-өөс гаргасан удирдамж, чиглэлийг дагах үүрэгтэй.

2        дугаар зүйл. Бүлгийн бүрэн эрх

2.1  Намын бүлэг дор дурдсан эрх, үүрэгтэй:

2.1.1        УИХ-аас гаргах хууль, шийдвэрт намын бодлогыг тусгах, тэдгээртэй холбогдсон асуудлаар намын байр суурийг илэрхийлэх

2.1.2        Намын бодлого боловсруулахад бүлгийн гишүүдийг идэвхтэй оролцуулах

2.1.3        УИХ дахь гишүүдийнхээ үйл ажиллагаа, ёс зүйд дүгнэлт тодорхойлолт гаргах

2.1.4        Намын боловсон хүчний бодлогын хүрээнд УИХ-аар батлагдсан, томилогдсон улс төрийн албан душаалтны ажлыг дэмжих, хяналт тавих

2.1.5        Үйл ажиллагааныхаа талаар “ИХ” намын ИБЧ, УТЗ-д мэдээлэх

Долоодугаар бүлэг

1        дүгээр зүйл. Намын өмч хөрөнгө

1.1  “ИХ” намын хөрөнгө нь гишүүдийн татвар, хураамж байгууллага, хувь хүмүүсээс өргөсөн хандив, төрөөс олгосон санхүүгийн дэмжлэг, гэрээслэсэн зүйл, намын бэлгэдэл бүхий бэлэг дурсгалын зүйлс, намын өмчлөлд байгаа барилга байгууламж, эд юмс, намын хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны болон хуульд заасан бусад орлогоос бүрдэнэ.

1.2  Намын архив, сан хөрөнгө нь түүний халдашгүй зүйл бөгөөд хуваагдашгүй өмч мөн.

1.3  Намын бүх шатны байгууллага намын үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор хөрөнгө, хандив хуримтлуулах ажлыг зохион байгуулна.

1.4  Намын гишүүний татварын хураамжийн хэмжээ, түүнийг хураах болон намын орлогыг хуваарилах, зарцуулах журмыг ИБЧ тогтооно.

1.5  Намын бүх шатны байгууллага, хөрөнгийн зарцуулалтын талаар жил тутам гишүүдэд мэдээлж байна.

Наймдугаар бүлэг

Бусад зүйл

1.1  Нам нь дэргэдээ хүүхэд, залуучууд, ахмадууд болон эмэгтэйчүүдийн асуудлаар дагнасан байгууллага ажилуулна.

1.2  Нам нь өөрийн хэвлэлтэй байна.

1.3  Нам нь жендерийн тэгш байдлыг хангах бие даасан бодлого явуулна.

1.4  Нам нь улс төрийн хөдөлгөөнүүдтэй хамтран ажиллаж иргэдийн дуу хоолойг төрд хүргэх гүүр байна.